fbpx “...Хотын иргэд 2008 оноос хойш ганц ч шинэ автобус унаагүй“ гэв үү?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 40 секунд

“...Хотын иргэд 2008 оноос хойш ганц ч шинэ автобус унаагүй“ гэв үү?!

Ер нь бол хотын том авлигуудаас хориод хоногийн өмнө нийтийн тээврийнх нь луйврын зах зух нь илэрсэн. Олон тэрбумаар капитал автобус авчирч шахсан хэргийг хууль хяналтынхан шалгаж байна.
Хамгийн гол нь энэхүү ногоон автобусны гэх нийтийн тээврийн шинэчлэлийг далимдуулж томоохон авлига, луйвар хийдэг систем нь аль эрт, 2008 оноос ажиллаад эхэлсэн байх юм.
Тухайн үед, 2008 он гэхэд Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 707 автобусны 53.8 хувь нь 10-аас дээш “насалж”, эдэлгээний хугацаа нь дуусжээ. Техникийн шаардалга ч хангахаа больсон байна. Тиймээс Нийтийн тээврийн газраас “Нийслэлийн нийтийн тээврийн их багтаамжийн автобусны парк шинэчлэх төсөл”-ийг боловсруулжээ.
Ингээд “...400 автобусыг БНСУ-аас 24 сая ам.доллараар худалдан авах шаардлагатай” гэсэн дүгнэлт гарч Засгийн газраас 2009 онд хөрөнгө гаргаж уг ажлыг дэмжжээ. Үүнд 38.4 тэрбум төгрөгийг 2009 оны төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга, худалдан авах 400 автобусны урьдчилгаа 3.8 тэрбум төгрөгийг Засгийн газрын 2008 оны нөөц сангийн хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгаж байжээ. Улмаар “...Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор том оврын 400 автобусаар парк шинэчлэлт хийх, тэдгээрийг нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах” ажлын явцыг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга 2008 оны сүүлээр Засгийн газрын хуралдаан дээр танилцуулж, яаман дээрээ Үнэлгээний хороо байгуулжээ.

Ингээд олон улсын хязгаарлагдмал тендер зарлаж, баримт бичгийг Японы “Ниссан”, “Хино”, БНСУ-ын “Хьюндай”, “Дэү” компаниудад хүргүүлжээ. Тэдгээрээс зөвхөн “Дэү”-гээс “...2009 оны хоёрдугаар сард 50, гуравдугаар сард 110, дөрөвдүгээр сард 120, тавдугаар сард 120 автобус, нийт 400 автобусыг нийлүүлж дуусгана” гэсэн “хариу” иржээ. Ингээд 2009 оны хоёрдугаар сард 400 автобусны эхний 20-ийг хүлээж авах ёслолын ажиллагааг Сүхбаатарын талбайд хийжээ. Тэр ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд С.Баяр, Хотын дарга Г.Мөнхбаяр нар оролцсон байдаг. Сарын дараа дахиад 40 автобус ирж, түүнийг “Автобус-1” компанид хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Хотын даргын орлогч Б.Мөнхбаатар нар оролцсон байна. Ингэж цувсаар хамгийн сүүлд 2009 оны зун 20 автобус иржээ. Тэрхүү 400 автобусны 250-ыг төрийн өмчит компаниудад, 150-ийг нь хувийн компаниудад хуваарилжээ. Гэвч энэ 400 автобус манайд тохирохоор тааруу байжээ. 2009-2010 оны өвлийн саруудад “Дэү”-гийн автобуснаас болж нийтийн тээврийн гомдол эрс нэмэгджээ. Өвөлдөө зорчигч, жолооч нь ч хөлдөх шахдаг. Цонх нь үргэлж цантдаг. “Дэү”-гээс сүүлд явуулсан 300 автобусандаа нэмэлт халаагуур суулгасан гэх ч энэ нэмэр болоогүй байдаг. Үүнээс гадна техникийн шинжтэй хэд хэдэн дутагдал илэрсэн байна. Уг автобус “...2010 оны долдугаар сарыг хүртэл баталгаат хугацаатай” гэж байсан учраас “Дэү”-гийнхэн ирж гэмтэл, доголдлыг засах нарийн мэргэжлийн засварчдаа ирүүлж, зарим сэлбэг хэрэгслийг ч нэмж нийлүүлээд аргалж байжээ. Мөн тухайн үед “... Яг ийм автобусыг дэлхийн хаанаас ч нэг бүрийг нь 30-35 сая төгрөгөөр авах боломжтой. 400 автобус ихдээ л 14 тэрбум болно. Гэтэл 26 тэрбум төгрөгөөр авсан байна” гэсэн мэдээлэл гарч байв.


Мөн энэ 400 автобусны зэрэгцээ 2009 оны хавар ЗТБХБЯ-нынхан БНСУ-ын “Экспорт импорт” банкнаас 20 сая ам.доллар зээлэхээр тохиролцож, түүгээр “Дэү” компаниас дахин автобус авахаар болж байжээ. Энэ талаар сүүлд өгүүлэмз.
Тэгэхээр, одоогоос 15 жил орчмын өмнөх энэ автобусны худалдан авалт ч босож ирж мэднэ. Ямартай ч иймэрхүү мэдээлэл цуглуулж авах зуурт эх сурвалжуудын хэлсэн нэг айхтар үгийг дамжуулъя. “...Хотын иргэд 2008 оноос хойш ганц ч шинэ автобус унаагүй” гэсэн шүү. Мөн ч олон утга, үйлдэл агуулсан үг дээ, энэ.
Гэхдээ цаашид “...Нийтийн тээврийн парк шинэчлэл” гэдгийг арай өөрөөр явуулах юм байна. Автобусыг ямар нэг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрлэгчээс нь шууд худалдаж авахаар болжээ. Цаашдаа зуучлагч гэж байхгүй гэсэн үг. Арав гаруй жил ийм аргаар мөнгө ологсод өнөөдөр хуулийнханд ээрэгдээд, байцаагдаад эхэлсэн. Тэгэхээр, хотын иргэд бид ирэх хавраас шинэ автобус “унах” бололтой. 2008 оноос хойш анх удаа шүү дээ.

Б.Гарьд

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Э.Батшугар: НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох цахим өргөдөлд санал авч эхэллээ
Э.Батшугар: НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох цахим өргөдөлд санал авч эхэллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​