fbpx Э.Энх-Амгалан: Наадамд ахын дээл, өмсгөл ээлтэй санагддаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
9 минут 22 секунд

Э.Энх-Амгалан: Наадамд ахын дээл, өмсгөл ээлтэй санагддаг

Булган аймгийн Могод сумын харьяат, “Сод Монгол” групп, “Булган хангай” дэвжээний бөх, улсын начин Э.Энх-Амгаланг урилаа. Тэрбээр анхны цолоо 20 насандаа авч байсан хүчтэн юм.

-Та өнгөрсөн жил одтой сайхан наадаж улсын цолтны эгнээнд багтсан. Олон жилийн хөдөлмөрийн үр дүн гарсан нь лавтай?

-Аймгийн заан цолтой удаан хугацаанд зодоглосон. Бөхийн спортод ороод багагүй хугацааг үджээ. Тэгш ойтой жилээ сайхан наадаж, улсын начин хэмээх эрхэм цолны эзэн болсондоо баяртай байна. Наадмын барилдааны нэгийн даваанд Ховд аймгийн начин Э.Энхтөртэй таарсан. Харин хоёрын даваанд Хэнтий аймгийн арслан Ш.Отгонтөгстэй барилдлаа. Ингээд гурвын даваанд улсын гарьд М.Баяржавхлан ахтай барилдаад давсан. Дөрвийн даваанд улсын заан Б.Батмөнхөөр даваагаа ахиулсан. Тавын даваанд Г.Эрхэмбаяр аварга амлаж барилдаад начны даваа алхаж байлаа.

-Начин болсон жилээ бэлтгэл сайн байжээ. Наадмын дараа ч өнгөтэй, сайн барилдаж харагдсан?

-Улсын наадмын дараа хөдөөгийн тэмдэглэлт баяр, наадам болох нь бий. Өнгөрсөн жил айрагны баярт барилдаж, шөвгийн дөрөвт үлдсэн. Мөн Могод сумынхаа гурван түмэн адууны баярт амжилттай барилдаж түрүүлсэн. Энэ наадмын үзүүр түрүүнд аймгийн арслан Б.Очирхүүтэй үлдээд давсан даа.

-Аймгийн заан цолоо хоёр удаа баталсан. Арслан цол руу ахих боломж байсан уу?

-Хутаг-Өндөр суманд анхны цолоо хүртэж байлаа. Тухайн үед Х.Цогтгэрэл начин үзүүрлэсэн. Үүний дараа 2014 онд аймгийн харцага цол авсан. Дараа нь 2016 онд аймгийн заан цол хүртэж билээ. Үүний дараа цолоо хоёр удаа баталсан. Өмнөговь аймгийн баяр наадамд долоо давж чимэг нэмсэн. Харин 2021 онд Булган аймагтаа үзүүрлэж, хоёр дахь удаагаа цолоо баталсан байдаг. Энэ хооронд аймгийн наадамд зодоглохгүйгээр улсад барилдсан үе бий. Хэрэв аймгийн наадмыг зорьсон бол заан цолоо ахиулах байсан болов уу.

-Барилдааныг нь харахад сэтгэл зүй нь их тайван харагддаг. Ер нь ямар зан чанартай байхыг хичээдэг вэ?

-Сайн барилдаж, цол авч болно. Гэхдээ хүн байх хамгийн чухал. Манай ойр тойрны хүмүүс хор шар багатай, тайван. Би ч ялгаагүй ийм л зан чанартай. Уналаа гэж харамсдаггүй, давлаа гэж хөөрдөггүй зантай. Дэвжээ болон нутгийн бөхчүүдтэйгээ дотно нөхөрлөдөг. Ер нь бөхчүүдтэй мэндтэй устай явдаг даа. Манай нутгийн бөхчүүд их найрсаг, биеэ зөв авч явдаг. Бусдыг их хүндэлж, сайхан харилцаатай байдаг шүү.

-Өмнө нь “Алтан цом”-ын барилдаанд Баянзүрх дүүргийн багийн бүрэлдэхүүнд зодоглосон. Энэ удаад Булган аймгаас барилдахаар болсон уу?

-“Алтан цом”-ын эхний улирлын барилдаанд туршлагатай сайн бөхчүүдтэй нэг баг болж, хүч үзсэн. Харин энэ жил нутгийн начингуудаас бүрдсэн багт өрсөлдөнө. Бид ирэх арванхоёрдугаар сараас барилдана. Тэмцээн дөхөхөөр багаараа бэлтгэлээ хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Цар тахлын үе буюу 2021 оны Хүй долоо хутагт болсон барилдааны цолыг нөхөж олгох тал дээр хүмүүс их хүлээлттэй байдаг юм билээ?

-Энэ барилдаанд би зургаа давсан. Сүүлийн хоёр жил наадам дөхөхөөр цол олгох тухай яриа сөхөгдөөд намждаг. Ер нь бөх сонирхогчид төдийгүй амжилттай барилдсан бөхчүүдэд хүлээлт үүсгэсэн. Энэ чинь бөхчүүдийн хөлс хөдөлмөр шүү дээ. Саяхан Ц.Магалжав тэргүүн нэг нэвтрүүлэгт орох үеэрээ энэ барилдааны тухай дурьдаж байсан.

