fbpx БНХАУ төмөр замын тэргүүлэгч гүрэн болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
8 минут 10 секунд

БНХАУ төмөр замын тэргүүлэгч гүрэн болж байна

БНХАУ руу дэлхийн анхаарлыг чиглүүлсэн “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалтын үеэр өнгөрсөн долоо хоногт Бээжинд дэлхийн 130 орны төр засгийн өндөр албаны төлөөлөгчид цугларсан. Энэ үеэр БНХАУ нь “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд дараагийн 10 жилийн зорилтоо тодорхойлон танилцуулахдаа 150 гаруй оронд дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийхээ зарласан. Хөрөнгө оруулалтыг хүлээж авах салбарын жагсаалтын эхэнд цахилгаан станц, төмөр зам, эрчим хүч, тээврийн төслүүд багтаж байгааг Бээжинд зарлаж байсан өдрүүдэд Хятадын өндөр хурдны галт тэргээр аялах завшаан тохиов. Тодруулбал, Монголын хэвлэлийн хүрээлэн болон Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд Монголын Хэвлэлийн хүрээлэн болон хэвлэл мэдээллийн салбарын зарим төлөөлөл БНХАУ-ын Шанхай, Тянжинь хотын төмөр зам, технологи, аялал жуулчлалын салбарын зарим үйл ажиллагаатай танилцсан юм.

“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд ирэх 10 жилд хөрөнгө оруулах томоохон төслүүдэд төмөр зам багтаж байгаа нь өөрөө БНХАУ нь дэлхий дахинаа энэ салбарт тэргүүлэгч болон тодорч байгаатай шууд холбоотой гэж ойлгож болно. Учир нь Дэлхийн төмөр замын байгууллагын мэдээлснээр, Хятадын өндөр хурдны галт тэрэгний /High Speed Railways-HSR/ сүлжээ нь өдгөө 40 мянган километр давсан урт бөгөөд энэ үзүүлэлтээрээ тус улс дэлхийд тэргүүлж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг Бээжин 2000-аад оны дундуур эхэлсэн байна. Учир нь 2000 оноос өмнө тус улсын төмөр замын салбар нь улс орны хөгжлийн хувьд зүтгүүр биш, харин сааруулагч болж байсан нь Бээжинг төмөр замын өндөр хурдны сүлжээг бий болгох амбийцтай том бүтээн байгуулалтыг эхлүүлэх нэг шалтгаан болсон байна. Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход өндөр хурдны шугамууд нь хуучин шугамын шинэчлэл биш. Харин орчин үеийн технологи бүхий цоо шинэ шугам. Хуучин шинэ хоёр зэрэгцэн оршиж байгаагийн зэрэгцээ зарим газар цоо шинэ шугам дангаараа ч байгаа аж.

Өнөөдөр БНХАУ-ын ихэнх мега хотуудыг холбосон өндөр хурдны галт тэрэгний /High Speed Railways-HSR/ хурд нь 250-350 км/цаг байна. Ингэснээр одоо Бээжингээс Шанхай хот хүртэлх 1318 км замыг дөрвөн цаг 48 минутад туулах боломжтой болсон байна. Бээжин хотын аялал жуулчлалын компанид ажилладаг өвөрмонгол бүсгүй “Бээжин хотод гэрээсээ галт тэрэгний буудал хүртэл 20 гаруй км замд нэг цаг гаруй явсан бол, Бээжингээс Тянжинь хүртэлх 120 км-ийг хурдан галт тэргээр 35 минутад туулж байна” хэмээн харьцуулан ярьж байна.

БНХАУ-ын Шиань-Чөндү хотуудыг холбосон өндөр хурдны галт тэрэгний зам 2017 онд ашиглалтад орсноор хоёр хотын хооронд өмнө нь 11 цаг явдаг байсан бол одоо ердөө дөрвөн цаг зарцуулах болсон. Бээжингээс Гуанжоу хүртэл 2100 км. Тэгвэл энэ хооронд одоо G үсэгтэй хамгийн хурдан галт тэргээр найман цаг явдаг болсон гэх мэтээр шинэ шугамууд ашиглалтад орохын хэрээр зорчигчдын хэмнэх цаг хугацаа улам нэмэгдсээр байгаа аж.

