fbpx Газын зурвас “хүүхдүүдийн оршуулгын газар” болсныг НҮБ-ын тэргүүн анхаарууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 45 секунд

Газын зурвас “хүүхдүүдийн оршуулгын газар” болсныг НҮБ-ын тэргүүн анхаарууллаа

Газын зурвас “хүүхдүүдийн оршуулгын газар” болсныг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш анхааруулаад

тус бүс нутагт хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд яаралтай гал зогсоохыг дайтагч талуудад уриалжээ.

Даваа гарагт Газын зурваст алагдсан хүний тоо 10,000 давсныг Палестины албаныхан мэдээлсний дараа НҮБ-ын тэргүүн ийнхүү уриалсан байна.

“Бид энэ харгис хэрцгий, аймшигтай сүйрлийн мухардлаас гарах гарцыг хайж олохын тулд яг одоо арга хэмжээ авах ёстой. Газын зурвас хүүхдүүдийн оршуулгын газар болж байна. Өдөр бүр олон зуун охид, хөвгүүд амь насаа алдаж, бэртэж гэмтэж байна” гэж Гутерреш өчигдөр НҮБ-ын төв байранд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

2007 оноос хойш Газын зурвасыг хянаж байгаа Хамас зэвсэгт байгууллага аравдугаар сарын 7-ны өдөр Израилийн нутаг дэвсгэрт гэнэдүүлэн халдах үеэр 1,400 орчим хүний амь үрэгдэж, 240 орчим хүн барьцаалагдсан юм.

Тэр өдрөөс хойш Израилийн арми Хамас байгууллагыг бүрэн устгах зорилго тавьж, Газын зурвасыг өдөр алгасалгүй бөмбөгдөж байгаа.

Израилийн арми саяхан Газын зурвасын нутаг дэвсгэрийг голоор нь хувааж, хамгийн их хүн амтай хот Газыг бүрэн бүсэлснээ зарласан билээ.

НҮБ нийтдээ $1.2 тэрбумын тусламжийн ачааг Газын зурвас болон Баруун Эргийн 2.7 сая палестин хүнд хүргэх шаардлагатай байгааг Гутерреш хэлжээ.

Хамас болон Израилийн зэвсэгт хүчнүүдийн хооронд ширүүн тулаан өрнөж буй Газын зурваст тусламжийн ачаа хүргэх бараг боломжгүй байгаа юм.

“Израилийн армийн хуурай замын байлдааны ажиллагаа, тасралтгүй бөмбөгдөлтөд энгийн иргэд, эмнэлэг, дүрвэгсдийн хуаран, сүм хийд, хоргодох байр зэрэг НҮБ-ын бүх байгууламжууд өртөж байна. Аюулгүй газар алга. Үүнтэй зэрэгцэн Хамас болон бусад зэвсэгт бүлэглэлүүд энгийн иргэдийг амьд бамбай болгон ашиглаж, Израилийн нутаг руу ялгаагүй пуужин харвасаар байна” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэлжээ.

Газын зурваст дайн эхэлснээс хойш НҮБ-ын Палестины дүрвэгсдийн агентлагийн 89 ажилтан алагдсан нь тус байгууллагын түүхэнд тохиолдсон хамгийн их гарз хохирол болоод буйг Гутерреш бас мэдэгдсэн байна.

Даваа гарагт Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярихдаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден гал зогсоохыг дахин уриалсан ч хүлээж авах шинж тэмдэг харагдахгүй байна.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Египетийн Рафах боомтоор 400 гаруй автомашинтай тусламжийн ачаа Газын зурваст нэвтэрснийг Гутерреш мэдээлжээ.

Гэхдээ дайн эхлэхээс өмнө өдөрт 500 автомашин ачаа нэвтэрдэг байсантай харьцуулахад энэ нь маш бага тоо юм байна.

“Тусламжийн ачааны урсгал далайд дусал мэт хэмжээтэй байна. Рафах боомт дангаараа хангалттай тусламжийн ачаа нэвтрүүлэх хүчин чадалгүй” гэж Гутерреш хэлсэн юм.

Газын зурваст хангалттай тусламж хүргэхийн тулд Израилийн Керем Шалом боомтыг нэмж ашиглах шаардлагатай байгаа ч аюулгүй байдлын үүднээс Израилийн эрх баригчид зөвшөөрөхгүй байгааг НҮБ өнгөрсөн долоо хоногт мэдээлж байжээ.

Эх сурвалж: The Guardian

Иргэдээс нүүрсний хулгайн талаарх баримт, мэдээллийг авч байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​