fbpx МИАТ ТӨХК SkyBreathe түлш хэмнэлтийн хөтөлбөрт нэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 18 секунд

МИАТ ТӨХК SkyBreathe түлш хэмнэлтийн хөтөлбөрт нэгдлээ

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь агаарын хөлгийн түлшний зарцуулалт, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлээр OpenAirline компанийн SkyBreathe – Түлш хэмнэлтийн хөтөлбөр-т нэгдэн орлоо.

МИАТ ТӨХК нь дэлхийд тэргүүлэгч Open Airlines компанийн Sky Breathe 360֯ хөтөлбөрт нэгдсэнээр нислэгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөлгүйгээр агаарын хөлгийн түлшний зарцуулалтыг 5% хүртэлх хувиар бууруулах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны зорилтуудын нэгээхэн хэсэг болох нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах цогц арга хэмжээний төсөл хэрэгжүүлж эхэллээ.

Байгаль орчинд ээлтэй нислэгийн платформоор тэргүүлэгч SkyBreathe-г Air France, easyJet, DHL, Norwegian, IndiGo, flydubai, Atlas Air зэрэг дэлхийн 60 гаруй агаарын тээврийн компаниуд түлшний зардал болон нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилгоор ашигладаг.

Уг системийн тухай товчхон танилцуулбал: Хиймэл оюун ухаан, програм хангамжийн ухаалаг технологи массын өгөгдлийн алгоритм бүхий Sky breathe систем нь агаарын хөлгийн компьютер болон бусад мэдээллийн мянга мянган өгөгдөлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр түлш хэмнэх боломжуудыг гаргаж ирдэг технологийн систем юм. Тус систем нь агаарын тээвэрлэгч компанийн Нисгэгч, инженер, агаарын хөлгийн диспатчер, мэдээлэл технологийн ажилтнууд болон санхүүгийн шинжээчдийн тусламжтайгаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Эдгээр хэрэглэгчид нь түлшний зарцуулалтыг 5% хүртэл бууруулж, мэдэгдэхүйц хэмжээний санхүүгийн хэмнэлтийг бий болгох тусгайлсан зааварчилгаа, зөвлөмжүүдийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх юм.

Нисгэх багийнхан “My fuel coach” апп-ыг ашигласнаар нислэгийн өмнө болон дараа хувь хүн бүр өөрийн оруулж буй хувь нэмэр, хэмнэлтийг тоон болон график үзүүлэлтээр хэмжих боломжийг ба ингэснээр нисгэгч бүр дэлгэрэнгүй мэдээллээр хангагдаж, нислэгийн үед түлшний зарцуулалтыг бууруулах, нүүрсхүчлийн хийг хязгаарлахад чиглэсэн шийдвэрүүдийг бодитоор гаргахад дөхөм болох юм.

МИАТ ТӨХК-ийн Үйлдвэрлэлийн газрын захирал бөгөөд Ерөнхий нисгэгч, В767-300 агаарын хөлгийн дарга Б.Гантулга энэхүү хамтын ажиллагааны талаар хэлэхдээ:

“Бид OpenAirlines компанитай хамтын ажиллагааг эхлүүлж байгаадаа туйлын баяртай байна. Энэхүү шийдвэр нь МУ-ын засгийн газраас Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Монгол улс руу чиглэсэн жуулчдын урсгал эрс нэмэгдэж байгаа энэ үед МИАТ компанийн түлшний бодлогыг оновчтой хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болж байна.

No description available.

Sky breathe болон My Fuel Coach системүүд нь бидний нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон түлшний хэмнэлтийн арга техникийг боловсронгуй болгохын сацуу санхүүгийн хувьд нилээдгүй хэмжээний хэмнэлт гаргана гэдэгт бид итгэлтэй байна. Мөн МИАТ ТӨХК нь ИАТА-ийн гишүүн байгууллагын хувьд агаарын тээврийн салбар дахь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах дэлхий нийтийн зорилгод хувь нэмэрээ оруулж байгаад туйлын баяртай байна”

OpenAirlines компанийн Гүйцэтгэх захирал ноён Александр Фирэй хэлсэн үгэндээ:

“Манай Sky breathe хэрэглэгчийн сүлжээнд МИАТ компани нэгдэн орсонд баяртай байна. Ингэснээр тус компанийн хувьд хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, түлшний зарцуулалтын бодлогыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм” хэмээн дурдав.

Энэхүү хамтын ажиллагаа нь бидний олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ агаарын тээврийн салбарт эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлээр технологийн иноваци бүхий шийдлийг улам ихээр ашиглах болсныг дахин батлан харуулж байна.

МИАТ ТӨХК-ийн хувьд 1956 онд үүсгэн байгуулагдаж Улаанбаатар хотын Чингис хаан ОУНБ-аас эхлэлтэйгээр Ази Европ болон орон нутгийн 20 гаруй чиглэлд хуваарьт болон захиалгат нислэгүүдийг үйлддэг бөгөөд “Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны /IATA/ аюулгүй ажиллагааны стандартыг хангасан зорчигч, ачаа тээврийн үйлчилгээг үзүүлдэг Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч компани юм. Тус компани нь дэлхийн өнцөг булан бүрт сурч боловсорсон Нисгэгч, инженер техникчид, нислэг үйлдвэрлэлийн нарийн мэргэжлээр мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдэх 900 гаруй ажилтантай бөгөөд ойрын ирээдүйд агаарын хөлгийн парк шинэчлэл болон тив дамнасан агаарын тээврийн сүлжээг өргөжүүлэхээр төлөвлөөд байна.

Харин OpenAirlines компани нь Тулуз, Хонг конг, Монтреал, Миами хотуудад салбартай нарийн мэргэжлийн математикч, аэронавигацийн инженер, датабааз өгөгдлийн шинжээч, нисгэгч, мэдээлэл технологийн мэргэжилтэн, агаарын хөлгийн үзүүлэлтийн инженер гэх мэт хүчирхэг мэргэжилтнүүдээс бүрдсэн, ногоон технологийг дэмжигч Франц улсад төвтэй агаарын тээвэрлэгчдийн тогтвортой хөгжил, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгод нь дэмжлэг үзүүлэх дижитал технологийн хөгжүүлэлтээр мэргэшсэн байгууллага юм. Тус байгууллага нь технологийн тусламжтайгаар агаарын хөлгийн түлшний зарцуулалтыг бууруулж, нүүрсхүчлийн хийн ялгаралыг хэмжих, багасгах боломжуудыг бүрдүүлж байгаа ба одоогийн байдлаар 60 гаруй агаарын тээвэрлэгчдийг эгнээндээ нэгтгээд байна

Т.Батзул: Орон нутагт ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр дээр баталгаа гаргана
Т.Батзул: Орон нутагт ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр дээр баталгаа гаргана
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​