fbpx Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүхийг “шүүр”-дэхэд оролцох цаг нь болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Том онцлох
Огноо
Унших
12 минут 21 секунд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүхийг “шүүр”-дэхэд оролцох цаг нь болжээ

ШЕЗ-өөс “захиа” иржээ. Түүнд “Дээд шүүхээс 2018, 2019 онд “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй АМГ-т холбогдох захиргааны хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Дээд шүүхийн таван шүүгч нэг нэхэмжлэлийг хоёр хянаж “Монгол Ураниум Ресурс”-д ашигтай шийдвэр гаргахдаа авлигад өртсөн үү”, “Дээд шүүхийн таван шүүгч “Монгол Ураниум Ресурс”-д тогтоолоороо зөвлөгөө өгсөн үү”, “Ураны тусгай зөвшөөрлийг нүүрснийх болгож “хөрвүүлсэн” шүүгч нар тайлбар хийлээ” гэсэн гарчигтай мэдээлэл цувралаар нийтэлжээ. Шүүх эрх мэдлийг Үндсэн хууль бусад хуульд заасны дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлэх, ямар ч нөхцөлд хуулиас гадуурх шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглох талаар Үндсэн хуульд заасныг нийтээр дагаж мөрддөг.

Шүүх нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллагыг бататган бэхжүүлж, хамгаалах аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах эрхэм зорилготой бөгөөд Үндсэн хуульд шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн, хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагаа хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж, Шүүхийн тухай хуульд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж тус тус хуульчилснаар баталгаа нь хангагддаг. ШЕЗ-өөс 2023 оны аравдугаар сарын 26-ны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасны дагуу шүүхээс хянан шийдвэрлэж, тухайн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон хэрэг маргааны талаар Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулах, олон нийтийг төөрөгдүүлэх замаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сулруулах зорилготой хууль бус үйл ажиллагаа гэж үзлээ. Иймд шүүхийн бие даасан, хараат бус байдлыг алдагдуулж, шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд халдж буй үйл ажиллагааг таслан зогсоохыг мэдэгдэж байна. Хэрэв дээрх хууль үйл ажиллагааг үргэлжлүүлбэл Шүүхийн тухай хуулийн 42.5 дахь хэсэгт “Шүүгчийн хараат бус байдалд халдсан, шүүхийн үйл ажиллагаанд халдсан хэн боловч хуулийн өмнө хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу асуудлыг эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх болно. Та бүхнийг шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийг бодит мэдээллээр хангаж, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэжээ. ШЕЗ нь энэ “захиа”-ндаа “ШЕЗ-өөс 2023 оны аравдугаар сарын 26-ны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасны дагуу шүүхээс хянан шийдвэрлэж, тухайн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон хэрэг маргааны талаар Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулах, олон нийтийг төөрөгдүүлэх замаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сулруулах зорилготой хууль бус үйл ажиллагаа гэж үзлээ” гэжээ.

Үгүй юм. Бидний хувьд шүүгчийн хараат бус байдалд халдсан явдал огтхон ч байхгүй бөгөөд зөвхөн “Дээд шүүхийн таван шүүгч хуульд захирагдсан уу, хүнд үйлчилсэн үү” гэдгийг олон нийтийн, ялангуяа “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн тухайн лицензтэй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд, газар нутгийн төлөөх асуусан, тодруулсан, эргэлзсэн мэдээллүүд болно. Ингэх зарим тодорхой үндэслэлүүд жирийн иргэд, сэтгүүлч сурвалжлагч бидэнд ч илтэд харагдаж байгаа юм.

Нэгдүгээрт, АМГ-ын Кадастрын хэлтсээс шүүхийн бүх шатанд гаргасан “Ашигт малтмалын тухай 3.1 дэх хэсэгт “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан. Тийм тул цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтаар “Цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж тодорхой заасан. Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгогдсон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 24.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан. “Монгол Ураниум Ресурс” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээрээ цацраг идэвх ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах ёстой байсан. Цөмийн энергийн тухай хуулийн 18.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 15.1.1-15.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.3-т заасан тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комиссоос тус тус санал авсан байна” гэж заасны дагуу холбогдох байгууллагуудаас санал авсны үндсэн дээр тухайн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ” гэсэн хууль зүйн үндэслэл бүхий тайлбарыг Дээд шүүхийн хяналтын шатанд “хэрэгссэн” эсэх нь эргэлзээтэй байна.

