fbpx П.Эрхэмбулган: 18 дугаар сургуулийн сурагчдын хордсон шалтгааныг шүүх шинжилгээний байгууллага тогтооно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 45 секунд

П.Эрхэмбулган: 18 дугаар сургуулийн сурагчдын хордсон шалтгааныг шүүх шинжилгээний байгууллага тогтооно

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр удаагийн давтамжтай хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хүргэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Боловсролын газраас сургуулийн орчныг солих зэрэг хэд хэдэн шат дараатай ажлуудыг хийсэн юм.

Гэвч шинжилгээний хариу гараагүйн улмаас тодорхой арга хэмжээ авах, үйл явцыг тодорхойлоход хүндрэл үүсэж буй тул хариуг яаралтай гаргаж өгөх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүргүүлээд байна.

Мөн холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа.

ЭРҮҮЛ АХУЙН БАЙЦААГЧ НАР “НИЙТИЙГ ХАМАРСАН ХОРДЛОГЫН ШИНЖ ЧАНАРГҮЙ” ГЭЖ ДҮГНЭСЭН

зураг

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган "Эхний тохиолдол буюу есдүгээр сарын 21-нд 18 дугаар сургуулиас ирсэн дуудлагын дагуу Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн хоёр баг очиж ажилласан. Тухайн хүүхдүүдэд үзлэг, оношилгоо хийн, шаардлагатай хүүхдүүдийг ЭХЭМҮТ болон дүүргийн Эрүүл мэндийн төв рүү тээвэрлэж, хордлого тайлах зэрэг холбогдох эмчилгээ, үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгсөн юм. Мөн аравдугаар сарын 12-ны 16:44 цагт ахин дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу очиход 15 хүүхэд тодорхой бус хордлогын шалтгаантай байсан бөгөөд ЭХЭМҮТ рүү дөрвөн хүүхдийг тээвэрлэсэн. Дараа өдөр нь ахин гурван хүүхэд нэмэгдэж, нийт долоон хүүхдийг ЭХЭМҮТ-д хэвтүүлэн эмчлүүллээ.

Хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдээс дөрөв нь хоёр дахь удаагаа хордлогын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдээд буй. Өнөөдрийн байдлаар буюу аравдугаар сарын 16-нд хоёр хүүхдийг эмнэлгээс гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бусад хүүхдийн биеийн байдал тогтвортой байна. Эрүүл ахуйн байцаагч нар “Нийтийг хамарсан хордлогын шинж чанаргүй” гэж дүгнэсэн. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс оношилгоо, эмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Хүүхдүүдийн хордсон шалтгааныг эцсийн байдлаар шүүх шинжилгээний байгууллага тогтооно" хэмээв.

ХҮҮХДҮҮД ХОРДСОНТОЙ ХОЛБООТОЙ ТҮРЭЭСИЙН БАЙРАНД ХИЧЭЭЛЛЭХИЙГ ЗОГСООСОН

зураг

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин "Хүүхдүүд хордсон гэх дуудлагын дагуу Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөгөөр ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллан, эцэг эхчүүдтэй уулзсан. Манай газрын зүгээс сургалтын орчин, нөхцөл, түрээсийн байртай холбоотой байж болзошгүй гэж үзсэн учраас түрээсийн байранд хичээллэхийг зогсоогоод байгаа.

Тодруулбал, Монголын бизнесийн дээд сургуульд 18 дугаар сургуулийн 6-8 дугаар ангийн 720 хүүхэд хичээллэж байсан. Сурагчдын хичээлийг тасалдуулахгүйн тулд үндсэн сургуулийн танхим болон цахим сургалтыг хослуулан үйл ажиллагааг явуулж байгаа. Мөн тус сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж байгаа бөгөөд арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Нийслэлийн Боловсролын газраас өргөтгөлийн барилгыг түргэн, шуурхай бариулахад анхаарч ажиллаж байна. Холбогдох мэргэжлийн байгууллагуудын шинжилгээнд үндэслэн хичээл сургалтыг хэрхэх вэ гэдгийг шийднэ гэлээ.

18 дугаар сургуулийн хордлого авч, эмнэлэгт хүргэгдсэн сурагчидтай Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас болон дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс сэтгэл зүйчид очиж ажиллажээ.

ХҮҮХДҮҮДЭД СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙНА

зураг

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий "Сэтгэл зүйн нөхцөл байдлын үнэлгээг газар дээр нь хийсэн бөгөөд хүүхдүүд эмнэлгээс гарсныхаа дараа эцэг эхтэйгээ хамтран сэтгэл зүйн зөвлөгөө авахаар болсон. Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлснээр хүүхдүүд цочролд орсон үедээ ямар арга хэмжээ авах, цаашлаад нийгэмтэйгээ хэрхэн харьцах вэ гэдэг мэдээлэлтэй болно. Мөн хүүхдүүдэд өөрийнхөө сэтгэл зүйг хамгаалах ямар боломж байгааг ойлгуулах зорилгоор сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна" гэв.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЦАГ АГААР: Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
ЦАГ АГААР: Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​