-МҮБХ-ноос гаргаж байгаа дүрэм журам дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Үндэсний бөх мэргэжлийн түвшинд хөгжсөн гэж хардаг. Барилдаж буй залуус бүгд л байнгын бэлтгэлтэй байна. Холбооноос гаргаж байгаа дүрэм, шийдвэр нь судалгаанд суурилсан байдаг байх. Тиймээс гаргасан дүрмийг нь мөрдөж барилдана. Харин сэргээшийн тухайд эсрэг байр суурьтай байдаг. Явцын шинжилгээг олон давтамжтай авч байвал энэ асуудал цэгцэрнэ гэдэгт итгэлтэй байна.

-Аав ээж нь хөдөөгийн малчин хүмүүс. Бөхийн замналыг сонгоход улсын өсөх идэр начин Э.Энхбат ах нь нөлөөлсөн байх?

-Миний бага нас Булган аймгийн Могод суманд өнгөрсөн. Аав ээж минь малчин хүмүүс бий. Би 1999 онд сургуулийн босго алхаж сурагч болж байлаа. Удалгүй аав ээж хоёр хөдөө амьдарч эхэлсэн. Сумандаа наймдугаар анги хүртлээ суралцаад аймагтаа дунд сургуулиа төгсөж байлаа. Ер нь багаасаа барилдах дуртай хүүхэд байсан. Үеийн найзууд болон ахтайгаа ноцолдож өссөн дөө. Мөн телевиз, радиогоор бөхийн барилдаан их сонирхдог байсан. Аймагт очоод н.Эрдэнэ-Очир багшийн удирдлага дор бөхийн бэлтгэлд хамрагдаж билээ. Энэ үеэс л жүдо бөхөөр барилдсан юм. Ингээд улсын аваргаас хүрэл медаль хүртэж байсан удаатай. Мөн залуучуудын УАШТ-д оролцож байсан. Тиймээс 2014 он хүртэл жүдо бөхөөр барилдаад үүнээс цааш үндэсний бөхөөр бэлтгэлээ хийж шамдсан даа. Хотод орж ирээд “Тэмүүжин” клубт Д.Энхбаатар багшийн удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн. Анх ахаасаа үлгэр дууриалал авч бөхийн замналыг сонгож байлаа. Бид нэг удаа аваргуудын нэрэмжит барилдаанд хоёрын даваанд таараад би тахим буулгасан. Мөн өөр барилдаануудад таарч байсан удаа бий.

-Өнгөрсөн хугацаанд олон л зодог шуудаг элээсэн байх даа?

-Анх ахынхаа өмсгөлийг өмсөж барилддаг байлаа. Багагүй хугацаанд өмссөн. Жин нэмээд шинэ зодог шуудаг авч өмсөх болсон. Өмнөх зодог шуудгуудаа хадгалдаг. Мөн жил бүр шинэ дээл өмсөж наадмын дэвжээг зорьдог. Ээж наадмын дээлийг минь хийж өгнө. Гэхдээ сүүлийн гурван жилийн наадмаар ахынхаа дээлийг өмсөж наадамлаж байна.

-Таны удамд нь өөр барилддаг бөх байгаа юу?

-Аав ээжийн талд бөхийн удам бий. Тухайлбал, ээжийн талд аймгийн арслан н.Хишидалай, заан н.Батсуурь , сумын заан н.Бадарч гэж хоёр бөх байлаа. Харин аавын талаас улсын арслан Д.Азжаргал ахтай холын хамаатан юм билээ.

-Таны амжилтын ард гэр бүл нь бий. Ойр дотны хүмүүстээ хэр цаг гаргадаг вэ?

-Би аль болох аав ээждээ тустай байхыг бодож ойр ойрхон очиж байгаа. Ер нь жил бүр наадмын дараа хөдөө очиж байгаад хотод ирдэг. Намайг намар очихоор аав ээж хоёр гүүгээ уяна. Барилдаан бэлтгэл сургуулилт багатай үедээ гэр бүлдээ цаг гаргахыг хичээдэг. Тамирчин хүний гэр бүл их хариуцлагыг үүрдэг. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Гэргийг минь Б.Амаржаргал гэдэг. Тусалж дэмждэг хүмүүс болон ханьдаа, төрүүлж өсгөсөн ээж аавдаа баярлаж явдгаа илэрхийлье.

-Барилдсан хугацааныхаа туршид туршлага суусан байх. Цаашдын замналаа хэрхэн харж байна?

-Өнгөрсөн хугацаанд олон наадам, барилдаанд зодоглосон. Унаж давах үе цөөнгүй. Гэхдээ би хэзээ ч шантарч байгаагүй. Амжилт гаргахад шаргуу хөдөлмөр, тууштай байдал чухал юм билээ. Мөн сахилга бат хэрэгтэй. Энэ бүхэнд суралцаад л явж байна. Сүүлийн хоёр жил бэлтгэлдээ шамдаж чадаагүй. Сэтгэл зүйн хувьд амаргүй цаг хугацааг тууллаа. Одооноос бэлтгэлдээ шамдаад хичээгээд үзье гэж бодож байна. Цолоо ахиулж барилдана.

Баатарын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“НӨАТ-ын таван хувьтай холбоотой хуулийн төслийг хоёр хувилбараар өргөн барина”
“НӨАТ-ын таван хувьтай холбоотой хуулийн төслийг хоёр хувилбараар өргөн барина”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​