Хоёрдугаарт, шүүх хуулийг тайлбарлаж хөгжүүлэх ёстой болохоос хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж болохгүй. Тиймээс шүүх цацраг идэвхт бодисын хайгуулын тусгай зөвшөөрлийг ердийн ашигт малтмалын ашиглалтынх болгож хөрвүүлсэн нь хууль тогтоосон хэрэг юм. Товчилбол, цацраг идэвхт бодисын тусгай зөвшөөрлийг ердийн ашигт малтмалын зөвшөөрөл рүү албан тушаалтны “эс үйлдэхүй”-тэй дүйцүүлэн хөрвүүлэх нь хэр зэрэг зохистой вэ?!

Гуравдугаарт, ер нь, яах гэж төрөөс тусгай зөвшөөрөл гээчийг олгодог вэ гэдэг асуулт ч гарч ирнэ. Жишээ нь, Дээд шүүхийн шийдсэн энэ асуудал нь “Сэтгүүлчийн мэргэжилтэй бид адилхан л хэдэн жил суралцсан. Эмчээр ажиллана” гээд дипломоо хөрвүүлж болохгүйтэй агаар нэг юм. Ер нь бол цацраг идэвхт бодисын хайгуулын зөвшөөрөлтэй “Монгол Ураниум Ресурс” ХХК хүрэн нүүрсний орд олоод түүн дээрээ шууд ашиглалтын зөвшөөрөл авч болж байгаа нь “Бадрах энержи” компанийн хайгуулын явцад олдсон Баянбогдын нүүрсний ордыг улс авч, өдгөө нийслэл эзэмшиж байгаа нь хууль бус болж таарна. Ийм энгийн логиктой, жирийн иргэдэд ч ойлгомжтой асуудлаар бид мэдээлэл хүргэсэн юм.

Дөрөвдүгээрт, ШЕЗ нь 2023 оны аравдугаар сарын 26-нд энэ асуудлыг иргэд, олон нийтийн эргэлзээд байгаа энэ асуудал, тодруулбал, “Дээд шүүхийн таван шүүгч хуульд захирагдсан уу, хүнд үйлчилсэн үү” гэдэг талаас нь авч хэлэлцсэн үү. Шүүхийн тухай хуулийн 4.1.4-т “Шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах”, 6.3-т “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж заасан. Тиймээс ШЕЗ энэ талаар олон нийтэд тодорхой хариулт, тайлбар өгнө үү.

Тавдугаарт, ШЕЗ нь “Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг алдагдуулж, шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд халдаж буй үйл ажиллагааг таслан зогсоохыг мэдэгдэж байна. Хэрэв дээрх хууль үйл ажиллагааг үргэлжлүүлбэл эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх болно” гэж мэдэгдэл ирүүлжээ. Бидний нийтэлсэн мэдээлэл тухайн шүүх үйл ажиллагаа болж өнгөрснөөс даруй дөрвөн жилийн дараа хөндөгдсөн. Тэгэхээрээ шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй, нөлөөлөл боломжгүй, тийм санаа зорилго байхгүй юм. Бас Цөмийн энергийн тухай хуулийн 49.1-д “Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих олон нийтийн хяналтыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд иргэн, хуулийн этгээд хэрэгжүүлнэ” гэж заасан зэргээр хүлээн зөвшөөрөгдсөний дагуу хэвлэл нийтлэх эрхээ хэрэгжүүлсэн. Гэтэл ШЕЗ-ийн энэ мэдэгдлээс өөрийнхөө бүрэн нөлөөлж болох байгууллагыг татан оролцуулахаар зэхэж байгаа нь харагдаж байна. Энэ бол нэг талаар эрүүдэн шүүлт, дарамт, заналхийлэлт, сүрдүүлэг юм. Аль нийгэмд шүүх нь олон нийтийн итгэл алдвал тогтолцоогоо маш хурдан шинэчлэх, шударга ажиллах зарчим, боломжийг бүрдүүлдэг. Гэтэл түүнтэй холбоотой “шүгэл” үлээсэн иргэний нийгмийн байгууллагыг ШЕЗ заналхийлэх учиргүй юм.

