fbpx Б.Чойжилсүрэнгийн мундаг ажил ба муйхар шийдэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
5 минут 31 секунд

Б.Чойжилсүрэнгийн мундаг ажил ба муйхар шийдэл

Б.Чойжилсүрэн 2022 оны наймдугаар сарын сүүлчээр Эрчим хүчний сайдаар томилогдож байв. Угаасаа ч энэ хүн улс төрд удчихсан, сайн муу олон даваа давчихсан л даа. Тэр утгаар нь ч юм уу, түүнийг сайд болоход олон нийт алга ташаагүй ч, ад үзэлгүй томилуулсан. Түүнээс хойш жил хоёр сар болж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “...Өөдтэй” гэхэд жулдахаар аятайхан мэдээ дуулгав. Засгийн газрын 2023 оны аравдугаар сарын 11-ний хуралдааны дараа “...Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх долоо хоногт БНХАУ-д болох “Бүс ба зам” санаачилга олон улсын хамтын ажиллагааны хуралдаанд оролцоно. Энэ үеэр Монгол Хятадын тал хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна. Түүний нэг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр байгуулахаар хоёр талаасаа эцэслэн тохироод байна. Хятад улсын төрийн байгууллагын холбогдох шийдвэрүүд гарсан. Монгол талаас бэлтгэл ажлууд хийгдсэн. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн нийт өртөг болох 266 сая ам.долларын 95 хувь буюу 253 сая ам.долларын зээлийг БНХАУ-аас авна. Зээлийн хугацаа 20 жил, зээлийн хүү хоёр хувь. Зээлээ долоон жилийн дараагаас эргэн төлнө. Зээлийн хэлэлцээрт миний бие гарын үсэг зурахаар Засгийн газрын тогтоол гарсан” гэсэн юм.


Үнэндээ энэ бол Б.Чойжилсүрэнгийн Эрчим хүчний сайд болоод зүтгүүлсэн, өөрөө ч тултал зүтгээд ард нь гарч буй ажил юм. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын түүхийг бид бүгдээрээ л мэднэ. Явдаггүй ч яригдсаар ирсэн төсөл шүү дээ. Дээрээс нь “...Энэ төсөлтэй холбоотой геополитикийн асуудал хөндөгддөг” гэдэг. “Нас” нь 60 жилээр тоологддог. Ийм хугацаанд ярьсан эд л дээ. Мэдээж, өмнөх Засгийн газрууд, Эрчим хүчний сайд нар “...Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ажил болгочих юм сан” гэж зүтгэсэн л байж таарна. Гэхдээ л Б.Чойжилсүрэн болгож чадлаа. Тэрбээр энэ төслийн утга учрыг ойлгуулах гэж нутгийн 1500 гаруй малчинтай тулсан. Нэгбүрчлэн уулзсан байгаа юм. Бас БНХАУ-ын талаас тавьсан 100 гаруй стандартыг биелүүлж чаджээ.


Б.Чойжилсүрэн өнгөрсөн хавар, гуравдугаар сарын 29-нд Засгийн газрын бас нэг хуралдааны дараа “...Засгийн газраас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар авах арга хэмжээний тогтоолыг баталлаа. 2023-2024 онд багтаагаад Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бэлтгэл ажлыг хангана. Нөгөөдөр БНХАУ-ын Эксим банк, Худалдааны яамнаас Төрийн зөвлөлдөө Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцы мэдээллийг хүргэнэ. Тус улс 250 сая ам.доллараас дээш дүнтэй гадаадын хөрөнгө оруулалтыг Төрийн зөвлөлөөрөө батлуулдаг хуулийн зохицуулалттай” гэж байв.


Үнээс өмнө, 2023 оны нэгдүгээр сарын сүүлчээр тэр “...Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл ахицтай явж байгаа. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээтэй холбоотой нөхөн төлбөр болон нөлөөлөлд өртөж буй иргэдэд нөхөн төлбөр олгох асуудал яригдаж байна. Нөлөөлөлд өртөж буй иргэн бүрд 15 200 000 төгрөгийн нөхөн олговрыг 2023-2026 онуудад хувааж олгоно. Улсын төсөвт 2023 онд олгох нөхөн төлбөрийн мөнгийг суулгасан. Газар шорооны ажил хараахан эхлээгүй байна” гэж байсан юм. Харин өнөөдөр ард нь гарч чаджээ.
Ер нь бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ингэж хөдөлгөсөн нь баргийн сайд амжуулахааргүй ажил санж. Тэгэхээр нь яалт ч үгүй Б.Чойжилсүрэнгийн ч, Засгийн газрын ч мундаг ажил болов.


Нөгөөтэйгүүр түүний нэг муйхар шийдэл бий. “...Энэ өвөл нийслэлийн бондын 32 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас кокс нүүрс оруулж ирж түлнэ” гэж яриад байгаа юм. Тэр түлшээ Нисэх, Яармаг, Налайх, Дархан ч гэл үү, зарим дүүрэг, хороонд турших тухай танилцуулга хийгээд яваад байна. Ерөөсөө нийслэлийн утааг бууруулах гэх үү, байхгүй болгоход ганц л гарц бий. Тэр нь “...Янданг цөөлөх шийдэл” шүү дээ. Үүнийг манай улсын олон жилийн туршлага хангалттай харуулсан, нотолсон. Үүнийг Б.Чойжилсүрэн мэдэхгүй байх учиргүй. Мэдэхийн дээдээр мэдэх ёстой. Тийм атлаа “...Кокс нүүрс импортолно” гээд зүтгээд байгаа нь тун ойлгомжгүй байгаа юм. Явсаар “...Энэ бүхний ард юу байна вэ” гэсэн хардалт ч үүсээд эхэлж байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​