fbpx Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүмүүсийн гадаад аяллын тоог хязгаарладаг болох цаг ирж буйг судлаачид анхааруулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 30 секунд

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүмүүсийн гадаад аяллын тоог хязгаарладаг болох цаг ирж буйг судлаачид анхааруулжээ

Дэлхийн дулаарал эрчимжих тусам хүмүүсийн гадаад аялалд хязгаар тогтоож, үүнийг нүүрстөрөгчийн паспорт (carbon passport) хэмээн бичиг баримтаар зохицуулдаг болж магадгүй талаар Intrepid Travel олон улсын аялал жуулчлалын компаниас саяхан нийтлүүлсэн тайланд анхааруулжээ.

Ялангуяа жуулчдын хэт ачааллын улмаас сүйрч байгаа аялал жуулчлалын алдартай бүс нутгуудад ойрын ирээдүйд ийм хязгаарлалт тавигдаж болзошгүй гэнэ.

Өөрөөр хэлбэл хүмүүс өнөөдрийнх шиг чөлөөтэй аялах боломжгүй болж, зөвшөөрлөөр олгогдсон тодорхой квоттой болох ажээ.

“Энэ хязгаарлалт нь 2050 он гэхэд дэлхий нийтээр хүлэмжийн хий ялгаруулалтыг жилд 750 тэрбум тоннд барих төлөвлөгөөтэй уялдаж гарах болно. 2040 он гэхэд бид жил тутмын аяллын хязгаартай болох өндөр магадлалтай” гэж дээрх тайланд бичсэн байна.

Intrepid Travel компани энэ тайлангаа ирээдүй судлалын The Future Laboratory агентлагтай хамтран боловсруулжээ.

Тайланд жишээ болгон Грек улсыг дурдсан байна.

Грекийн арлуудад жил бүр олон мянган жуулчин ирснээр байгаль орчинд нь сөрөг нөлөө үзүүлдэг болсон. Үүний нэг илрэл нь тус улсын Родос арлуудад өнгөрсөн зун гарсан ой хээрийн их түймэр юм.

“Уур амьсгалын өөрчлөлтийн шууд нөлөөг хэт алсын зүйл мэт бодсоор ирсэн. Гэвч өнөөдөр бидэнд шууд мэдрэгдэж эхлээд байна. Аялал жуулчлалын одоогийн загвар өөрчлөгдөж, байгаль орчны дахин сэргээгдэх шаардлагатай уялдах хэрэгтэй болоод байна. Уур амьсгалын өөрчлөлтийг өрсөлдөөний давуу тал гэж харахаа болих, тогтсон бизнесийн хэв маягаа өөрчлөх шаардлага бидэнд тулгарч байна. Манай гарагийн болон аялал жуулчлалын салбарын ирээдүйг тоолох цаг нэгэнт яваад эхэлсэн. Үлдсэн цаг хугацаа хязгаартай тул аялал жуулчлалын салбарыг хүлэмжийн хийгээс чөлөөлж, салбарынхаа тогтвортой хөгжлийн асар их боломжийг бодитой хэрэгжүүлэхийн төлөө яаралтай хамтран ажиллах, шинэчлэл хийх шаардлагатай боллоо” гэж Intrepid Travel компанийн ерөнхийлөгч, хамтран үүсгэн байгуулагч Даррел Уэйд мэдэгдэлдээ бичжээ.

Эх сурвалж: DPA

Задрах боломжгүй ачаа тээвэрлэсэн тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг тогтоолоо
Задрах боломжгүй ачаа тээвэрлэсэн тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг тогтоолоо
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​