fbpx Ураны тусгай зөвшөөрлийг нүүрснийх болгож “хөрвүүлсэн“ шүүгч нар тайлбар хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 50 секунд

Ураны тусгай зөвшөөрлийг нүүрснийх болгож “хөрвүүлсэн“ шүүгч нар тайлбар хийлээ

Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын таван шүүгч “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь ураны хайгуулын тусгай зөвшөөрлийг хүрэн нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож өгсөн. Энэ нь 2018-2019 онд болсон явдал юм. 2020 онд ч дээрх шийдвэрээс үүдсэн бас нэг асуудлыг Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим хэлэлцэж шийджээ.

Ингэж шүүхээр хүслээ гүйцээлгэж чадсан “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийг Х.Бүрэн-Эрдэнэ эзэмшдэг. Х.Бүрэн-Эрдэнэ нь шүүх бүрэн шийдсэний дараа 2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд гадаадын хөрөнгө оруулалт бүхий “Эрээн толгой” ХХК-ийг байгуулсан.

Ингэхдээ өөрөө “Монгол Ураниум Ресурс” ХХК-иараа орж, “Бао Тай Эс Си Эм” ХХК, Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу паркийн захирал байсан Б.Батнягт, “Голомт”-ын Эрсдлийг газрын захирал байсан М.Чингүн, тэгээд Хятадын иргэн Gao Bo нарт хувь эзэмшүүлсэн. Энэ сүлжээ цаашаа задрахаараа их сонин явдлууд хийгээд хүмүүс рүү хүргэдэг. Оффшор, төмөр зам, ордууд, Ерөнхий сайд нар, Элчин сайд, арматурыг атгагч, нүүрсний хулгай... гээд явж өгнө дөө. Тэр ч байтугай тухайн үеийн АМГТГ-ын удирдлагууд ч жинхэнэ хууль бус “эс үйлдэхүй”-д холбогдож мэдэхээр нөхцөл үүсээд байгаа юм.

Тийм л учраас “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн ураны хайгуулын тусгай зөвшөөрөл нь хүрэн нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл болж хөрвөсөн хэрэг. Өөрөөр хэлбэл, тухайн үед, ер нь ямар ч нөхцөлд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн нүүрсний ордыг “Монгол Ураниум Ресурс” ХХК-д ашиглуулах хуулийн ямар ч боломжгүй байсан. Тэгтэл Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нар “хаалга” нээж өгсөн. Энэ талаар бид хэд хэдэн удаагийн мэдээлэл хүргэсэн. Уг хэргийн талаар Дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ 2023 оны аравдугаар сарын 18-нд “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно” гэсэн тайлбар бүхий мэдээлэл бэлтгэн ирүүлжээ. Тэрбээр Дээд шүүх 2019 оны зургадугаар сарын 10-нд буюу хоёр дахь удаагаа хэлэлцэхэд илтгэгч шүүгч нь байсан юм.

Шүүгч П.Соёл-Эрдэнэ хэргийн талаар “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-аас АМГТГ-ын Кадастрын хэлтэст холбогдуулан “...Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “...Хайгуулын ажлын үр дүнд илрүүлсэн ашигт малтмалын ордыг улсын бүртгэлд бүртгэж авсан атлаа тухайн талбайд хайгуулын ажил хийсэн манай компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь хууль бус” гэх агуулгаар маргажээ.

“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй уг хэрэг нь анх 2018 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс “…Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Дээд шүүхийн 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний 507 дугаар тогтоолоор “...Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу цуглуулсан. …Нэхэмжлэлийн шаардлагыг хольж шийдвэрлэсэн нь буруу. Энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн” гэх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээсэн байна. Ингэснээр хэрэг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдэх болов.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр дээд шатны шүүхээс шийдвэрлэж буй агуулга нь маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа биш. Тухайн хэргийг анхан шатны шүүх дахин хянан шийдвэрлэх агуулгатай. Түүнчлэн нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, тодруулах, нэмэгдүүлэх, хасах, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах бүрэн эрхийг хуулиар олгосон байдаг болно.

