fbpx Ч.Ундрам: Төсөв тэлж байгаа учраас мөнгөний бодлогыг чанга атгах хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 10 секунд

Ч.Ундрам: Төсөв тэлж байгаа учраас мөнгөний бодлогыг чанга атгах хэрэгтэй

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.

-Монголбанкнаас өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг УИХ-аар хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчийн хувьд үндсэн чиглэлийн төсөлд ямар байр суурьтай байна вэ?

-Иргэдэд үнийн өсөлт, инфляц хамгийн хүндээр тусаж байна. Иймд аль болох популизмаар биш, бодлогын түвшинд өргөн барьсан үндсэн чиглэлтэй батлагдаасай гэж ажлын хэсгийн ахлагчийн хувьд үзэж байна. Бодит байдал дээр төсвийн тэлсэн бодлого хэрэгжиж байна. Сүүлийн дөрвөн жилийн төсвийг түүхэндээ байгаагүй өндөр зарлагатай батлагдсан. Ийм үед инфляцыг бага байлгахын тулд мөнгөний хатуу бодлого баримтлахаас өөр аргагүй. Өнгөрсөн жилүүдэд цар тахлын хүнд хэцүү үед бид хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх, ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг мөчлөг сөрсөн бодлогыг хэрэгжүүлснээр хямралыг амжилттай даван гарсан. Гэвч үүнтэй залгуулаад олон улсын геополитикийн хурцадмал байдал үүссэнээр бидний өмнө дахин нэг сорилтыг бий болголоо. Гэхдээ Засгийн газар, УИХ, Төв банкнаас авч хэрэгжүүлсэн хурдтай арга хэмжээ, бодлогуудын үр дүнд өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан. Эдийн засгийн өсөлтийг дагаад төсвийн бодлого ч их хэмжээгээр тэлж байна. Тэгвэл нөгөө талд нь инфляцыг хөөрөгдөхгүйн тулд хатуу мөнгөний бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүй болж байна. Нэгэнт төсвийн тэлсэн бодлоготой байгаа үед Төв банк нэлээд чанга, өөрийн гэсэн байр суурьтай, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах нь зөв. Хамгийн гол асуудал нь энэ. УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны гишүүд ч үүнийг хүсэж байгаа.

-Монголбанкнаас ирэх жил инфляцыг зургаан хувь орчимд тогтворжуулахаар зорьж буйгаа тайлбарлаж байна. Энэ зорилтод хүрэх орон зайг хэрхэн харж байна вэ?

-Нэгэнт төсвийн бодлого тэлж байгаа болохоор мөнгөний бодлогыг чанга атгаж байж энэхүү зорилтод хүрнэ гэж харж байгаа. Ямар нэгэн байдлаар мөнгөний нийлүүлэлтийг Монголбанкны зүгээс өдөөх ёсгүй. Хэрвээ ийм асуудал гарвал инфляц өндөр болно.

-Дотоод цэвэр активыг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд “Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль”-ийг баталж, гадны банк салбараа нээх эрх зүйн орчныг шинэчлэн боловсронгуй болгохыг зорьж байна. Иймд үндсэн чиглэлийн хэлэлцүүлгийн үеэр илүү нарийвчилсан зохицуулалтуудыг тусгах шаардлага бий уу?

-Бид үндсэн чиглэлийн төсөлтэй холбоотойгоор бизнесийн төлөөллүүдтэй уулзсан. Уулзалтад ажлын хэсгийн гишүүд, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Бизнесийн зөвлөл, Америкийн худалдааны танхимын Монгол дахь салбарын төлөөллүүд оролцсон. Томоохон бизнес эрхлэгчид хоёр асуудлыг тавьсан. Нэгдүгээрт, манай банкнуудын гадаад төлбөр тооцооны гүйлгээ удаашралтай байна. Хоёрдугаарт их хэмжээний зээл өгөх ямар ч боломж, чадамжгүй байна гэсэн. Гэтэл гадны улсад очоод материалаа өгөөд зээлээ авч болж байна. Гэсэн ч хэчнээн гадаадаас санхүүжилт татсан ч өнөөгийн нөхцөлд энэ нь дотоодын банкаар зайлшгүй дамжих шаардлагатай байдаг учраас эх үүсвэрийн хөрөнгө оруулалт татахад аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй тусдаг тухай уулзалтын үеэр хэлцгээж байсан. Цаашид бид эдийн засгаа тэлье, том хөрөнгө оруулалтуудыг татъя, томоохон төслүүдийг урагшлуулъя гэвэл олон улсын хэмжээнд чадамжтай, том банкнуудыг оруулж ирэхээс өөр аргагүй. Тийм учраас үндсэн чиглэлд гадаадын банкийг оруулж ирэх асуудлыг дэмжиж байгаа. Мэдээж холбогдох журам, зохицуулалт, тохиргоог Монголбанк өгөгдсөн бодлого, хуулийнхаа дагуу хийнэ. Зөвхөн Монгол Улсад гаднын банк орж ирэх санал тавиад байх биш, өөрсдөө явж уулзаж, монголын зүгээс тавьж буй санал, боломжуудыг танилцуулж ажиллах ёстой гэсэн байр сууринаас хандаж байгаа.

