fbpx АН дахь “зэтгэр“-ийн гацаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 39 секунд

АН дахь “зэтгэр“-ийн гацаа

Хаашаа ч үгүй, байж болох цорын ганцхан гарц бүхий явдлыг “Зэлтэрийн гацаа” гэцгээдэг. Сэлэнгийн Түшигээр Оростой хиллэх нутагт нөгөөх алдарт “Зэлтэрийн гацаа” бий. Домог түүхийг нь мэдэхгүй монгол хүн үгүй. Тиймээс бид ингэж яриад сурчихсан.

Тэгвэл Зэлтэрийн гэхэд биш "зэтгэр"-ийн гэж болмоор гацаанд АН орчихоод байна. Халуун намраар эхэлсэн энэ гацаагаа гаргаж амжилгүй хүйт оруулчихав. Удахгүй дүн өвөл эхэлнэ. Тэгээд цас ханзармагц хүсэн хүлээсэн сонгууль нь болно. Бүтэн улирал ярьж буй боловч энэ үнэндээ энэ маш богино хугацаа юм.

Энэ гацааны хамгийн том шалтгаан генсекийн томилгоо. Бараг зун эхлүүлсэн ҮБХ-ны хурлаа энэ албан тушаал дээрээ тохироогүйн улмаас хурлаа хаалгүй тарсан. Өнөөдөр ч хөшигний ар дахь фракцын дарга нарынх нь яриа хөөрөө үргэлжилсээр байна. Харамсалтай нь тохирдоггүй.

АН-ын албан ёсны эх сурвалжууд “...Генсекийг намын дарга мэднэ” гэсэн. Өөрөө ч хэлээд байна. Гэвч АН-ын дарга Лу.Гантөмөр хэн нэгнийг гаргаж ирсэнгүй. ҮБХ-ны хурлаа нээснээс хойшхи хоёр сарын хугацаанд хэдэн ч генсек “нэр дэвшүүлж” болохоор цаг өнгөрлөө. Тэгвэл үүний цаанаа нөгөөх л фракцууд нь тус бүрдээ генсек зүтгүүлээд намын даргаа ацан шалаанд оруулчихаад байгаа юм байна. Уг нь тэрбээр С.Эрдэнэболдыг “дундын хувилбар” хэмээн фракцууддаа танилцуулжээ. “Нэг Монгол”-ынхон зөвшөөрөөгүй байна. Харин УИХ-ын гишүүд суурьтай энэхүү “Нэг Монгол”-оос Э.Одбаярыг санал болгожээ. Энэ хөдөлгөөн, эсвэл фракцын хувьд Лу.Гантөмөрийг АН-ын дарга болоход үндсэн үүрэг гүйцэтгэсэн. Тэр утгаараа “Нэг Монгол” намдаа жин дардаг, намын даргадаа ч нөлөө үзүүлдэг.

Харин С.Баярцогтын зүгээс Ч.Өнөрбаярыг зүтгүүлж байна. “...Хэрвээ Ч.Өнөрбаярыг болохгүй гэвэл би өөрөө болно” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Түүний хувьд АН-ын гол шийдвэр гаргах байгууллага болох Улс төрийн зөвлөлийг хариуцдаг, мөн тэнд бараг 90 хувийн хяналт тогтоосон учир үг нь үнэтэй, хүчтэй.

Нөгөө талд МоАХ гэж бас нэг фракц бий. Тэдэнтэй “Алтангадас” нэгдчихсэн. МоАХ, “Алтангадас” хоёроос “...О.Алтангэрэлийг генсек болгоё” гэсэн саналыг тавьсан байна.

Энэ дөрвөөс гадна УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Х.Тэмүүжин хоёр генсект яригдаж удаж байна. Гэхдээ ардаа хүчтэй дэмжлэгтэй, фракцтай нь Э.Одбаяр, Ч.Өнөрбаяр /эсвэл С.Баярцогт/, О.Алтангэрэл гурав болчихоод байгаа юм.

Эднээс АН-ын дарга аль нэгийг нь сонголоо гэхэд ард нь бас асуудал гарчих магадлал бас бий. Юу гэхээр, “...Э.Одбаярыг дэмжихгүй” гэвэл “Нэг Монгол”-ынхон МоАХ, “Алтангадас” хоёртой нийлээд улс төр хийгээд явчихна. Ингээд ч байгаа бололтой юм. УИХ-ын гишүүдтэй энэ фракцыг “гомдоох” нь АН-ын даргад ашиггүй. Хэцүү болно. Тэрийг эрсдэл гэж үзээд Э.Одбаярыг генсек болгочихвол бусад нь “боож үхэх” шахна. Адаглаад л МоАХ, “Алтангадас” хоёр улс төрөө эхлүүлнэ. Нөгөөх “...С.Баярцогтыгоо огцруул. Үгүй бол нам байгуулаад гарлаа” гэдэг шаардлагаа тавих сайхан шалтаг болж өгнө. “...Ч.Өнөрбаяр юм уу, С.Баярцогтыг генсек болгоё” гэсэн ч дээрх нөхцөл байдал арилахгүй. Тэгээд МоАХ, “Алтангадас”-аас санал болгосон О.Алтангэрэлийг дэмжээд ч асуудал цэгцрэхгүй. Гэтэл энэ ондоо багтаж генсекээ тохирч шийдэхгүй бол АН ирэх сонгуульд оролцох эсэх дээрээ тултал хүндэрнэ. Намын даргад нь бүр хүнд тусна. Албан тушаалтай нь ярих хэмжээнд хүрнэ. Ийм л нэг "зэтгэр"-ийн гацаа үүсчихээд байгаа юм. Тэгэхээр АН-ын дарга Лу.Гантөмөр хэр зэрэг маневртай шийдвэр гаргахаас энэ бүхэн хамаарна. Гээд болоогүй ээ. Энэ “зэтгэр”-ийн гацааны дараагийн шалтгаан нь Нийслэлийн АН-ын даргын асуудал болоод байгаа юм. Генсекийнхээс нь ялгаа байхгүй. Д.Бадарсан, Ц.Баатархүү, Т.Батцогт, М.Тулгат нарын нэр явна. Лу.Гантөмөр өөрөө Д.Бадарсанг, “Нэг Монгол”-ынхон Ц.Баатархүүг, МоАХ-ынхон Т.Батцогтыг, “Гранд”-ынхан нь М.Тулгатыг зүтгүүлж байна.

АН-ын дарга Лу.Гантөмөр өнгөрсөн өдрүүдэд болсон намынхаа зөвлөгөөний үеэр “...Нийслэлийн АН-ын даргыг удахгүй сонгоно” гэсэн. Гэхдээ генеск, Нийслэлийн АН-ын дарга хоёрын албан тушаал АН дахь улс төрийн хувьд сиамын ихэр шиг бие биеэсээ хамааралтай болчихсон. Эхлээд “...Генсек энэ хүн болох юм бол Нийслэлийн АН-ын дарга тэр хүн болно” гэсэн зарчим дээр фракцууд нь тохирох ёстой юм. Үгүй бол АН дахь "зэтгэр"-ийн гацаа үргэлжилсээр байх болно.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ингэж томилдог учраас “Эрдэнэс Тавантолгой” хулгайн “объект” болдог
Ингэж томилдог учраас “Эрдэнэс Тавантолгой” хулгайн “объект” болдог
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​