fbpx “Нэг бүрийг нь ₮470 саяар авсан ч тухайн өдрөө өгсүүр өөд явж чадаагүй монбус гэх 30 автобус холбогдох баазын хашаанд байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 17 секунд

“Нэг бүрийг нь ₮470 саяар авсан ч тухайн өдрөө өгсүүр өөд явж чадаагүй монбус гэх 30 автобус холбогдох баазын хашаанд байна“

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т өгч шалгуулахаар болсон тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх ажил 2009 оноос эхэлсэн. 2009 онд Солонгосын DAEWOO корпорацын 400 автобусаар парк шинэчлэлийг Зам, тээврийн хөгжлийн яам захиалж, Сангийн яам санхүүжүүлж, худалдан авалтыг шууд гэрээний аргаар хийсэн байна. Улсын төсвийн хөрөнгөөр дээрх 400 автобусыг худалдаж авсан ч улсын болон нийслэлийн өмчид бүртгүүлэхгүйгээр 10 ААН-д шилжүүлсэн. Тухайлбал

  • "Автобус 1"- 120 ширхэг
  • "Автобус 3"- 80 ширхэг
  • "Цахилгаан тээвэр" ХХК- 80 ширхэг
  • "Эрдэм транс" ХХК- 30 ширхэг
  • "Автобус нэгдэл" ХХК 10 ширхэг
  • "Мяралзай" ХХК- 8 ширхэг
  • "Сутайг буянт" ХХК- 30 ширхэг
  • "Тэнүүн Огоо" ХХК- 50 ширхэг
  • "Тэнүүн дэлгэр"- 14 ширхэг
  • "Атибус"- 8 гэсэн 400 автобуснуудыг авсан. Тухайн үеийн ханшийн зөрүүгээс нийт 35.6 тэрбум төгрөгийн автобусыг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэхгүйгээр ААН-үүдэд өгсөн.

Дээрх дурдсан ААН-үүд улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авсан ч эргэн төлөлт бага хэмжээтэй байгаа. Энэ нь тухайн үеийн ханшийн зөрүүгээс шалтгаалж 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Энэ хугацаанд нийслэлийн өмчийн харилцааны газраас тухайн хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр шүүхийн байгууллагад хандсан боловч анх автобуснуудыг хувийн ААН-үүдэд бүртгүүлсэн учраас нэхэмжлэл ирэхгүй гэдэг шалтгаанаар иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан.

2010 оны Засгийн газрын "Нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 303 дугаар тогтоолд 2009 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 400 автобусыг эзэмшүүлж ашиглуулах талаар ААН-үүдтэй байгуулсан гэрээг дахин шинэчилж байгуулахыг тухайн үеийн нийслэлийн Засаг даргад даалгасан.

Автобус авсан ААН-үүдээс төлбөрийг нь буцаан хуримтлуулж нийтийн тээврийн парк шинэчлэлийн сан бүрдүүлэх зорилгоор тусгай сан бүрдүүлэхийг Сангийн сайдад даалгасан аж.

Багтаамж их нийтийн тээврийн шинэчлэл хийх зорилгоор 2015 онд угсраа 20 цэнхэр автобусыг шууд гэрээний аргаар худалдан авалт хийсэн. Энэ автобуснууд нь 9.9 тэрбум төгрөгийн өртөгтэй. Үүнээс хоёр автобусыг шууд акталсан. Өөрөөр хэлбэл нийт нормдоо хүрч ажиллахгүйгээр үйлдвэрлэлээс гарснаас хойш 2-3 жилийн дараа актлагдсан.

Одоогоор хоёр автобусны моторын асуудал яригдаж байгаа. Моторыг нь авч ирэх гэхээр шууд гэрээний арга учраас тендерт шалгарах ААН байдаггүй.

2015 онд ecobus гэх 20 ширхэг автобусны нэгж бүрийг 269 сая, нийт 5.4 тэрбум төгрөгөөр шууд гэрээний аргаар авсан. Гэвч гэрээгээр хүлээсэн хугацаандаа нийтийн тээвэрт явахгүйгээр бүх автобус актлагдсан.

Үүний дараа монбус гэх 30 цахилгаан автобусны нэг бүрийг 470 сая төгрөгийн үнэтэйгээр худалдаж авсан. Шууд гэрээний аргаар авсан автобуснууд нь тухайн өдрөө өгсүүр өөд газруудад явахгүй байсаар актлагдсан.

Монбус гэх 30 троллейбусыг 2010 онд шууд гэрээний аргаар нэг бүрийг 475-525 сая төгрөгөөр авсан. Одоо ашиглагдахаа больсон. Дараа нь 2022 онд БНХАУ-ын Юутонг гэх компанийн цахилгаан автобусыг туршилт хэлбэрээр урьдчилж мөнгийг нь өгөхгүйгээр ашиглаж байгаа. Ямар нэгэн тендергүйгээр туршиж үзээд дараагийн гэрээгээ хийхээр авсан байна.

2022 онд “Xiamen golden dragon bus” гэх 60 автобусны нэг бүрийг нь 271.5 сая төгрөгийн үнэтэйгээр шууд гэрээний аргаар авсан байна. Давхар цахилгаан 10 автобусыг нэг бүрийг 776.5 сая төгрөгийн үнэтэйгээр, сүүлд “Xiamen golden dragon bus” гэх 122 автобусыг нэг бүрийг нь 275.1 сая төгрөгийн үнэтэйгээр, NANJING цахилгаан автобусыг 2023 онд нийт гэрээний хүрээнд тус бүрийг 625.6 сая төгрөгийн үнэтэйгээр авсан байна.

2020 онд шууд гэрээний аргаар зарлаж 307.3 сая төгрөгийн үнэ бүхий 75 хүүхдийн шар автобусыг авсан. Тэгэхээр үе үеийн нийслэлийн Засаг дарга, Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам өнөөдрийн хүртэл хугацаанд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуульд нийцүүлэхээр худалдан авсныг шалгуулна.

2009 онд нийлүүлсэн автобуснууд бүгд ААН-үүдэд очсон. Дээрх ААН-үүд нь нийт авсан өртгийнхөө 30 гаруй хувийг эргүүлж төлсөн. Үлдсэн 70 хувийг эргүүлэн төлөөгүй. "Тэнүүн Огоо" ХКК нь хамгийн бага буюу 13 хувийн төлөлттэй байна. Шууд гэрээний аргаар авсан өдрөө өгсүүр газарт явж чадахгүй 500-600 сая төгрөгийн үнэтэй автобуснууд холбогдох баазын хашаанд байна

2009 оноос хойших шууд худалдан авалтын гэрээнүүдийг АТГ-т ХЗДХ-ийн сайдын нэр дээр албан бичгээр хүргүүлж шалгуулах хүсэлт гаргаж байгаа. Улсын ерөнхий прокурорт улсад учирсан өмнөх хохирлуудыг төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, эргэн төлүүлэх талаар холбогдох хуульд заасан арга хэмжээг авах хүсэлтийг гаргаж байна" хэмээн танилцуулав.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​