Зургадугаарт, дөрвөн жилийн өмнө Салхитын мөнгөний ордын хэрэг, “Энкантогийн уулзалт” зэрэг шүүгч нар оролцсон асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлч сурвалжлагч нар л “шүгэл” үлээж гаргаж ирсэн. Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгуулсан. Нэлээд нь авлигын хэрэгт холбогдсон. Шүүхээс ял шийтгэл авсан. Ийм л байдаг. Ер нь шүүхтэй холбоотой эргэлзээтэй асуудал асар оллн болж овоорсон. Гэвч энэ тал дээр ШЕЗ-д найдах нь учир дутагдалтай байж болзошгүй нь тодорхой харагдаж байна. Тэгэхээр шүүхийг цэгцлэхэд дорвитой арга хэмжээ хэрэгтэй болсон байна. Гэхдээ яаж?! Ганц гарц нь, Ерөнхийлөгч шүүхэд анхаарлаа хандуулах цаг нь болжээ. Тэрбээр шүүхийг “шүүрдэх” цорын ганц эрх мэдэлтэй субьект нь юм. Тиймээс бид энэ асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон олон улсын байгууллагуудад хандаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өдрийн сонин

Өнөөдөр сонин

“УБТЗ“ ХНН: Галт тэрэгний тасалбарыг өдөр, шөнийн аль ч цагт буцаах боломжтой
“УБТЗ“ ХНН: Галт тэрэгний тасалбарыг өдөр, шөнийн аль ч цагт буцаах боломжтой
 
Дэлхийн хамгийн өндрөөс гоол хийсэн тохиолдол 🏀
Дэлхийн хамгийн өндрөөс гоол хийсэн тохиолдол 🏀
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Америкийн эрдэмтэд “шинэ өнгө“ нээжээ

Америкийн эрдэмтэд “шинэ өнгө“ нээжээ

Бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Аятайхан байгаарай, Женко та хоёр хэтрээд байгаа шүү“ гэж шүүмжилжээ

Бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Аятайхан байгаарай, Женко та хоёр хэтрээд байгаа шүү“ гэж шүүмжилжээ

Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаад байна

Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаад байна

Видёо: ХУУЛЬ ЗӨРЧИН СОНГОГДСОН ХУУЛЬ ТОГТООГЧ

Видёо: ХУУЛЬ ЗӨРЧИН СОНГОГДСОН ХУУЛЬ ТОГТООГЧ

Зам тээврийн ноцтой ослын улмаас иргэд амь насаа алдлаа

Зам тээврийн ноцтой ослын улмаас иргэд амь насаа алдлаа

Дэлхийн хамгийн өндрөөс гоол хийсэн тохиолдол 🏀

Дэлхийн хамгийн өндрөөс гоол хийсэн тохиолдол 🏀

Украин: Орост тамын шөнө тасрахаа байлаа

Украин: Орост тамын шөнө тасрахаа байлаа

Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

Мэдлээ, гүйцэтгэе хийгээд Хурц бид хоёр

Мэдлээ, гүйцэтгэе хийгээд Хурц бид хоёр

ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ

ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ

K2‑18b гараг дээр амьдрал байгаа шинж тэмдгүүд илэрчээ

K2‑18b гараг дээр амьдрал байгаа шинж тэмдгүүд илэрчээ

Ураны авлига бас л “жонхуурсан“

Ураны авлига бас л “жонхуурсан“

Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

Д.Баярхүү: Дэлхийн шинэ дэг

Д.Баярхүү: Дэлхийн шинэ дэг

УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

Н.Тэгшбаяр: “Халзан бүрэгтэй”-н зүг бүгд хараа чиглүүлэх цаг болсон байна

Н.Тэгшбаяр: “Халзан бүрэгтэй”-н зүг бүгд хараа чиглүүлэх цаг болсон байна

Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...

Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...

ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/

ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/

Кибер халдлагаа зогсоохыг Америкаас шаарджээ

Кибер халдлагаа зогсоохыг Америкаас шаарджээ

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Ю.Гагарины эрин үе ба өнөө цагийн ялгаа

Ю.Гагарины эрин үе ба өнөө цагийн ялгаа

О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

“Гүнийн төр, засаг” гэх үзэгдлийн асуудалд

“Гүнийн төр, засаг” гэх үзэгдлийн асуудалд

“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

Элдэв зураг (50 фото)

Элдэв зураг (50 фото)

Д.Батсайхан: Үнэндээ Маамын Лхагва арслан төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ

Д.Батсайхан: Үнэндээ Маамын Лхагва арслан төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​