fbpx Б.Цэдэндорж: Юун хил хамгаалах, харанхуйд ганцаараа гарч чадахгүй, амархан уйлчихдаг залуус ч цэргийн албанд ирж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 57 секунд

Б.Цэдэндорж: Юун хил хамгаалах, харанхуйд ганцаараа гарч чадахгүй, амархан уйлчихдаг залуус ч цэргийн албанд ирж байна

“Цэргийн сэтгэл судлалын хөгжлийн чиг хандлага” сэдэвт өдөрлөг Хил Хамгаалах Ерөнхий Газарт өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Энэ үеэр цэрэг татлагаар ирж буй залуусын сэтгэл зүйн асуудлын хүрээнд Хилчдийн сэтгэл судлалын секторын дарга, дэд хурандаа, цэргийн сэтгэл судлаач Б.Цэдэндорж мэдээлэл өгөв.

Тэрбээр "2000-аад оноос хойших үеийн залуус цэргийн албанд татагдаж эхэлсэн. Одоо 2005 оныхон цэргийн албанд ороод ирлээ. Ерөнхийдөө маш ойлгомжгүй сэтгэл зүйтэй залуус бий болж байна.

Юун хил хамгаалах, харанхуйд ганцаараа гарч чадахгүй, заавал хамт хүн дагуулж гарч байна. Нийтийн ариун цэврийн өрөөнд ороод бие засаж чадахгүй. Гэхдээ залуусыг буруутгахдаа гол агуулга нь биш.

Гэр хорооллын жорлонд нэг удаа бие засаж үзээгүй хүүхэд хүртэл цэргийн албанд очиж байна шүү дээ. Ийм залуусын хувьд интернэтгүй, тоггүй, утасгүй алслагдсан газарт байна гэдэг бол зүүдэнд ч оромгүй явдал. Хилийн застав гэдэг бол алслагдсан сумын төвөөс 200 километрийн цаана байрлана.

Ерөөсөө ийм амьдрал байдгийг төсөөлж ч үзээгүй хүн ч байна. Нийгмийн хөгжлийн эрс ялгаатай газар яваад очиход хүлээж авахад бэлэн биш байдаг.

Зургаан сарын дараа л цэргийн албандаа дасаж эхэлдэг. Хамгийн хүнд үе нь эхний гурван сар. Энэ хугацаанд дасан зохицох процесс нь явагдаад байна шүү дээ.

Цэргүүдийн дасан зохицох үе дээр ажиллах гэж манай сэтгэл зүйчид хөгөө чирэх тохиолдол ч гардаг. Бараг л эцэг эх, ах эгч, дүүгээс нь илүү "миний дүү", "ахын дүү" гэнэ.

Мэдээж албаа сайхан хааж яваа залуус олон бий. Харин нөгөө талд амархан уйлчихдаг, их эмзэгхэн турьхан залуус бий болоод байна. Тиймээс цэргийн сэтгэл судлаачид аа, та нар бэлэн үү гэх асуулт үүсэж байна. Ямар ч хүн цэрэгт татагдаж орж ирж болно" гэлээ.

Үргэлжлүүлэн "Тав, зургаан жилийн өмнө цэргүүдтэй уулзаад явахад 100 цэргээс нэг л цэрэг өвс үнэрлэх, хар тамхи хэрэглэх, эсвэл хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай байх тохиолдолтой таардаг байлаа.

Одоо 100 цэргээс 10-15 нь ийм байна. Янз бүрийн бэлгийн чиг хандлагатай байх эсвэл сатанист, анархистууд гарч байна. Нөгөө өвс татах чинь бараг энгийн асуудал болсон байна. Нийт масс дотроо 15, 16 хүн гараад ирлээ гэдэг бол нэн аюултай.

Магадгүй ирэх жилээс гэхэд хар тамхичидтай ажиллах сэтгэл зүйчид хэрэг болох нь байна. Энэ мэтчилэн асар олон зүйл бий. Монгол Улсын иргэн учраас цэргийн албыг заавал хаалгах л ёстой.

Өнөөдрийн арга хэмжээний зорилго нь сэтгэл зүйчдийн уялдаа холбоог сайжруулахад оршино. Энэ арга хэмжээнд 40 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна" хэмээв.

Хангалттай хүн хүчтэй, нөөцтэй байгууллагууд байдаг мөртлөө бүгд тэнд өөр өөрийн судалгаагаа хийхэд анхаардаг. Иймд судалгааг холбоё. Төрийн цэргийн байгууллагууд нь ижил төрлийн судалгааг битгий хий, хэдүүлээ нийлээд зохион байгуулах нь чухал гэдгийг нэмж ярилаа.

МИАТ ТӨХК Чикаго, Бостон, Нью-Иорк, Сан Франциско, Лос Анжелес хотууд руу Катей Пасифик компанитай хамтарсан нислэгүүдийг санал болгож эхэллээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​