-Энэ удаагийн үндсэн чиглэлийн гол онцлог нь таны хэлсэнчлэн олон нийт, бизнес эрхлэгчдэд төслийг өргөн хүрээнд танилцуулж, саналуудыг цуглууллаа. Энэхүү гарч байгаа саналуудыг үндсэн чиглэлд тусгах уу?

-Бизнесүүдийн тавьж байгаа бас нэг томоохон асуудал бол банкнууд бизнесийн зээлээс илүүтэй хэрэглээний зээлд төвлөрч байгаа нь хөрөнгийн эх үүсвэрийн хувьд аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй байна. Инфляцтай уялдуулаад бодлогын хүү өндөр байгаа нь бизнесийнхний гар дээр очих зээлийн хүү багадаа л 16 хувьтай байна гэсэн асуудлыг тавьж байна. Тиймээс мөнгөний бодлогын үндсэн чиглэлд арилжааны зээлийг нэмэгдүүлж, хэрэглээний зээлийг хумих макро тохиргоо хийх чиглэлийг оруулахаар ажлын хэсэг дээр яригдаж байна.

-Тодруулбал?

-Бизнесийн зээлийг банкнууд 1-2 жилийн хугацаатай гаргаж байна. Гэтэл бодит байдал дээр бараа бүтээгдэхүүн импортлогчид бараагаа тээвэрлэж ирэх гэсээр байтал зургаан сар өнгөрдөг. Арай гэж оруулж ирсэн бараагаа зах зээлд гаргах гэсээр байтал зээлээ төлөх хугацаа нь тулчихдаг асуудал бий. Тиймээс ажлын хэсэг дээр бид бизнесийн зээлийг 3-5 жилийн хугацаатай олгох боломжийг банкнуудад нээж өгөх, боломжоор хангах саналыг ярьж байна. Зохицуулалт талаасаа бол 3-5 жилийн хугацаатай зээл өгөхийг Монголбанкнаас хориглосон зүйл байхгүй. Арилжааны банкнууд зах зээлийнхээ зарчмаар энэхүү асуудлыг шийдэх боломжтой. Тиймээс заавал үндсэн чиглэлд орох шаардлагатай юу, үгүй юу гэдэг дээр санал хураах хэрэгтэй байгаа. Ажлын хэсгийн гишүүдээс гарч байгаа бас нэг санал бол ипотекийн зээлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Ялангуяа, орон нутагт 60 хувь, Улаанбаатарт 40 хувийн харьцаатайгаар олгоё гэсэн санал гарч байна. Өнгөрсөн жилүүдэд нийт санхүүжилтийн 20 хувийг орон нутагт, 80 хувийг Улаанбаатарт олгодог байсан. Тэгвэл Засгийн газраас хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах бодлогыг хэрэгжүүлж буй. Тиймээс ипотекийн зээлийг хөдөө орон нутаг руу түлхүү чиглүүлэх тал дээр анхаарч байна.

-Мөнгөний хатуу бодлого нь зээлийн хүү өндөр байх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь бизнесийн орчинд таатай бус байна?

-Хэрвээ мөнгөний бодлогыг одоогийн нөхцөлд сулруулбал эргээд инфляц өснө. Энэ нь бизнес эрхлэгчдийн түүхий эдийн үнийг өсгөхөөс эхлээд нийт эдийн засаг, бизнес эрхлэгчид, хэрэглэгчдэд бүгдэд нь сөргөөр нөлөөлөх аюултай. Төсвөөс авах зүйл нь “Хүнсний хувьсгал” бодлогын хүрээнд хүнсний салбар руу чиглэсэн хүүгийн татаасыг тусгасан байгаа. Цаашид аль нэг салбар руу чиглэсэн бодлого баривал түүнийгээ улсын төсөвт суулгаж, банк өөрийн эх үүсвэрээр зээлээ өгч, хүүгийн татаас дээр дэмжлэг олгож явах нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд хүнсний салбарт экспортыг орлох, импортын чиг баримжаатай олон шинэ үйлдвэрүүд бий болж байна. Тиймээс аливаа салбарыг энэ байдлаар бид харах хэрэгтэй байна. Монгол Улс үйлдвэрлэгч биш хэрэглэгч улс. Тэгвэл валютыг хамгийн ихээр гадагшаа урсгаж байгаа зүйл нь газрын тос, арматур, автомашин болон түүнтэй холбоотой зүйлс болон хүнс байдаг. Тиймээс аль болох хүнс болон шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэж хэрэглэгч, үйлдвэрлэгчийн тэнцвэржүүлж явахгүй бол манай эдийн засаг одоогийн энэ байдлаар урт хугацаандаа тогтвортой байхад хэцүү. Тиймээс эдгээр тухайлсан асуудлууд руу чиглэсэн төсвийн бодлого байх хэрэгтэй.

УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно
УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​