fbpx Газын зурвас дахь эмнэлгийг бөмбөгдсөний улмаас олон зуун хүн амиа алдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 31 секунд

Газын зурвас дахь эмнэлгийг бөмбөгдсөний улмаас олон зуун хүн амиа алдлаа

Мягмар гарагт Газын зурвас дахь нэг эмнэлэг агаарын цохилтод өртсөний улмаас 500 орчим хүн амиа алдсаныг Палестины тал мэдээллээ.

Аравдугаар сарын 7-нд Хамас-Израилийн дайн эхэлснээс хойш нэг дор ийм олон хүн амиа алдсан эмгэнэлт үйл явдал тохиолдож байгаагүй юм.

Эмнэлгийг бөмбөгдсөн үйлдэлд Израиль болон Хамасын талууд харилцан нэг нэгнээ буруутгаж байна.

Тухайлбал Израилийн армийн агаарын цохилтод эмнэлэг өртсөн гэж Хамасын тал мэдээлж байгаа бол Хамасын харвасан пуужинд алдаа гарснаас эмнэлэг оногдсон гэж Израилийн тал тайлбарлажээ.

Одоогоор талуудын мэдэгдлийг гуравдагч эх сурвалжаар батлах боломжгүй байна.

Хамасын засгийн газрын эрүүл мэндийн яам эмнэлэгт амь үрэгдсэн хүний тоог 500 гэж мэдээлсэн бол иргэний хамгааллын сайд нь 300 гэж мэдээлжээ.

Энэхүү эмгэнэлт явдлаас өмнө 11 өдөр үргэлжилсэн Израилийн агаарын цохилтод нийтдээ 3,000 орчим хүн амиа алдсаныг Палестины тал мэдээлж байв.

“Манай хийсэн дүн шинжилгээгээр Газа хотын Аль-Ахли эмнэлэг дэлбэрэх үед террористууд эмнэлэгт ойрхон газраас пуужингуудыг харваж байсан нь тогтоогдсон. Бидний олж авсан тагнуулын мэдээллээр бол Исламын Жихад бүлгийн харвасан пуужин бүтэлгүйтсэний улмаас Газын эмнэлэг оногдсон байна” гэж Израилийн Батлан Хамгаалах Хүчин мэдэгджээ.

Хамасын салбар Исламын Жихад зэвсэгт бүлгийн төлөөлөгч Дауд Шехаб “Энэ бол огт худал, зохиомол тайлбар. Энгийн иргэдийн эсрэг үйлдсэн аймшигт гэмт хэрэг, алан хядлагаа эзлэн түрэмгийлэгчид нуун далдлахыг оролдож байна” гэж хариу мэдэгдсэн байна.

Бөмбөгдөлтөд аль ч тал буруутсан энэ үйл явдал дайны галыг намжаах хүчин чармайлтад томоохон саад учруулах нь тодорхой боллоо.

Тухайлбал энэхүү бөмбөгдөлтийн дараа Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай хийх уулзалтаа цуцалсан байна.

Уулзалт өнөөдөр Йорданд болох байсан бол Аббас өөрийн албан өргөө байрладаг Палестины эзлэгдсэн газар нутгийн Рамаллах хот руу буцсаныг Палестины албаны эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

Халхын голын дайнд Зөвлөлтийн 10,000 цэрэг, офицер Монгол улсын төлөө амиа өгснийг ОХУ-ын ерөнхийлөгч дурсав

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​