fbpx “E-Police” аппликейшн нэвтрээд таван жил болсон ч урамшуулал олгож эхлээгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 12 секунд

“E-Police” аппликейшн нэвтрээд таван жил болсон ч урамшуулал олгож эхлээгүй байна

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, уулзвар гарц хаах явган хүний зам дээр зогсох зэргээр бусдын хөдөлгөөнд саад учруулах, хөдөлгөөний хэт их ачаалал үүсэх голлох шалтгаан болдог. Замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн газар хамтран “E-Police” аппликейшныг 2018 оноос нэвтрүүлж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 150 гаруй мянган хэрэглэгч тус аппликэйшныг гар утсандаа татан ашиглаж байна. Он гарснаар 35 мянган зөрчлийн мэдээлэл илрүүлж, хариуцлага тооцжээ. Тэгвэл үүний үр дүнд иргэдэд хэдэн төгрөгийн урамшуулал өгч байгаа талаар бид сурвалжилсан юм.

91 МЯНГАН ЗӨРЧИЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА

Илрүүлж байгаа зөрчлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 2018 онд 708, 2019 онд 10 мянга гаруй, 2020 онд 11 мянга, 2021 онд 35 мянга, 2022 онд 91 мянган зөрчил бүртгэгджээ.Урьд нь өдөрт дунджаар 700 орчим зөрчлийн мэдээлэл “E-Police”-оор дамжин ирдэг байсан бол өмнөх оны арван сард урамшуулал олгоно гэх мэдээлэл гарсны дараа өдөрт дунджаар дөрвөн мянга болж өссөн талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Аппликэйшнд бүртгүүлж буй дийлэнх зөрчлийг бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, түр буюу удаан зогсох, тэмдэгтэй автобусны зогсоолд зогсох зэрэг зөрчил бүртгэгддэг. Өмнө нь хүмүүс ихэвчлэн шаардлага хангахгүй зураг илгээдэг байсан бол аппликэйшнд шинэчлэл хийж автомашины дугаараар таньдаг болсон байна.

“E-Police аппликейшн одоогоор урамшуулал олгож эхлээгүй байгаа. Засгийн газрын хуралдаанаар аппликейшнаар зөрчил ирүүлсэн тохиолдолд урамшуулал олгох тухай дагалдах журмыг боловсруулах үүрэг даалгавар өгсөн. Одоогоор журам боловсруулагдаж байна. Журам эцэслэж гараагүй учир урамшуулал олгох ажил хэрэгжиж эхлээгүй байгаа гэдгийг албаны хүн хэллээ.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар 200 нэгжээс доош хэмжээний торгуультай зөрчил илрүүлэхэд иргэнд 20 хувийг нь, 200 нэгжээс дээш тохиолдолд 10 хувийг нь буцаан олгох хуулийн зохицуулалт бий. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэрэгжиж байгаагүй шалтгаан нь дагалдах журам батлагдаагүйтэй холбоотой гэнэ. Уг журам нь гарсны дараа Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны оролцоотойгоор урамшуулал олгодог тогтолцоо нь бүрэн хэрэгжих юм байна.

Б.АЛТАНГЭРЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“...Сайдын баз” Б.Даваасүрэн гаалийг базаад л байж байг уу?!

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​