Анхан шатны шүүх 2019 онд хэргийг дахин хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт “...Нэхэмжлэгч “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан” агуулгатай өөрчлөлт оруулсан. Нэхэмжлэгч, хариуцагч аль аль талын хяналтын журмаар гаргасан гомдлоор Дээд шүүх хэргийг хянаад магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар 2010 онд “Монгол Ураниум Ресурс” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ЦЭГ олгосон. Тус компани нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд 2010-2018 оны хооронд хайгуулын үйл ажиллагаа явуулсан. Хайгуулын ажлын үр дүнд цацраг идэвхт ашигт малтмал олоогүй. Харин хүрэн нүүрсний орд илрүүлсэн байна. Уг хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны тавдугаар сарын 17-ны өдрийн ХХ-05-17 дугаар дүгнэлтээр баталгаажуулж, АМГТГ-ын даргын 2018 оны долдугаар сарын 10-ны Н/58 дугаар тушаалаар ордын нөөцийг улсын бүртгэлд бүртгэсэн. Ххариуцагч эдгээр баримтуудын талаар үгүйсгэж маргаагүй.

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын ажлыг гүйцэтгэсэн, зардал гаргаж ашигт малтмалын нөөцийг илрүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн нөөцийг олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах эрхтэй. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч компани нь 2010 онд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авч, хайгуул хийсэн, хайгуулын ажлын үр дүнд цацраг идэвхт ашигт малтмал биш, хүрэн нүүрсний нөөц илрүүлсэн нь хууль зөрчөөгүй. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн олж илрүүлсэн нөөцийн хувьд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргах эрхтэй гэж шүүх дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, анх цацраг идэвхт ашигт малтмал хайх зөвшөөрөл олгосон нь тухайн талбайгаас цацраг идэвхт ашигт малтмалаас “өөр төрлийн ашигт малтмал олж болохгүй” гэх агуулгагүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монгол Ураниум Ресурс” ХХК нь хайгуулын үйл ажиллагааны явцад өөр төрлийн буюу хүрэн нүүрсний орд илрүүлсэн хайгуулын ажлын тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, АМГТГ хүлээн авч, ашигт малтмалын нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж баталгаажуулсан атлаа “…Зөвхөн цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах эрхтэй” гэж, хайгуулын ажлын үр дүнгээр баталгаажсан нөөцөд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж буй хариуцагчийн татгалзал хууль бус гэж шүүх үзсэн болно. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх баримтыг нэрлэн заасан, нэхэмжлэгч нь өргөдөл гаргахдаа хуульд заасан бүрдүүлбэл зохих баримтыг бүрэн бүрдүүлсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд бүрдүүлэх материал бүрэн байгаа” гэх тайлбараар тогтоогдож, талууд уг асуудлаар маргаагүй тул тухайн нөөцийг нээж олсон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монгол Ураниум Ресурс” ХХК нь өөрийн хайгуулын ажлын үр дүнгээр тогтоосон хүрэн нүүрсний ордыг ашиглах эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв гэх агуулгатай дүгнэлтүүдийг хяналтын шатны шүүхээс хийсэн байна” гэж тайлбарлажээ. Энэ бол шүүгчийн тайлбар бүрэн эхээрээ байгаа нь юм.

Тэгвэл эрхэм шүүгч П.Соёл-Эрдэнэ энэхүү тойм тайлбараараа Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нэр бүхий таван шүүгч хэд хэдэн ноцтой асуудал гаргасан болохыг нотоллоо.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өдрийн сонин

Өнөөдөр сонин

Цахим Мөрийтэй тоглоомын хамгийн ТОМ  загалмайлсан эцэг Пүрэвсүрэн Овогтой Энхбат 16 тэрбум төгрөг газарт буллаа гэвүү
Цахим Мөрийтэй тоглоомын хамгийн ТОМ загалмайлсан эцэг Пүрэвсүрэн Овогтой Энхбат 16 тэрбум төгрөг газарт буллаа гэвүү
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​