fbpx Ким Жон Ун охиноо алдаршуулах зорилгоор бүх нийтийн амралтын өдрийг шинээр бий болгосон гэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуугианы эзэд
Огноо
Унших
2 минут 57 секунд

Ким Жон Ун охиноо алдаршуулах зорилгоор бүх нийтийн амралтын өдрийг шинээр бий болгосон гэнэ

Умард Солонгосын дэглэм саяхан жил бүрийн арваннэгдүгээр сарын 18-ны өдрийг Пуужингийн Салбарын өдөр болгон бүх нийтээр амарч байх шийдвэр гаргасан байна.

Уг шийдвэрээ 2022 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр тус улс Хвасон-17 тив алгасах баллистик пуужинг амжилттай туршсантай холбогдуулан авсан арга хэмжээ гэж тайлбарлажээ.

Гэхдээ судлаачид энэ өдрийг Ким Жон Ун өөрийн охин Ким Жү Эйг алдаршуулах зорилгоор тэмдэглэлт өдөр болгосон гэж дүгнэж байна.

Учир нь 2022 оны энэ өдөр пуужин туршихдаа Ким Жон Ун охиноо анх удаа олон нийтийн өмнө дагуулж явсан юм. Тэр үеэс хойш Ким охиноо өөр хэд хэдэн чухал арга хэмжээнд дагуулж оролцсон бөгөөд Ким Жү Эйг тус улсын дараагийн удирдагч болох хүн гэсэн ойлголт нийтэд тараад байгаа.

“Энэ өдөр Ким Жү Эй аавтайгаа Хвасон-17 баллистик пуужингийн туршилтын талбайд ирж, анх удаа олны нүдэнд ил гарсан юм. Гэхдээ туршсан Хвасон-17 нь Умард Солонгосын анхны ч, хамгийн сүүлийн үеийн ч баллистик пуужин байгаагүй. Тиймээс дээрх шийдвэрийн учир шалтгаан тодорхой харагдахгүй байна” гэж Өмнөд Солонгосын Сэжон Хүрээлэнгийн судлаач Чон Сон Чан ярьжээ.

Хэрвээ пуужингийн салбарын өдрийг үнэхээр тэмдэглэхээр шийдсэн бол 2017 онд анхны баллистик пуужин Хвасон-15-ыг амжилттай туршсан арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг сонгох боломжтой байсан гэж тэр үзэж байна.

Бас одоо бүтээж буй анхны хатуу түлштэй Хвасон-18 пуужингийн үр дүнг хүлээх ёстой байсан гэнэ.

“Умард Солонгос энэ өдрийг сонгосон гол зорилго нь Ким Жон Уны залгамжлагчийг алдаршуулж, нэр хүндийг нь өсгөх бололтой. Цаашдаа жил бүрийн энэ өдөр Хвасон-17 пуужингийн амжилтыг дурсахдаа Ким Жү Эйн аавтайгаа хамт авхуулсан гэрэл зургийг нийтэд үзүүлэхээр болж байна” гэж Чон Сон Чан тайлбарлажээ.

Саяхан Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамны сайд Ким Юн Хо бас ижил дүгнэлт хийсэн юм.

“Тэрбээр нийтдээ 16 удаагийн томоохон арга хэмжээнд оролцож, олон нийтийн өмнө ил гарсан нь залгамжлагч болох ирээдүйтэйг харуулж байна” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн сайд Пуужингийн Салбарын өдөр Ким Жү Эйд зориулагдсан байх боломжийг үгүйсгээгүй юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Энэ сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​