fbpx Умард Солонгос-Оросын төмөр замын ачаа тээврийн хэмжээ эрс нэмэгдсэнийг хиймэл дагуулаас авсан зураг харуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 37 секунд

Умард Солонгос-Оросын төмөр замын ачаа тээврийн хэмжээ эрс нэмэгдсэнийг хиймэл дагуулаас авсан зураг харуулжээ

Хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас Умард Солонгос-Оросын төмөр замын ачаа тээврийн хэмжээ эрс нэмэгдсэн нь тодорхой харагдаж байгааг АНУ-ын судалгааны байгууллага саяхан мэдээлжээ.

Өнгөрсөн сард хоёр улсын удирдагчид ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт уулзсан. Энэ үеэр Украины дайнд шаардлагатай байгаа сум, зэвсэг хэрэгслийг Оросын талд Умард Солонгос нийлүүлэх талаар Путин, Ким Жон Ун нар ярилцсан байж магадгүй гэж ажиглагчид сэжиглэж байгаа.

Үүний хариуд Пёняны дэглэм цөмийн хөтөлбөрт нь хэрэгтэй байгаа орчин үеийн зэвсгийн технологийг авахаар тохиролцсон байж магадгүй гэж үзэж байна.

“Ким, Путин нар саяхан дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсаныг тооцвол Умард Солонгос, Оросын төмөр замын ачаа тээвэр эрс нэмэгдсэн нь зэр зэвсэг нийлүүлж эхэлсний илрэл байж болзошгүй юм” гэж Вашингтонд төвтэй Стратеги, Олон Улс Судлалын Төв вэб сайтдаа мэдээлжээ.

“Гэсэн хэдий ч чингэлгүүдийг брезентээр хучиж нууцалсан тул Туманганы төмөр замын өртөөгөөр ямар ачаа бараа нэвтэрч байгааг мэдэх боломжгүй болгож байна” гэж цааш нь бичсэн байна.

Мэргэжилтнүүдийн судалснаар сүүлийн таван жилийн хугацаанд энэ өртөөгөөр дээд тал нь 20 вагонтой галт тэрэгний цуваа нэвтэрдэг байжээ. Гэтэл аравдугаар сарын 5-ны өдөр хиймэл дагуулаас авсан зурагт 73 вагон бүхий цуваа ажиглагдсан байна.

Хэрвээ Оросын эрх баригчид Умард Солонгосоос сум хэрэгсэл авч, хариуд нь зэвсгийн технологи нийлүүлбэл энэ нь НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл болохыг АНУ, Өмнөд Солонгосын талууд өмнө нь анхааруулж байсан юм. Уг тогтоолоор Умард Солонгост бүх төрлийн зэр зэвсэг нийлүүлэхийг хориглодог.

Зөвлөлтийн үеийн загварыг хуулбарлан үйлдвэрлэсэн их бууны сум, пуужингийн арвин их нөөц Умард Солонгост бий гэж судлаачид үздэг. Хоёр улс хоорондоо сум, зэвсэг хэрэгсэл наймаалцаж байж болзошгүй гэсэн таамаг сэжиг өнгөрсөн оноос хойш яригдаж байгаа юм.

Эх сурвалж: Associated Press

ГХЯ: Израильд 200 гаруй монгол иргэн бий. Үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас хохирсон иргэн байхгүй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​