fbpx Хезболлах бүлэг Израильд цохилт өгч, АНУ-ын тэнгисийн хөлөг Израильд туслахаар ирэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 50 секунд

Хезболлах бүлэг Израильд цохилт өгч, АНУ-ын тэнгисийн хөлөг Израильд туслахаар ирэв

Бямба гарагийн өглөө эрт Газын зурвасаас Палестины Хамас зэвсэгт байгууллага Израиль улсын газар нутагт гэнэт халдан довтолсон нь Ойрх Дорнодын нөхцөл байдлыг хурцатгаад байна.

Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху улс орноо дайны байдалд шилжүүлж, “Төмөр Илд” нэртэй ажиллагааг эхлүүлснээ зарласан.

АНУ-ын засаг захиргаа ерөнхийлөгч Барак Обамагийн үед Израиль улсад жил бүр $3.8 тэрбумын зэр зэвсгийн тусламж үзүүлэх үүрэг хүлээж байсан бол одоо үүнээс гадна нэмж туслах асуудлыг хэлэлцэж эхэлжээ.

Ням гарагийн байдлаар Израиль улс 600 гаруй иргэн нь алагдсаныг зарласан байна. Үүнээс гадна 2,048 хүн шархадсанаас 200 орчмынх нь биеийн байдал хүнд байгааг мэдээлжээ.

Тэгвэл эсрэг талд буюу Газын зурваст 370 хүний амь үрэгдэж, 2,200 орчим хүн шархадсаныг Хамасын албаныхан мэдээлсэн байна.

Газрын зурваст 20,000 гаруй палестин хүн НҮБ-ын ажиллуулдаг сургуулиудад толгой хоргодож байгааг тус байгууллага мэдээлжээ.

Хамас зэвсэгт байгууллага өнгөрсөн хугацаанд 100 гаруй иргэнийг нь барьцаалсныг Израилийн засгийн газар мэдээлсэн байна.

Тэдгээрийг өөрийн мянга мянган олзлогдсон гишүүнээр солих төлөвлөгөөтэй байгаа бололтой.

Газын зурвасын 426 цэгт өгсөн Израилийн хариу цохилтын үеэр Хамасын төв удирдлага байрладаг 14 давхар барилга сүйрсэн байна.

Энэ үеэр Хамасын дээд удирдлагуудын нэг Айман Юнус алагдсан тухай Газын зурвасаас мэдээлжээ.

Ням гарагт Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси палестин үндэстэн өөрийгөө хамгаалах хууль ёсны эрхтэйг мэдэгдээд “Сионист дэглэм болон түүний дэмжигчид бүс нутгийн тогтворгүй байдалд буруутай” гэж анхааруулжээ.

Ираны дэмжлэгтэй Ливаны шийт исламын зэвсэгт хөдөлгөөн Хезболлах өчигдөр Израилийн нутаг руу олон тооны пуужин харваж, их буугаар гал нээснээ “Хамастай эв нэгдэлтэй байгаагийн илэрхийлэл” гэж мэдэгдсэн байна.

Дайн урт хугацаанд үргэлжилж болзошгүйг Израилийн ерөнхий сайд Нетаньяху өчигдөр X хуудсандаа анхааруулжээ. “Бид Хамасын алан хядагчдын халдлагын улмаас урт бөгөөд хүнд хэцүү дайныг эхлүүлж байна” гэж тэр бичсэн байна.

Ням гарагт АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин тус улс Израилийг дэмжих зорилгоор Форд тэнгисийн цохилтын бүлэглэлийг Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт илгээж байгааг мэдэгджээ.

Уг бүлэглэлийн цөм болсон USS Gerald R.Ford нисэх онгоц тээвэрлэгч хөлөг нь АНУ-ын тэнгисийн зэвсэгт хүчний хамгийн орчин үеийн техник юм. 5,000 орчим усан цэргийн бүрэлдэхүүнтэй уг хөлгийг сөнөөгч нисэх онгоцнууд, тэнгисийн байлдааны хөлгүүд дагалдаж байна.

Хамасын халдлагын үеэр Израильд АНУ-ын 11 иргэн алагдсан гэсэн мэдээлэл ирж байгаа. Энэ тоо цаашид өсөх магадлалтай байна.

Палестин-Израилийн сөргөлдөөн олон арван жил үргэлжилсний эцэст ийнхүү тэсэрч байна. Ялангуяа энэ онд нөхцөл байдал улам бүр хурцадсан юм.

Бямба гарагаас өмнө энэ оны байдлаар 247 палестин, 32 израиль хүн, хоёр гадаадын иргэн алагдаад байв.

Палестины газар нутагт Газын зурвас болон Йордан голын баруун эрэг хэмээх хоёр тусдаа хэсэг багтдаг. Хамас зэвсэгт байгууллага 2007 онд Палестины засаг захиргаанаас Газын зурвасыг булаан хяналтдаа авсан юм.

Тэр үеэс хойш Израиль, Египет улсууд болон Газар дундын тэнгисийн завсарт хашигдсан 2.3 сая оршин суугчтай энэ зурвас газар үндсэндээ гадаад ертөнцөөс тусгаарлагдаад байв.

Өнгөрсөн хугацаанд Хамас болон Израилийн талуудын хооронд олон удаа богино хугацааны дайн гарч байлаа. Хамгийн сүүлд энэ оны тавдугаар сард зэвсэгт мөргөлдөөн гарахад 34 палестин, нэг израиль хүн алагдаж байжээ.

Иерусалем хот оршдог Баруун эрэгт ч нөхцөл байдал эмзэг байгаа. Энэ он гарсаар энд Израилийн хууль сахиулагчид болон шилжин суурьшигчидтай үүсгэсэн мөргөлдөөний улмаас таван палестин хүн алагдаж, 120 орчим хүн шархадсан тухай Палестины засаг захиргаанаас гаргасан тоо байдаг.

Эх сурвалж: AFP

Азийн наадмаас Монголын баг 21 медаль хүртэж, чанараараа 22 дугаарт эрэмбэлэгдлээ
Азийн наадмаас Монголын баг 21 медаль хүртэж, чанараараа 22 дугаарт эрэмбэлэгдлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​