fbpx Дэлхийн бөмбөрцгийн гүнд агуулагдаж буй материал харь гарагаас гаралтай гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 54 секунд

Дэлхийн бөмбөрцгийн гүнд агуулагдаж буй материал харь гарагаас гаралтай гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлжээ

Өчигдөр хэсэг эрдэмтэд хүн төрөлхтний тайлагдаагүй байгаа хоёр том нууцыг нэг зэрэг тайлбарлах таамгийг шинээр дэвшүүлжээ.

Эдгээрийн нэг нь манай дэлхийн цор ганц дагуул болох сар хэрхэн үүссэн, нөгөө нь дэлхийн цөмд оршдог нууцлаг материалын бөөгнөрөл хэрхэн бий болсон тухай юм.

4.5 тэрбум жилийн өмнө дөнгөж бүрэлдэж эхэлж байсан дэлхийг Ангарагийн хэмжээний өөр нэг гараг мөргөснөөс сар үүссэн гэх онол өнөөдөр түлхүү яригддаг.

Дэлхий болон Theia гэж нэрлэдэг энэхүү эртний гарагийн мөргөлдөөний улмаас их хэмжээний хэлтэрхий тойрог замд цацагдсан нь бөөгнөрч нягтарснаар сар үүссэн байна.

Гэхдээ Theia гараг үнэхээр байсан эсэхийг нотолж чадаагүй байв.

Тэгвэл өчигдөр “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайландаа АНУ-ын хэсэг эрдэмтэд Theia гарагийн ул мөрийг дэлхийн бөмбөрцгийн гүнээс олсноо зарлажээ.

Дэлхийн гадаргаас 2,900 км-ийн гүнд хоёр хэсэг бөөгнөрөл байдаг ба 1980-аад оны үед геологичид газар хөдлөлтийн долгионоор үүнийг баталж байсан юм.

Эдгээрийн нэг нь Африк тивийн харалдаа, нөгөө нь Номхон далайн харалдаа дэлхийн чулуулаг давхаргын дор байрладаг гэдэг.

Уг бөөгнөрсөн материал ойр орчныхоо чулуулаг давхаргаас илүү халуун, илүү нягт болохыг эрдэмтэд тогтоож байв.

Тэгвэл энэхүү хоёр хэсэг бөөгнөрөл нь дэлхийтэй мөргөлдсөн Theia гарагийн “булш” гэсэн дүгнэлтийг эрдэмтэд шинээр дэвшүүлсэн байна.

“Theia гараг мөргөсний ул мөр хаана үлдсэн бэ?” гэсэн асуултын хариуг дэлхийн гүнээс олсноо судалгааг ахалсан Калифорнийн Технологийн Хүрээлэнгийн геодинамик судлаач Чянь Юань тайлбарлажээ.

Гараг эрхэс судлаачид манай дэлхийн гүнд ийм бөөгнөрөл байдгийг өмнө нь огт сонсоогүй байсан гэнэ. Харин тэд геологийн салбарын эрдэмтэдтэй хүчээ нэгтгэснээр шинэ таамаг дэвшүүлэх боломж бүрдсэн юм байна.

Шинээр үүсэн бүрэлдэж байсан манай гараг секундэд 10 км-ийн хурдтай нисэж байсан Theia гарагтай мөргөлдөх үед зарим хэсэг нь дэлхийн бөмбөрцгийн дотоод давхаргад нэвтэрч үлдсэн гэж Юаний багийнхан дүгнэжээ.

Эрдэмтэд болсон үйл явдлыг тайлбарлах зорилгоор дүрсжүүлсэн байна.

Theia гарагийн хайлсан хэсэг царцаж, хатуужихын хэрээр хүндэрч, дэлхийн бөмбөрцгийн цардас болон цөмийн хоорондох зааг руу улам бүр живсэн гэж дүгнэжээ.

Албан ёсоор LLVP (Large Low-Velocity Provinces) гэж нэрлэдэг энэ хоёр бөөгнөрөл нь тус бүрдээ сарнаас ч том хэмжээтэй юм байна.

Theia гарагийн мөргөлт манай дэлхий дээр амьдрал үүсэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байгаагаа Юань тайлбарлажээ.

“Манай дэлхий яагаад давтагдашгүй, яагаад бусад чулуулаг бүтэцтэй гарагуудаас өөр байдгийн шалтгаан энэ гэж би бодож байна” гэж тэр ярьсан байна.

“Theia гарагийн үлдээсэн өв манай дэлхийн 4.5 тэрбум жилийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж Юань хэлжээ.

Судалгаанд оролцоогүй Шотландын Стирлингийн Их сургуулийн гараг эрхэс судлаач Кристиан Шрёдер “Энэ бол маш чухал бөгөөд сэтгэл хөдөлгөм нээлт юм” гэж магтсан байна.

Theia гарагийн үзүүлсэн нөлөөний талаар онолыг цааш улам хөгжүүлбэл олон нууцын учир тайлагдах ач холбогдолтойг тэр онцолжээ.

Эх сурвалж: AFP

Гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд БНХАУ-тай хамтран ажиллана
Гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд БНХАУ-тай хамтран ажиллана
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​