Нийтийн тээврийн гол хэрэгсэл болсон автобусны салбарын томоохон арга хэмжээ Busworld Europe 2023 үзэсгэлэн худалдаа энэ өдрүүдэд Бельгийн нийслэл Брюссель хотод үргэлжилж байна.
Үйлдвэрлэгч, худалдан авагчдыг холбодог автобусны ертөнц нэртэй энэ арга хэмжээ жил бүр бүс нутаг тус бүрд зохион байгуулагддаг юм. Энэ удаа Европ тивийн үзэсгэлэн аравдугаар сарын 7-оос 12-ны өдрүүдэд үргэлжилж, 500 гаруй бизнесийн байгууллага оролцож байна.
Төв Азийн салбарын үзэсгэлэн Busworld Central Asia өнгөрсөн тавдугаар сард Казахстаны нийслэл Астана хотод зохион байгуулагджээ. Брюсселийн үзэсгэлэнд оролцож буй дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн хамгийн орчин үеийн загварын автобуснуудын гэрэл зургийг үзүүллээ.
ФОТО: