fbpx Хүүхэд хамгаалал: Төсөв нэмээд үр дүн гарахгүй, хуулиа чангална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
5 минут 4 секунд

Хүүхэд хамгаалал: Төсөв нэмээд үр дүн гарахгүй, хуулиа чангална

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлж, ялын бодлогыг чангатгах ёстой гэдэгт санал нэгдэв.

Б.Энхбаяр: Хүчирхийллийн гэмт хэрэгтэнд өршөөл, уучлал үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй

Энэ үеэр ХЗДХ-ийн сайдаар томилогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Ялын бодлогыг чангатгахад цочир хүлээж авахгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зургийг олон нийтэд дэлгэхийг огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй. Хүн болгонд би уриалмаар байна. Ямар нэг хүчирхийллийн үйлдлийн талаар мэдээлэхдээ хүүхдийг хайрлаж л байгаа бол та нийтэд зургийг нь дэлгэхээ болих хэрэгтэй. Үнэн хайр чимээгүй байдаг юм гэдгийг нийт ард иргэддээ хандаж хэлмээр байна. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулаад, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах чиглэлд гурван бодлогыг өнгөрсөн хавар УИХ-д өргөн барьсан байгаа. Нэгдүгээрт, бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд өршөөл, уучлал үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй гэдэг хуулийн төсөл өргөн баригдсан байгааг шууд баталъя" гэлээ.

Г.Занданшатар VS Л.Энх-Амгалан

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлж, УИХ-ын даргын уурын хүргээд авав. Тэрбээр “Ниргэсэн хойно нь хашгирдаг баймааргүй байна. Ганц хоёр өдрийн сенсааци болгож мартдаг загасны ой санамжтай баймааргүй байна” гэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар "БШУ-ны сайд та юу яриад байна вэ. Хүүхдүүд үхэж байхад дуугарахгүй байх ёстой юм уу. Ниргэсэн хойно нь хашхирав гэх юм. Ард түмний төлөөлөгчдийн байгууллага дотоод, гадаад ямар ч асуудлыг ярих ёстой. Эцэг хүний хувьд ч гэсэн ярих ёстой асуудал. Бие биедээ буруу чихээд байх юм. Хаана хаанаа ажил явахгүй, харанга дэлдэж байна. Одоо бол улс төр хийдэг цаг биш. Энэ асуудлаар хууль эрх зүйн орчноо өөрчилж, бодлого шийдэл ярья" хэмээв.

“Хөдөлмөрийн яам хүүхдэд анхаарч байгаагүй”

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа: -Төсөв санхүүжилт нь нэмэгдээд байгаа хэр нь яагаад үр дүн гарахгүй байна вэ гэж олон нийт асууж байна. 2016 онд анх ерөнхий газар байгуулагдаж байсан. Үүнээс хойш 21 аймаг, есөн дүүрэгт нэгжтэй болсон. Нэгжийн тоо тав дахин нэмэгдсэн. 20 түр хамгаалах байр, 15 нэг цэгийн үйлчилгээнд 2018-2023 оны хооронд нийтдээ 19 мянга орчим хүн үйлчлүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор л зардлууд нэмэгдээд байгаа юм. Нийгэмд ядуурал, ажилгүйдэл, архидалт, гэмт хэргийн тоо өсч байгаад хамгийн түрүүнд хүүхдүүд хохирогч болж байна. Асуудлыг үүсгээд байгаа гол хүчин зүйлүүдтэйгээ тэмцэж чадахгүй бол энэ төсвийг нэмээд нэмээд хэцүү. Хүүхдийн хүчирхийлэлгүй улс гэж байдаггүй гэв. Харин УИХ-ын гишүүн Н.Учрал “Хөдөлмөрийн яам үеийн үед хүүхдэд анхаарал тавьж байгаагүй” гэж шүүмжлэв. Тэрбээр “Хөдөлмөрийн яам үеийн үед хэзээ ч хүүхдэд анхаарал тавьж байгаагүй. Хууль зүйн яам л хүүхэд хамгаалах ажлыг хийж ирсэн юм билээ. Нэг агентлагийн төсөв нэмүүллээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Түүний оронд төрийн бус байгууллагыг төрөөс мөнгө төгрөгөөр нь дэмжээд хүүхэд хамгааллын ажлыг хийлгэх хэрэгтэй. Төрийн хэдэн агентлаг дээр цалин нэмнэ, ямар үр дүн гарах юм. Цалин нэмсэн нэртэй, үр дүн байхгүй” гэлээ.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар "Согтуу жолооч нартай дайн зарлаж хууль эрх зүйн орчныг нь чангалах хэрэгтэй. Согтуу жолооч бол хутга бариад явж буй согтуу хүнтэй ялгаагүй. Цонхны стандартаа шинэчилж, барилгын компаниудад мөрдүүлэх хэрэгтэй. Барилга, хот байгуулалтын яам хүүхдэд ээлтэй, аюулгүй стандартыг бий болго. Аймаг, нийслэл, дүүргүүдийн гудамж талбайн гэрэлтүүлгийг хүүхдийн аюулгүй байдлыг хангахуйц түвшинд хийх хэрэгтэй байна" гэлээ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

УИХ-ын чуулганаар хүүхэд хамгааллын асуудал хэлэлцэж байхад АН-ын гишүүдээс С.Одонтуяагаас бусад нь алга
УИХ-ын чуулганаар хүүхэд хамгааллын асуудал хэлэлцэж байхад АН-ын гишүүдээс С.Одонтуяагаас бусад нь алга
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​