fbpx Бахдал баяр, олимпийн эрхтэй Азийн наадам
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
6 минут 16 секунд

Бахдал баяр, олимпийн эрхтэй Азийн наадам

Тамирчдын дөрвөн жилийн хүч хөдөлмөр, бэлтгэлийн үр шим, амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэх боломжийг олгодог наадам бол цэнгэлийн манлай олимп билээ. Тэгвэл чансаагаараа олимпийн наадмын дараа орж, тивдээ аль хавьцаа явж буй чансаагаа тодорхойлдог дараагийн өндөр зэрэглэлийн тэмцээн бол Азийн наадам юм. Мөн л дөрвөн жилд нэг удаа болдог энэ наадмыг бага олимп хэмээн нэрийдэх нь бий. Тэгвэл энэ жилийн Азийн наадам ирэх олимпийн цикл эхэлсэн үед БНХАУ-ын Ханжоу хотод болж амжилттай өндөрлөлөө. Азийн зуны спортын XIX наадамд 45 орны 12 мянга орчим тамирчин 40 спортын төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөн юм. Энэ удаагийн наадамд оролцсон Монголын багийн амжилтын тухай тоймлон хүргэе.

Монголчууд багийн спортоор түүх бичив

Энэ удаагийн Азийн наадамд Монголын баг 403 тамирчин 34 спортын төрөлд 129 дасгалжуулагч, нийт 532 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон юм. Үүнээс гурван алт, таван мөнгө, 13 хүрэл, нийт 21 медаль хүртэж, багийн дүнгээр 22 дугаар байрт эрэмбэлэгдлээ. Тэмцээний эхний өдрүүдэд наадмын медалийн буухиаг О.Есүгэн, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа нарын бүрэлдэхүүнтэй буудлагын эмэгтэй шигшээ баг урт бууны 10 метрийн зайн дасгалд хүрэл медаль хүртсэнээр эхлүүлсэн билээ. Харин буудлагын охидын араас жүдогийн тамирчид тэмцээнээ эхлүүлсэн. Эмэгтэйчүүдийн -52 кг жинд Л.Сосорбарам Индонезын тамирчныг ялж хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -66 кг жинд Ё.Басхүү мөнгөн медаль хүртсэн. Хонконг, Тажикистан, Узбекистаны бөхчүүдийг ялсан Ё.Басхүү финалд Японы Риома Танакад ялагдсан юм. Харин Энэ удаагийн Азийн наадамд Монголчууд анх удаа багийн спортоор түүх бичсэн нь сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг байсан юм. Азийн наадамд өрсөлдсөн 3х3 эмэгтэй сагсан бөмбөгчид Тайвань улсын шигшээ багийг ялж, финалд шалгарсан. Тэд алтан медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч хүчирхэг БНХАУ-ын шигшээ багтай өрсөлдсөн юм. Ийнхүү Азийн наадмын багийн спортын түүхэн дэх анхны мөнгөн медалийг 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг эх орондоо авчирсан бол эрэгтэй баг хүрэл медалийн төлөө БНСУ-ын багийг 21:20 харьцаагаар хожсон билээ. Ийнхүү Монголын сагсчид эрэгтэй эмэгтэй төрөлд хоёуланд нь медалийн тавцанд зогсож чадсан нь манай улсад багийн спорт эрчимтэй хөгжиж, энэ төрлөөр монголчууд дэлхийд амжилт гаргах боломжтойг баталсан юм.

Гурван алтан медальтан

Тэмцээний эхний өдрүүдэд алтан медаль хүртээгүй байсан Монголын багийн анхны алтан медалийг боксын 63.5 кг-д гавьяат тамирчин, ОУХМ Б.Чинзориг авчирсан билээ. Өнгөрсөн олимпод амжилт гаргаж чадаагүй хэмээн нийт монголчуудаасаа уучлалт хүсэж зогссон тэрбээр энэ удаагийн Азийн наадамд бэлтгэл сайтай байгаагаа баталж, Тайванийн тамирчин Чай Лу Энийг бүх үеийн турш илт дувуу ялснаар аваргын алтан медалийг хүртсэн. Тэрбээр “Энэ удаагийн наадмын тулаан бүхэн чухал, хариуцлагатай байлаа. Нэг зүйл буруу хийхэд л тулааны хувь заяа эсрэг эргэх эрсдэлтэй байсан. Тиймээс их хичээж, нягт тоглохыг хүссэн. Үүнийхээ хүчээр Монголын багийн анхны алтан медалийг авчирч, олимпийн эрхээ авсандаа баяртай байна” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн билээ. Харин дараагийн алтан медалийн эзэн чөлөөт бөхийн тамирчин Т.Тулга байсан юм. Тэрбээр 65 кг-д аваргын төлөө Ираны Рахман Амоузадхалилиг 11:1 оноогоор цэвэр ялснаар Азийн наадмын түүхэнд 26, чөлөөт бөхийн спортоос төрсөн 12 дахь алтан медалийн эзэн болсон юм. Монголчуудын хувьд “Ханжоу- 2022" Азийн наадмын сэтгэл огшоож, бахдал төрүүлсэн үйл явдал нь Монголын тамирчин байт харвааны төрөлд анх удаа аваргын алтан медаль хүртсэн явдал байв. Тодруулбал ОУХМ Б.Отгонболд эзэн орны тамирчин Шиан шуо Чи-г 6:2 харьцаагаар ялж, Монголын багийн гурав дахь алтан медалийг авчирсан билээ. Ингэснээр Б.Отгонболд "Парис 2024" олимпод оролцох эрхээ авсан юм.

С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ

Харин тэмцээний сүүлийн өдрүүдэд чөлөөт бөхийн хүнд жинд гавьяат тамирчин М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртсэнээс гадна дугуйн спортын тамирчид Азийн наадмаас анхны хүрэл медаль хүртсэн нь Монголын спортын түүхэнд бас нэгэн түүхэн үйл явдал болж үлдлсэн юм. Манай тамирчин С.Жамбалжамц 4:31.11 секундээр замаа дуусгав. Энэ төрөлд Казахстаны дугуйчид болох Евгени Федоров, Алексей Луценко нар 4:25.29 цагаар алт, мөнгөн медаль зүүлээ. Манай бусад дугуйчдын хувьд Б.Тэгшбаяр 4:36:16 цагаар барианд орсноор 35-д жагссан юм. Ийнхүү XIX удаагийн Азийн наадмыг Монголын баг тамирчид ололт амжилтаар дүүрэн оролцож, алдсан нэг нь алдаанаасаа суралцаж, ирэх жилийн олимпийн өмнөх их сэргэлтийг хийсэн бахдал баяр, олимпийн эрхтэйгээр өндөрлүүлсэн юм.

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Иргэний Зориг Ногоон Намын даргаар Б.Батбаатарыг бүртгэжээ
Иргэний Зориг Ногоон Намын даргаар Б.Батбаатарыг бүртгэжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​