fbpx Нэг жилийн дотор Оросын сансрын станцын битүүмжлэл гурав дахь удаагаа алдагдав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 16 секунд

Нэг жилийн дотор Оросын сансрын станцын битүүмжлэл гурав дахь удаагаа алдагдав

Даваа гарагт дэлхийн тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцын нэг сегментэд гэмтэл гарч, хөргөлтийн шингэнээ задгай сансарт алдаж эхэлжээ.

Станцын энэ хэсэг нь Оросын эзэмшлийн модуль юм байна.

NASA-гийн шууд дамжуулалтын дүрсээс задгай сансарт хөргөлтийн шингэний мөстсөн хэсгүүд цацагдаж байгаа харагджээ.

NASA-гийн мэргэжилтнүүд хаанаас ийм алдагдал үүссэнийг шалгуулахаар станцад байгаа АНУ-ын сансрын нисгэгч Жасмин Могбелид хандсан байна.

“Алдагдал “Наука” модулийн гадаад радиаторын хэсгээс гарч байна” гэж Могбели төвдөө хариулжээ.

“Наука” нь 2021 онд Олон Улсын Сансрын Станцад залгагдсан модуль юм байна.

Өнгөрсөн нэг жил хүрэхгүй хугацааны дотор Оросын станцын хэсгээс гурав дахь удаагаа хөргөлтийн шингэн алдагдсан нь энэ юм.

2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд тус станцад залгагдсан Оросын Союз МС-22 хөлгөөс хэдэн цагийн турш шингэн алдагдаж байжээ.

Тухайн үед ямар нэг солирын хэлтэрхий мөргөснөөс радиатор хагарсан байж болзошгүй гэж дүгнэсэн байна.

Битүүмжлэл нь алдагдсан Союз хөлөг сансрын нисгэгчгүйгээр дэлхий рүү буцаж, хэдэн сарын дороо орлох хөлөг нь ирж байжээ.

Үүний улмаас тухайн үед тойрог замын станцад байрлаж байсан Оросын хоёр, АНУ-ын нэг сансрын нисгэгчийн буцах хугацаа нэлээд хойшилж, дөнгөж өнгөрсөн сард л дэлхийд ирсэн юм.

Ижил төстэй алдагдал энэ оны хоёрдугаар сарын дундуур Оросын Прогресс МС-21 ачааны хөлөгт бас гарч байжээ.

Уг хөлөг 2022 оны аравдугаар сард Олон Улсын Сансрын Станцад залгагдаж байв.

Ижил алдаа гурван удаа давтагдсан нь асуудал солир мөргөснөөс болоогүй, өөр шалтгаантай байх магадлалыг нэмэгдүүлж байна.

Сансар судлаач Жонатан Макдоуэл энэ талаар “Хөргөлтийн шингэн алдагдах гэмтэл гурван удаа давтагдлаа. Нэг удаа бол ямар ч шалтгаантай байж болно. Хоёр дахь удаагаа бол санамсаргүй давхцал байж болно. Харин гурав дахь удаагаа давтагдсаныг би системийн хэмжээний асуудал гэж үзэж байна. Энэ нь Оросын сансрын системийн найдвартай байдал суларсны шинж гэж би бодож байна. Наймдугаар сард тэдний станц саран дээр бууж чадаагүйг үүн дээр нэмж хэлэх хэрэгтэй” гэж ярьжээ.

Оросын сансар судлал нь олон жилийн турш тус улсын бахархал болж ирсэн салбар юм.

Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ салбар хөрөнгө мөнгөөр гачигдаж, авлигын хэл ам, дуулианаас салахаа болиод байгаа.

Хэдийгээр хоёр улсын харилцаа Украины дайнаас шалтгаалан муудсан ч Олон Улсын Сансрын Станц нь Москва, Вашингтоны хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж буй цөөхөн салбаруудын нэг юм.

Эх сурвалж: AFP

Голомт банк ЖДБ эрхлэгчдийг дэмжих 15 сая ам.долларын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​