fbpx Сүүлийн жилүүдэд хар тамхийг шуудангийн илгээмжээр Монгол Улсад нэвтрүүлэх оролдлогууд ихэсжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 12 секунд

Сүүлийн жилүүдэд хар тамхийг шуудангийн илгээмжээр Монгол Улсад нэвтрүүлэх оролдлогууд ихэсжээ

Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилд хар тамхитай холбоотой 1,064 гэмт хэрэгт 1,300 хүн холбогджээ.

Тэдний 92.3 хувь нь 35-аас доош насныхан байна. Гэмт хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн 54 хувь нь 25-аас доош насныхан, 91 хувь нь эрэгтэй, 8.9 хувь нь эмэгтэй гэсэн судалгааг ЦЕГ-аас гаргасан 2022 оны тайланд тусгажээ.

Харамсалтай нь жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нас залуужиж, тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа юм. Монгол Улс хар тамхийг дамжин өнгөрүүлэх эрсдэлтэй улсын жагсаалтад бичигдэж байсан бол 2014 оноос хар тамхи хэрэглэгчид ихсэж буй орны тоонд орох болжээ. Манай хоёр хөрш хар тамхи, тэр дундаа нийлэг хар тамхины үйлдвэрлэл, хэрэглээ өндөртэй улсуудад тооцогддог. Хар тамхийг галт тэрэг, автомашинаар, агаарын хил дамнан зорчигчид хар тамхи тээвэрлэх тохиолдол нэмэгдсээр байна.

Мөн сүүлийн жилүүдэд хар тамхийг шуудангийн илгээмжээр Монгол Улсад нэвтрүүлэх оролдлогууд ихэссэн аж. Хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хар тамхины 40 хувийг газрын боомтоор, дөрвөн хувийг агаарын боомтоор, 56 хувийг илгээмжийн үйлчилгээ ашиглан зөөвөрлөжээ.

Энэ оны гуравдугаар сард 945 грамм хэмжээтэй мансууруулах бодисыг шуудангийн илгээмжээр хилээр нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон нь хамгийн их хэмжээтэйд тооцогдож байгааг ЦЕГ онцлов.

Хар тамхи зөөвөрлөх, дамжуулах тохиолдлыг кейсээр өгүүлье.

Кейс-1: Турк улсад суугаа монголчууддаа сэрэмжлүүлэх үүднээс нэг мэдээлэл оруулъя.

Миний бие есдүгээр сарын 27-нд Истанбул-Улаанбаатар шууд нислэг захиалга хийгээд дайвар ачаа авч явахаар болсон. 26-ны шөнө 01:00 цагт хүүхдэдээ тоглоом, хувцас өгч явуулах гэсэн юм гээд нэг залуу ярьсан. Хоёр найзын хамт очиж гурван кг ачааг нь авсан. Дараа нь сэжигтэй санагдаад задлаад үзэхэд олон юманд боосон хүүхдийн тоглоом дотор хоёр цагаан нунтаг дүүрэн хар тамхи гарч ирсэн. Тэр үед айсандаа бүгдийг нь жорлонд урсгаад буцаад ирсэн.

Та бүхэн хүний дайвар битгий аваарай. Бүхэл бүтэн хүний амьдрал шүү, болгоомжтой байгаарай. Өглөө нисэхийн өмнө Монголын консулд хэлсэн. Арга хэмжээ яаж авдаг юм бол оо. Хар тамхи тээвэрлэсэн бол хүний газарт цааз. Ийм хог шаарнууд юу боддог юм бол оо.

Кэйс-2: Монголоос мориор ч болтугай гарчихвал дэлхийн хаашаа ч хямдаар нисдэг учир Финландад сурах явцдаа би Эрээн Бээжингээр дамжин Монголдоо ирж очдог байсан. Нэг удаа Эрээнээс Бээжин хүртэл Өмнөд Монгол жолоочтой таксинд сууж явсан юм. Нийт зургаан монгол хүн явсан. Залуу хос бололтой эрэгтэй эмэгтэй хоёр хамгийн арын суудалд суун, үг яриагүй замын турш унтаж явав. Нэг их ачаа ч алга, хаашаа яах гэж яваагаа ярилцах бидний ярианд ч найман цагийн турш огтхон ч оролцсонгүй. Бээжинд ирлээ тэд хамгийн эхэнд буусан. Харин Өмнөд Монгол жолооч тэднийг хар тамхи зөөдөг талаар нь ярьж эхэлсэн.

Мөн цагдаад мэдээлчихсэн бөгөөд цагдаа хэзээ ч тэднийг барихад бэлэн гэж байна лээ. Ямар их харамсал бидэнд төрсөн гээч. Хайран сайхан залуус минь ингэж явах гэж. Бүр нүдлэгдсэн, байнга явдаг гэсэн. Анх таксинд суухад жолооч хүн тус бүрд ундаа авч өгч дайлсан учрыг тэгэхэд л олсон. Сонирхолтой нь тэд тэр ундааг задлаа ч үгүй нь учиртай байсан байна лээ. Тээвэрлэгчид ходоодондоо шүднээсээ уяатай хар тамхийг залгиж явдаг, тэгээд тэр үедээ юу ч идэж уудаггүй гэнэ. Түүнийг л шалгасан шалгалт байж. Мөн хүнтэй хамаагүй ярьдаггүй. Тэдний хувь заяа хэрхсэнийг би мэдэхгүй. Монгол хар тамхийг дамжуулагч улс болсон гэдгийг харин ойлгож авсан.

Олон нийтийн сүлжээнд гэх мэтээр жишээ дурдсан нийтлэлүүд маш их байлаа. Түүнээс зөвхөн хоёрыг нь л сонгож авлаа. Ингээд хар тамхи, сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис тээвэрлэсэн. зөөвөрлөсөн тохиолдолд ямар ял шийтгэл хүлээх. хариуцлага үүрэх талаар "Legal Service Center" хууль зүйн төвийн хуульч, өмгөөлөгч Г.Жалбуугаас тодрууллаа.

- Хар тамхи, сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис тээвэрлэсэн, зөөвөрлөсөн тохиолдолд ямар ял шийтгэл, хариуцлага хүлээх вэ?

- Эрүүгийн хуулийн 20.7-д зааснаар мансууруулах эм. сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн. олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мансууруулах эм. сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан. бэлтгэсэн, боловсруулсан. хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

- Давтан үйлдсэн бол ямар ял шийтгэлтэй вэ?

-Эрүүгийн хуулийн 20.7- гийн 3-т Энэ гэмт хэргийг:

3.1.байнга тогтвортой;
3.2.улсын хилээр нэвтрүүлж;
3.3.улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.7.4.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
20.7.5 Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

- Уг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл бий юу?

- Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргуулан авсныг сайн дураараа шилжүүлэн өгсөнд тооцохгүй.

- Тухайн гэмт хэргийг үйлдээд гадаадын улс оронд баригдвал яах вэ?

- Тухайн улсын хуулиараа шийтгэнэ. Ихэнх улс орон бүх насаар нь хорих ял шийтгэдэг. Маш чанга ялтай гэмт хэрэгт тооцдог.

Зураг

Монгол соёлыг сурталчилдаг “Strong Girl Nam-Soon” цуврал дэлхийн 31 оронд үзэлтээрээ тэргүүлж байна
Монгол соёлыг сурталчилдаг “Strong Girl Nam-Soon” цуврал дэлхийн 31 оронд үзэлтээрээ тэргүүлж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​