fbpx “Сибирийн Хүч-2” төслийг Ши Жиньпин зөвшөөрөөгүй тухай Оросын хэвлэлүүд мэдээлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 7 секунд

“Сибирийн Хүч-2” төслийг Ши Жиньпин зөвшөөрөөгүй тухай Оросын хэвлэлүүд мэдээлж байна

Бээжин хотод хоёр өдөр үргэлжилсэн “Бүс ба зам” дэд бүтцийн санаачилгын дээд хэмжээний чуулган өндөрлөлөө.

Энэ үеэр Монгол улсын нутгаар дайран өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолойн “Сибирийн Хүч-2” төслийг эхлүүлэх тохиролцоо Орос, Хятадын удирдагчдын хооронд хийгдэж болзошгүй гэсэн хүлээлт байсан юм.

Сүүлийн долоон жилийн турш яригдаж байгаа энэ төслийг эхлүүлэх эсэх нь гол худалдан авагч Хятад улсын шийдвэрээс хамаарна.

Тэгвэл чуулганы үеэр энэ төсөлтэй холбоотой ямар ч мэдээлэл гарсангүй. Оросын зарим хэвлэлүүд Путинийг Бээжингээс гар хоосон буцсан тухай бичсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин энэ арга хэмжээнд маш хүчирхэг бүрэлдэхүүнтэй ирсэн юм. Тэрбээр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй өчигдөр гурван цагийн турш уулзсан бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нь эрчим хүчний асуудал эрхэлсэн шадар сайд Александр Новак, Газпром компанийн тэргүүн Алексей Миллер, Роснефтийн ерөнхийлөгч Игорь Сечин нар багтаж байжээ.

Уулзалтын дараа Путин өчигдөр орой хэвлэлийн хуралд оролцохдоо төслийн талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков бас сэтгүүлчидтэй уулзахдаа уг төслийн хүрээнд “ямар нэг бичиг баримтад гарын үсэг зурахгүй” гэж ярьсныг ТАСС агентлаг мэдээлжээ.

“Сибирийн Хүч-2” нь Оросын эрх баригчдын хувьд амин чухал төсөл бөгөөд Украины дайны улмаас алдсан Европын зах зээлийн алдагдлаа нөхөхөд чухал ач холбогдолтой байгаа.

2019 онд ашиглалтад орсон “Сибирийн Хүч-1” хоолойгоор Хятадын зах зээлд энэ онд 22 тэрбум шоо метр хий нийлүүлж байгаа ажээ.

Гэхдээ энэ нь Европын Холбооны зах зээлд нийлүүлдэг байсан хийн хэмжээний наймны нэг орчим юм. Европын зах зээлд жил бүр 180 тэрбум шоо метрийг нийлүүлдэг байжээ.

Оросын тал шинэ дамжуулах хоолойгоор нийлүүлэх хийн үнийг Европын Холбоо болон Туркийн чиглэлийн тарифаасаа бараг хоёр дахин буулгах санал тавьсан юм байна. Харьцуулбал мянган шоо метр нь Европт $481.7 байсан бол Хятадад $271.6-г санал болгожээ.

Гэхдээ энэ том хямдралаас болоод Путиний "дайныг санхүүжүүлэгч" гэсэн нэр зүүхийг Хятадын тал хүсээгүй гэж ажиглагчид үзэж байна.

Хямд тарифаар татаж чадсан ч шинэ хоолойн бүтээн байгуулалт доод тал нь 10 жил үргэлжлэх бөгөөд энэ хооронд Европын зах зээлийн алдагдал нөхөгдөхгүй хэвээр үргэлжлэхийг “RusEnergy” зөвлөх компанийн мэргэжилтэн Михаил Крутихин бичжээ.

Эх сурвалж: Moscow Times

Хотыг удирдах Х.Нямбаатарын баг
Хотыг удирдах Х.Нямбаатарын баг
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​