Асар амбийцтай энэ бүтээн байгуулалтын хамгийн сүүлийн үеийн мэдээлэл нь өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр ашиглалтад орсон далай дээгүүр тавьсан хурдны төмөр зам. Зүүн Хятадын Фүжянь мужийн Фүжөү, Сямэнь хотуудыг Тайванийн хоолойн баруун эрэгтэй холбох шинэ төмөр замын нийт урт нь 277 км. Үүний 20 км-ыг нь далай дээгүүр тавьсан байна. “China State Railway” корпорацын мэдээлснээр, энэ нь далай дээгүүр тавьсан Хятадын анхны өндөр хурдны галт тэрэгний төмөр зам бөгөөд түүгээр явах галт тэрэгний хамгийн дээд хурд нь 350 км/ц гэсэн байна.

Хятадын өндөр хурдны төмөр замын төв буудлууд нь томоохон нисэх онгоцны буудал шиг. Шинэ баригдсан төв буудлууд нь худалдаа үйлчилгээ, бизнесийн томоохон төв болж байгаа төдийгүй тухайн хотынхоо тээврийн системтэй нягт уялдаа холбоотой байна. Тухайлбал, Шанхай хот болон ойр орчмын мужуудын зангилаа уулзвар нь олон улсын нисэх онгоцны буудал, төмөр замын буудал, Шанхайн метроны хэд хэдэн шугам нийлдэг газар болсон байна.

Галт тэрэгний буудал дээр ачааны, паспортын, тасалбарын гэсэн гурван түвшний аюулгүй байдал хяналтын систем ажиллаж, орчин үеийн технологи нь асар олон зорчигчийг богино хугацаанд хяналтаар нэвтрэх боломжийг олгож байна. Ачаа тээшийн аюулгүй байдлын хяналтыг нислэгийн аюулгүй байдалтай адилтгаж, өндөр хүчин чадал бүхий цэнэглэгч /power bank/, сахлын хөөс, үнэртэй ус зэрэг шүрших, цацах зориулалт бүхий савлагаатай бүтээгдэхүүнүүдэд онцгой анхааралтай хандаж, шаардлагатай гэж үзвэл шууд хурааж авах жишээтэй.

Хурдан галт тэрэг нь энгийн, унтлагын, VIP гэсэн хэд хэдэн зэрэглэлтэй. Энгийн ангиллын хувьд наад зах нь суудал бүр нь утсаа цэнэглэх USB залгуураар тоноглогдсон гэх мэтээр цаг хугацаа, тохь тух, аюулгүй байдал зэрэг олон давуу талыг бий болгож байна.

БНХАУ нь өндөр хурдны төмөр замын сүлжээ байгуулахад гаргасан зардлаа нөхөх хугацааны талаар өөр хоорондоо зөрүүтэй мэдээллүүд байх хэдий ч БНХАУ улсын өсөн нэмэгдэж буй хүн амын тоо, мега хотууд хооронд зорчих зорчигчдын асар их урсгал нь тээврийн энэ хэрэгслийн ашигт ажиллагааны баталгаа болдог нь мэдээж.

Амбийцтай эхлүүлж, БНХАУ-ыг төмөр замын салбарт тэргүүлэгч болж өндөр хурдны галт тэрэгний өргөн хүрээг хамарсан сүлжээг өөрийн нутаг дэвсгэрт байгуулж, ашиглаж амжилтад хүрсэн Хятадын эрх баригчид сүлжээний хамрах хүрээг хэдэн жилийн өмнөөс Зүүн Өмнөд Ази руу чиглүүлсэн юм. Мөн Москва-Бээжинг хурдан галт тэргээр холбох төлөвлөгөөгөө ч аль хэдийнэ зарласан билээ. Нөгөөтэйгүүр хятадын өндөр хурдны галт тэрэгний хөгжлийн дараагийн шат руугаа орох алхамууд ч хийгдэж байна. 2023 оны эхээр Хятадын судалгааны төвийн бүтээсэн хэт хурдан Hyperloop галт тэрэгний анхны туршилт Хятадад амжилттай болж дууссан талаар хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Ингэж Хятад улс аажмаар дэлхийн төмөр замын тэргүүлэгч гүрэн болж байна. Харин бид...

Д.ОТГОНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Ориг” авлигачид Ордондоо үлдэж, “орлон тоглогчид” л баригдаад байгаа юм биш үү?!
“Ориг” авлигачид Ордондоо үлдэж, “орлон тоглогчид” л баригдаад байгаа юм биш үү?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​