fbpx Б.Энхбаяр: Сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7% нь хүүхэд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
9 минут 46 секунд

Б.Энхбаяр: Сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7% нь хүүхэд

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төсөлд бага насны хүүхдийг алах, хүчиндэх, хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 30 жил, бүх насаар хорих ялтай болж, хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй байх өөрчлөлтийг төсөлд тусгасан.

Хүн алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргүүдэд өршөөл үзүүлэхгүй.

Хүүхдийн эсрэг эдгээр гэмт хэргээс гадна аливаа төрлийн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байгаа этгээд, хүн алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хорих ял эдэлж байгаа этгээдийг хугацаанаас нь өмнө суллахгүй байх зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Түүнчлэн бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ одоо 20 жил байгааг 25 жил болгохоор холбогдох өөрчлөлтийг төсөлд тусгасан байна.

Бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлого 2015 оны Эрүүгийн хуулиар багассан байна.

2018-2022 он буюу сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь хүүхэд байсан гэх тоон мэдээг дурдав. Энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах шаардлага байгаа талаар Б.Энхбаяр сайд тайлбарлаж, холбогдох тоон мэдээллийн мөн танилцууллаа. Түүнчлэн дээр дурдагдсан гэмт хэргүүдэд өршөөл үзүүлэхгүй байхаар төсөлд тусгажээ.

Эрүүгийн хууль дахь бага насны хүүхдийн насны хязгаар 14 байсныг өөрчилж, 16 болгохоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн тайлбарын “арван дөрвөн” гэснийг “арван зургаан” гэж өөрчилж, бага насны хүүхдийн насны дээд хязгаарыг 2 насаар нэмэгдүүлснээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим төрлийн гэмт хэргийн ялын бодлого чангарах аж.

Тухайлбал одоогийн Эрүүгийн хуулиар 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй хүнийг алсан, эсхүл хүчиндсэн тохиолдолд 8-15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бол бага насны хүүхдийн насны дээд хязгаарыг нэмэгдүүлснээр 12-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл бүх насаар хорих ял оногдуулахаар байна.

Түүнчлэн бага насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, бага насны хүүхдийг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх, бага насны хүүхдийг оролцуулж садар самуун сурталчлах, хүн хулгайлах, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол санаатай учруулах гэх зэрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангалж байгаа юм.

Үүний зэрэгцээ хүчиндэх гэмт хэргийн шинжийг тодорхой болгож, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл, бэлгийн харьцаанд орсон гэж ялгаатай байхаар төсөлд тусгажээ.

Одоо хэрэгжиж буй хуульд энэ төрлийн үйлдлийг ялгалгүй, шийдвэрлэхээр хуульчлагдсан байдаг. Үүнийг өөрчилж, бэлгийн харьцаанд орсон хүчиндэх гэмт хэрэгт 1-5 жилийн хорих ял оногдуулдаг байсныг 2-8 жил болгож, тэнсэхгүй байх; 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт оногдуулах хорих ял 8-15 жил байгааг 12-25 жил болгон нэмэгдүүлж, бүх насаар нь хорих ял оногдуулах юм байна.

Мөрдөн шалгах арга ажиллагааны нууцыг задруулж байгаа албан хаагч, ажилтанд 1 сараас 1 жил байсныг нэмэгдүүлж 6 сараас 3 жил болгох, шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, албан үүргийн дагуу олж мэдсэн албан хаагч мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж, нууцалсан гэрчийг илчилсэн тохиолдолд торгох, эсвэл 6 сараас 3 жил хорих ял оногдуулж байгааг өөрчлөн, торгох ялыг хасаж, 1-5 жил хорих ялтай болгох зохицуулалтуудыг төсөлд тусгажээ.

Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, төсөл дэх “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн...” хэмээн агуулгыг өргөжүүлж байгаа талаар тодрууллаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мөрдөн байцаагч, шүүх, прокурор, өмгөөлөгч гэсэн 4 этгээдийн хүрээнд бас явагддаггүй. Хэлмэрч, орчуулагч, шинжээч, хөндлөнгийн гэрч, эрүүгийн хэрэг дэх иргэний хариуцагч иргэний нэхэмжлэгч гэх зэрэг этгээд мөрдөн шалгах үйл ажиллагааны хавтаст хэрэгтэй танилцдаг. Энэ бүхнийг хамруулахын тулд зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдүүдийг ойлгохоор, дээрх нэр томьёог хэрэглэсэн гэдэг тайлбарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд тайлбарлав.

Түүнчлэн Н.Алтанхуяг гишүүний лавласны дагуу “мөрдөн шалгах ажиллагааны нууц” гэх томьёоллын талаар тайлбар өгсөн. Энэ нь үйл баримт буюу тухайн хавтаст хэрэгт байгаа үйл баримтын тухай мэдээлэгдэхгүй байх асуудал биш. Тухайн хэргийг илрүүлэх зорилгоор гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор нууцалж байгаа арга ажиллагаатай холбоотой мэдээллийг хэлж байгаа учир нууц байх нь зүй ёсны шаардлага гэдэг тайлбарыг өгөв.

Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэгт оногдуулах ялыг бодлогыг чангатгах нийгмийн шаардлагын дагуу боловсруулж, өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэг болон автотээврийн хэрэгслийг согтуурсан, мансуурсан үедээ жолоодох үйлдэлд оногдуулах ялыг хамруулж байгааг дэмжихгүй байгаагаа Ш.Адьшаа гишүүн илэрхийлсэн.

"Төслийг боловсруулахдаа нийгмийн шаардлагаар хандаагүй, судалгаанд суурилсан.

Тодорхой төрлийн гэмт хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгддэг, өөрөөр хэлбэл мэдээлэл сэдэлжүүлдэг гэдгийг холбогдох тоо баримт нотолно" гээд Б.Энхбаяр сайд тоон мэдээлэл танилцуулсан юм.

Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэг нь сүлжээ болсон, улмаар сүрдүүлэх, онц их хэмжээний хахууль авах гэмт хэргийн шалтгаан болж байгаа учир шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзсэн гэв.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн ялын бодлогод сонгох хувилбар өргөн байгааг тодруулав. Тухайлбал 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт 12-25 жилийн хорих ял оногдуулах, эсхүл бүх насаар хорих ял оногдуулахаар төсөлд тусгасан. Ийм ялгавартай ялын бодлого оновчтой эсэхийг, шууд бүх насаар нь хорих ял оногдуулахаар хуульчлахын үр дагавар, тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн мэдээллийг нийтэд ил болгох тохиолдолд үүсэх үр дагаврын талаар тодруулахад "Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангалж, тухайн этгээдэд эдэлсэн хорих ялын 50 хувьтай тэнцэх хугацаагаар цахим хяналтад, байнгын цагдаагийн байгууллагын хяналтад байлгахаар, түүнчлэн холбогдох мэдээллийг ил тод хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байршуулахаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд тусгасан" болохыг Хууль зүйн сайд хариуллаа.

Гэмт хэргийн нөхцөл байдал нь ялгаатай, хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөлүүдтэй байдгаас үүдэн оногдуулах ялыг өргөн хүрээнд хуульчилдаг болохыг ажлын хэсэг тайлбарлав.

Улсын Их Хурлын 11 гишүүний 72.7 хувь нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

УИХ-ын чуулган өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, хуулийн төслийг хэлэлцэх хуваарьтай байна.

МОНГОЛ БАНК: Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг бизнес эрхлэгчдэд танилцууллаа
МОНГОЛ БАНК: Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг бизнес эрхлэгчдэд танилцууллаа
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​