fbpx Израилийн цэргүүд тун удахгүй Газын зурвасыг “дотроос нь харна” гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 13 секунд

Израилийн цэргүүд тун удахгүй Газын зурвасыг “дотроос нь харна” гэв

Газын зурвасын хил дээр байрлаж буй цэргүүдтэйгээ өчигдөр уулзахдаа Израилийн батлан хамгаалахын сайд Йоав Галлант тэднийг Палестины нутаг дэвсгэрийг тун удахгүй “дотроос нь харах” тухай ярьжээ.

“Та бүхэн одоо Газыг гаднаас нь харж байгаа бол тун удахгүй дотроос нь харах болно. Удахгүй тушаал өгнө” гэж сайд хэлсэн байна.

Галлантын энэ мэдэгдлийн дараахан Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху цэргүүдтэй хамт зогсоод ялалт байгуулахаа амлаж буйг харуулсан дүрс бичлэгийг цацсан юм.

“Хамгийн муу зүйл ойрхон ирснийг харуулсан бүх шинж тэмдэг бүрдлээ” гэж Йорданы гадаад хэргийн сайд Айман Сафади өчигдөр нийслэл Амман хотод сэтгүүлчидтэй уулзахдаа эдгээрийг дүгнэн хэлжээ.

Аравдугаар сарын 7-ны өдөр Хамасын зэвсэгт дайчид Израилийн нутаг дэвсгэрт гэнэдүүлэн халдсанаас хойш палестинчуудын газар нутгийн нэг хэсэг болох Газын зурвас өдөр алгасалгүй бөмбөгдүүлж байгаа.

Мөргөлдөөнийг бүс нутагт өргөжүүлэхээс сэргийлэх зорилгоор АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден саяхан Израильд айлчилсан бол маргааш нь буюу өчигдөр Их Британийн ерөнхий сайд Риши Сунак мөн айлчлан очсон байна.

Тэрбээр Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай бас уулзжээ.

Газын зурвасыг хяналтдаа байлгадаг Хамас байгууллага халдлагынхаа үеэр Израилийн 200 орчим иргэнийг барьцаалсны 30 орчим нь хүүхэд, 20 орчим нь 60-аас дээш насны хүмүүс байгаа гэсэн мэдээлэл бий.

Израилийн эрх баригчид иргэдээ чөлөөлөхөөс нааш Газын зурваст ямар ч хангамж нэвтрүүлэхгүйгээ мэдэгдэж, 2.3 сая оршин суугчийг нь гадаад ертөнцөөс таслан битүүмжлээд байна.

Мягмар гарагт Газын зурвасын Аль Ахли Араби эмнэлэг бөмбөгдөлтөд өртөх үеэр олон зуун энгийн иргэн алагдсан нь нөхцөл байдлыг улам хурцатгаад байгаа.

Палестины эрх баригчид энэ бөмбөгдөлтийн үеэр 471 хүн алагдсан гэж мэдээлж байна. Харин Израилийн гадаад хэргийн яам хэдэн арваар тоологдох хүний амь үрэгдсэн гэж мэдээлжээ.

Хамасын тал эмнэлгийг Израилийн арми бөмбөгдсөн гэж мэдэгдэж байгаа. Эмнэлгийн ойролцоо пуужин харваж байсан Исламын Жихад бүлэг алдаа гаргаснаас ийм эмгэнэлт явдал тохиолдсон гэж Израилийн тал тайлбарлаж байна.

Байдены айлчлалын ганц үр дүн нь Египетийн талаас Газын зурваст хязгаарлагдмал хэмжээний хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг Израилийн засгийн газар зөвшөөрсөн явдал байлаа.

Хүмүүнлэгийн тусламж тээвэрлэсэн нийтдээ 100 гаруй ачааны автомашин одоо Египетийн хилийн боомт дээр хүлээж байгаа.

Тэдгээрээс 20 автомашиныг л нэвтрүүлэхээр Египет, Израилийн талууд тохиролцоод байна.

Газын зурвасаас гадна Израилийн бусад хил дээр ч нөхцөл байдал улам бүр хүндэрч байна.

Өчигдөр Ливаны Хезболлах зэвсэгт бүлэг Манара тосгоны ойролцоох Израилийн цэргийн байрлалд пуужингаар цохилт өгснөө мэдээлжээ. Израилийн арми хариуд нь Ливаны хилийн бүс нутаг дахь байрлалууд руу их буугаар гал нээсэн байна.

Энэ нь Хезболлах-Израилийн хооронд сүүлийн 17 жилийн хугацаанд гарсан хамгийн том мөргөлдөөн юм.

Үүнээс гадна Палестины газар нутгийн нөгөө нэг хэсэг болох Йордан голын Баруун эрэг мөргөлдөөний гурав дахь фронт болж магадгүй байна.

Өчигдөр энэ бүс нутгийн Тулкарм хотын ойролцоох Нур Шамс дүрвэгсдийн хуаранд Израилийн зэвсэгт хүчинтэй мөргөлдөөн гарсны улмаас 12 палестин хүн алагджээ.

Өчигдөр бас Ойрх Дорнодын бүс нутагт байрлаж буй АНУ-ын байлдааны хөлөг Йемений Хусит босогчдын зүгээс Израилийн чиглэлд харвасан байж болзошгүй гурван далавчит пуужин, хэд хэдэн дроныг устгасан тухай Пентагон мэдээлсэн байна.

Йемений хууль ёсны засгийн газрыг унагаж, ихэнх газар нутгийг хяналтдаа авсан Хусит хөдөлгөөнийг Ираны эрх баригчид дэмждэг юм.

Хамасын эрх баригчид өнөөдөр буюу Баасан гарагт Израилийн эсрэг нэгдсэн тэмцэл өрнүүлэхийг нийт Арабын болон Исламын ертөнцийн улс орнуудад өчигдөр уриалжээ.

Израилийн армийн Газын зурваст явуулж буй агаарын довтолгооны үеэр нийтдээ 3,500 гаруй хүн алагдаж, 12,000 гаруй хүн шархадсан гэх сүүлийн тоо баримтыг Палестины эрүүл мэндийн албаныхан өчигдөр зарласан байна.

Газын зурвасын хүн амын тал орчим хувь нь орон гэргүй болсныг НҮБ бас мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

Б.Чинзориг: Допингийн эсрэг дүрмийн зөрчил илэрснийг сонсоод шоконд орсон. Арбитрын шүүхэд хандаж байна
Б.Чинзориг: Допингийн эсрэг дүрмийн зөрчил илэрснийг сонсоод шоконд орсон. Арбитрын шүүхэд хандаж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​