fbpx Б.Энхбаяр: Ерөнхий сайд нүүрсний сонсголд онцгой анхаарахыг үүрэг болгосон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
3 минут 27 секунд

Б.Энхбаяр: Ерөнхий сайд нүүрсний сонсголд онцгой анхаарахыг үүрэг болгосон

Нүүрсний сонсголыг хэзээ, хэрхэн зохион байгуулах вэ гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. Энэхүү сонсголыг явуулах түр хороог анх байгуулахад, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Г.Ганболд томилогдож байв. Гэвч тэрбээр сонсгол зохион байгуулж чадаагүй. Дараа нь ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар ахалж байсан. Түүний хувьд Хотын даргаар томилогдсон учраас сайдын албаа болон сонсгол зохион байгуулах түр хорооны даргын ажлаа ч Б.Энхбаярт өгсөн. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын хувьд өмнө нь Хөгжлийн банкны сонсголыг зохион байгуулж байсан туршлагатай. Тиймээс энэ удаагийн нүүрсний сонсгол дээр түүний өмнөх туршлага хэрэг болно. Түр хороонд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг, Э.Бат-Амгалан, О.Цогтгэрэл нарын гишүүд хамаардаг.

Өчигдөр нүүрсний сонсголыг зохион байгуулах түр хороо хаалттай хуралджээ. Хуралдаанаар шинжээч томилох, хэлэлцэх асуудлын цар хүрээний талаар хэлэлцжээ. Энэ үеэр тус түр хорооны дарга Б.Энхбаяр “Хянан шалгах шинжээчдийн хараат бус байдлыг хангаж ажиллана. Өмнө нь Хөгжлийн банкны сонсгол хийхэд түр хорооны гишүүдээс тэр гишүүнийг шалгаадахаач гэх мэт нэг тойргийн гишүүдээ ухуулах гэсэн асуудал гарч байсан. Тиймээс улс төрийн зүй бус нөлөөллийг таслан зогсоож, шинжээчдийн хараат бус байдлыг хангаж ажиллана. Хянан шалгалтын тухай хуульд зааснаар долоо хоногийн өмнө сонсголын товыг зарлана. Тов зарлахтай хамт ямар сэдвээр, ямар асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хийх үү, ямар хугацаатай байх уу, хэнийг гэрчээр дуудах уу гэдгийг шийднэ. Энэ хугацаа нь ирэх арваннэгдүгээр сарын сүүлч болж таараад байна. Хэт богино хугацаанд шахаад бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг болмооргүй байна. Асуудлын цар хүрээ өргөн, хугацаа давчууг гишүүд, олон нийт ойлгох байх. Би ирэх сард түр хороог гардаж, шахаж ажиллана. Нүүрсний асуудалд онцгой анхаарна. Ерөнхий сайдаас Хууль зүйн сайдад санал тавихад нүүрсний сонсголыг олон нийтэд иж бүрнээр нь шалгасан шиг шалгаж мэдээлэхийг үүрэг болгосон. Энэ хэрэгжилтийг хангаж онцгой анхаарч ажиллана” гэлээ.

Мөн энэ үеэр түр хорооны гишүүн Ж.Сүхбаатар “Олон их наяд төгрөг хулгайлагдсан гэдэг нь ойлгомжтой. Хил, гааль нь яачихсан газар байдаг юм. Миний ажиллаж үзсэн нийтийн тээврийн салбарт зөндөө асуудал байдаг гэдгийг сая ойлголоо. Захаас нь ухвал хэчнээн олон этгээд оролцсон байдаг юм. Мөнгө нь хаашаа орчихсон байдаг юм. Тиймээс цөөнхийн саналыг сонсох ёстой” гэжээ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хотын дарга асан М.Энхболд АТГ-т мэдүүлэг өгчээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​