fbpx Дарга нар эхлээд допингоо ойлгох хэрэгтэй юм биш үү?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 19 секунд

Дарга нар эхлээд допингоо ойлгох хэрэгтэй юм биш үү?!

Сүүлийн хэд хоногийн дуулиануудын нэг нь допингийн асуудал болов. Үнэндээ, үүнийг дуулианыг дарах төдийхнөөр ашигласан хэрэг л дээ. Зохион байгуулалттай “сошиал сэвээ” үүнийг хангалттай нотолж байгаа юм. Гэвч ингэхдээ Монголын допингийн эсрэг байгууллага болох МОНАДА-г удирдаж ирсэн хүмүүсийг хэлмэгдүүлээд таарав. Бас допингийн энэ үйл ойлголцлоос болоод Дэлхийн допингийн эсрэг агентлаг ВАДА-гаас Монгол Улс маань чангахан шийтгэл авахаар болчихож байх шиг байна. Харамсалтай л юм.

Уг нь допингийн асуудал дээр ингэж хөнгөн хуумгай хандаж боломгүй цаг санж. Яагаад гэхээр “...Дэлхийн дүрмийг Монголд нутагшуулах” гэсэн хоёр, гуравхан хүний санаархал явсаар хүнийг ч, улсыг ч хорлосон үйл явдал болж хувирлаа.

Ер нь бол энэ допингийн асуудлыг жаахан тогтож суугаад уншиж, судалбал ойлгож түвдэх зүйл үгүй. Товчхондоо, Монгол Улс 2007 онд Сэргээшийн эсрэг олон улсын конвенцид нэгдсэн. Энэ конвенцид нэгдсэнээр дэлхий даяарх допингийн эсрэг үйл ажиллагаанд нэгдчихсэн хэрэг. Тиймээс манай төр үүнд нийцүүлсэн хууль, дүрэм журмыг батлан гаргах үүрэг хүлээчихсэн. Харин ВАДА-гийн зүгээс дэлхийн бүх улс оронд өөрийн төлөөллийн байгууллагаа байгуулдаг. Энэ дагуу МОНАДА-г байгуулсан. Монгол хүнд хариуцуулсан. Тэр нь ВАДА хийгээд Монголын төр хоёрын гүүр болж байх учиртай. Нэг үгээр хэлбэл, ВАДА-гаас өгсөн чиглэлийн дагуу Монголд допингийн эсрэг ажлыг хэрэгжүүлдэг. Манай төрийг чиг үүргийн дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХ төлөөлдөг. Гэтэл энэ хороонд МОНАДА-гийн чиг үүргийг авчихвал эрх мэдэл, өөр юу ч олж авна гэж бодсон юм, нэг тийм санаархал атгасан хоёр, гурван хүн хэдэн жилийн өмнөөс “ажиллаад” эхэлсэн. Ядахад тэд буруу ойлгоод дайраад байдаг шиг байгаа юм. МОНАДА-гийн хийдэг ажлыг авчихвал “...Бөөн эрх мэдэл, хөрөнгө мөнгөний хүчтэй болно” гэж эндүүрээд байх шиг байна. Үгүй шүү дээ. Тэднийг өөгшүүлэхэд цагтаа “нэртэй хүний зүстэй хүү” явсан нэг нөхөр идэвхийлэн ажилладаг. Ингээд тоочоод, ил гаргаад хэлбэл хөгийн явдал бичих болно. Хамгийн гол нь эдгээр хүмүүс Засгийн газарт тогтмол буруу мэдээлэл өгч, МОНАДА-гийн үйл ажиллагааг байнга сөрөг тайлбарлаж ирсэн. Тийм учраас Засгийн газар нөгөөх 2007 оны Конвенцод нэгдсэн үүргийг ч хэрэгжүүлж амжилгүй ирсэн байгаа юм. Тэр нь Монгол Улс сэргээшийн эсрэг конвенцийг хэрэгжүүлдэг эсэх тухай эцсийн дүгнэлттэй холбогдоно. Ганц нэгхэн жишээ хэлэхэд, БТСУХ-нд удирдах албан тушаал хашдаг нөхдүүд тус хорооны дансаар дамждаг манай тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг шилжүүлэлгүй байнга гацаадаг. Хоёр, гурван жил ч өнжүүлсээр ирсэн.Тэр мөнгө бол манай шигшээ багийн тамирчдын олимп, тив дэлхийн тэмцээнд оролцохдоо өгсөн шинжилгээний л төлбөр шүү дээ. Манай улс төлж, ВАДА авах ёстой төлбөр гэсэн үг. Түүнчлэн манай буудлагын нэрт тамирчин саяхан допингийн шинжилгээнд бүдэрсэн. Түүнд БТСУХ бичиг хийж өгөхдөө “...Монгол Улсын допингийн эсрэг хууль, эрх зүйн акт бүрхэг” гээд явуулчихсан. Нэг биш гурав, дөрвөн ийм бичиг ВАДА руу явсан байдаг. Тэгээд манай тамирчин нам унасан. Шийтгүүлсэн. Нэмээд “..Монгол Улс допингтой тэмцдэггүй” гэдэг ойлголт ВАДА-д очсон. Ийм л юм.

Нөгөөтэйгүүр допингийг ингэж “улстөржүүлэх” томоохон нөхцөл нь үндэсний бөхийг энэ шалгуурт оруулсантай шууд холбоотой. Хаанаас нь ч харсан, үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахуулах бол ерөөсөө л тэнэглэл юм. Үндэсний бөхөөс энэ шинжилгээг авдаг болсноос хойш л допингийн шинжилгээний хэл ам гарсан. Гэтэл ВАДА-гийн МОНАДА мэргэжлийн спортын тамирчдаас шинжилгээгээ аваад, тамирчид өгөөд л, бүх зүйл ном журмаараа явдаг л байв. Нэг үгээр хэлбэл, мэргэжлийн спортынхон үндэсний бөхөөс өмнө энэ шинжилгээг өгдөг байсан. Одоо ч өгч байна. Ерөөсөө үндэсний бөхөд допингийн шинжилгээ оруулах чинь бөхчүүдэд арай л ахадсан ачаа болоод байгаа юм. Тэгээд л энэ хэрүүл ам гарч буй хэрэг. Одоо дэлхийгээр нэг спортынхон, допингийн мэргэжлийнхэн “..Танай улс тэр фестивалиа заавал шинжилгээнд хамруулах хэрэг байгаа юм уу” гээд л даапаалаад байдаг болсон. Онигоо гэдэг энэ л дээ.

Сүүлдээ энэ заваарч, улстөржөөд спортын чиглэлийн байгууллагууд хүртэл хүчээр МОНАДА руу нүд буланддаг болж байна. Хүчээр шүү. “...Танайх айлын талд байгаа юм уу” гэж дарамталж байгаад л “сөрөг бичиг” гаргуулаад авсан жишээ ч байна. Иймээс одоо жаахан ул суурьтай энэ асуудалд хандах шаардлага тулаад ирлээ. Ядаж эхлээд дарга нар маань допингийн талаар бодит ойлголтоой болох нь чухал боллоо. Эс тэгвээс Монгол маань “цагаан туг”-нд дэндүү ойртсон. Хэдхэн унтаж босоод л Олимпийн жилтэй золгоно шүү дээ?!

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ цагаадчихсан уу?!
“Ажнай” Д.Бат-Эрдэнэ цагаадчихсан уу?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​