fbpx Путиний айлчлалын үеэр Бишкек хотод интернэт, гар утас тасалдаж, сургуулиудыг хаажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 42 секунд

Путиний айлчлалын үеэр Бишкек хотод интернэт, гар утас тасалдаж, сургуулиудыг хаажээ

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Киргизстаны нийслэл Бишкек хотод Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оролцсон юм.

Энэ нь түүний хувьд Гаагын Олон Улсын Эрүүгийн Хэргийн Шүүхээс баривчлах тушаал гарснаас хойших анхны гадаад айлчлал байлаа.

Мөн Уулын Карабахын хямралыг зохицуулж чадаагүй, Украинд эхлүүлсэн дайн нь ахиц муутай байгаа хүнд хэцүү цаг үед хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудад нөлөөгөө хадгалах зорилготой айлчлал байв.

Тиймээс хоёр өдрийн айлчлалын үеэр Путиний аюулгүй байдлыг хангахад Орос, Киргизийн талууд нэлээд өндөр анхаарал тавьсан байна. Пүрэв гарагийн өглөө Путинийг ирэхэд Бишкек хотод үүрэн холбоо болон интернэтийн сүлжээ тасарсан тухай гэрчүүд мэдээлжээ.

Киргизийн үүрэн холбооны нэг оператор тасалдлын шалтгааныг ямар нэг кабель гэмтсэнтэй холбон тайлбарласан байна.

Путинийг тээвэрлэсэн лимузин маш өндөр хамгаалалтын дор нисэх буудлаас Киргизийн ерөнхийлөгчийн ордонд хүрчээ. Энэ үеэр зам дагуу гудамж талбай эзгүйрч, хөл хорьсон байна.

Айлчлалын өдрүүдэд хувийн автомашинаа хэрэглэхгүй байхыг Бишкекийн цагдаагийн газар иргэдэд анхааруулж байжээ.

Мөн гудамжнаас түрээсийн цахилгаан скүүтерүүдийг хураасан байна.

Бүх шатны сургуулиуд, боловсролын байгууллагуудыг Пүрэв, Баасан гарагуудад хааж, хичээлийг нь онлайн горимд шилжүүлжээ.

Тэр ч байтугай Хавдар Судлалын Үндэсний Төвийн хими эмчилгээний тасаг энэ хоёр өдөр ажиллаагүйг өвчтөнүүд мэдээлсэн байна.

Бишкек хотын гудамж талбайнуудад 4,500 цагдаагийн ажилтан 24 цагаар аюулгүй байдлыг хангаж ажилласан тухай Киргизийн хэвлэлүүд мэдээлжээ.

Пүрэв гарагт Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзахдаа Путин түүнд Оросын төрийн хүндэт одон гардуулсан байна.

Мөн тус улсын Кант хотод байдаг Оросын агаарын баазад зочлохдоо алба хаагчдад тус баазын 20 жилийн ойн баярын мэнд хүргэжээ.

Шагналын хариуд Жапаров түүнд киргиз үндэсний гэрийг морины хамт бэлэглэсэн юм.

Баасан гарагийн өглөө Бишкек хотын Ала Арча төрийн ордонд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын дээд хэмжээний чуулга уулзалт эхэлжээ.

Чуулганд Оросын ойрын холбоотон долоон улсын төрийн тэргүүн оролцсон юм. Зөвлөлт Холбоот Улс нь Оросыг оролцуулаад нийт 15 бүгд найрамдах улсаас бүрдэж байв.

Энэ удаагийн арга хэмжээнд Арменийн ерөнхий сайд Никол Пашинян оролцоогүй нь анхаарал татаж байлаа.

Уулын Карабахыг Азербайжанд алдсан явдал нь Арменийн эрх баригчдыг уламжлалт холбоотон ОХУ-аас холдоход хүргээд байгаа.

Саяхан Армени улс Гаага дахь Олон Улсын Эрүүгийн Хэргийн Шүүхийн гишүүнээр элссэн юм. Ингэснээр Путинийг нутаг дэвсгэрт нь хүрэлцэн ирвэл баривчлах үүрэг хүлээж байгаа.

Украины дайны үеэр үйлдэгдсэн гэмт хэргүүд, тухайлбал Украины хүүхдүүдийг хулгайлан ОХУ-д шилжүүлсэн хэрэгт Путинийг буруутгасан Олон Улсын Эрүүгийн Хэргийн Шүүх түүнийг баривчлах тогтоол гаргасан юм.

Тус шүүхийг үүсгэн байгуулсан баримт бичиг болох Ромын хэлэлцээрт дэлхийн 123 улс нэгдсэн байдаг.

Эх сурвалж: The Moscow Times

Яармагийн замын I эгнээний хашлагыг буулгалаа
Яармагийн замын I эгнээний хашлагыг буулгалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​