fbpx Протокол: Гишүүд төсвийн хөрөнгөөр тойрогтой 212 объект барина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
6 минут 21 секунд

Протокол: Гишүүд төсвийн хөрөнгөөр тойрогтой 212 объект барина

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны эхэнд АН-ын бүлгээс хоёр хоногийн завсарлага хүссэн ч УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр цагийн завсарлага өгөв. Ийнхүү завсарлагын хугацаа өчигдрийн 17.00 цагт дуусч, хуралдаан эхлэв. УИХ-ын чуулганы хуралдааныг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Төсвийн талаар АН-ын бүлэг байр сууриа нэгтгэж удаа дараа ярилцсан. Ирэх 2024 оны төсөв асар өндөр тэлэлттэй, цалин, тэтгэвэр нэрээр бэлэн мөнгө тараах, эх үүсвэргүй учраас инфляцыг өдөөх, худалдан авах чадварыг улам доройтуулж, хувийн хэвшлийг боомилсон, орон зайг нь боогдуулсан ийм төсөл орж ирсэн. Дагалдаж орж ирсэн хуулиуд дээр ч асуудал олон бий. Газрын харилцааг Улаанбаатар хот руу бүгдийг татсан, уул уурхайн бүтээгдэхүүний Биржийн тухай хуульд төрийн өмчит аж ахуй нэгжүүд уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдаалахдаа биржгүй шууд гэрээ хийж болно гэх мэт заалт орж ирлээ. Тиймээс Ардчилсан намын бүлгийн зүгээс 2024 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээс хоёр хоногийн завсарлага авах нь зүйтэй гэж үзлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Төсөв бол хуулийн хугацаатай. Тоглоом наргианы асуудал биш. УИХ-ын нэр хүнд рүү дайрч болохгүй. Нөгөө талаас Засгийн газрын сайд нарын саналаар хойшилж хэлэлцэгдсэн. Үүнийг УИХ хойшлуулаад байсан зүйл байхгүй. Хаа хаанаа хариуцлагатай хандах ёстой. Ардчилсан намын бүлэгт хоёр хоног биш хоёр цагийн завсарлага өгнө.

УИХ 2024 оны төсвийн төсөл дээр 29 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахаар болов. Эхний санал нь төсвийн тэнцэл сайжруулахтай холбоотой, 590 тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлэх асуудлыг Төсвийн байнгын хорооны зарим гишүүнээс гаргажээ. Энэ санал хуульд тусвал нийгмийн даатгал, татварын олон жилийн өртэй компани аж ахуй нэгжүүдийн өрийг төсөвт төвлөрүүлэх юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Цар тахлын үеийн хямрал бизнесийнхэн ялангуяа ложистикийн салбарт маш хүндээр туссан. Компаниуд маш их өртэй болсон. Тэр өрнөөсөө өнөөдрийг хүртэл гарч чадахгүй байна. Тэгвэл төсвийн тэнцэл сайжруулахтай холбоотой, 590 тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлэх саналыг зарим гишүүн гаргасныг эсэргүүцэж байна. Орлого нэмэгдүүлэхдээ олон жил хуримтлагдсан татвар, нийгмийн даатгалын өрийг хуулиар далайлгаж авах юм байна. Энэ бол арай гэж өндийж ядаж байгаа компаниудад том дарамт болно. Өр төлбөрийг нь нэхэж авахаасаа илүүтэй хойшлуулж жил бүр тодорхой хувиар авах нь дэмжлэг болно. Тэгэхээр энэ зарчмын зөрүүтэй саналыг дэмжихгүй байна гэв.

Үүний дараа санал хураалт явуулахад 55 гишүүнээс 69.1 хувь нь дэмжиж, энэхүү заалт хуулийн төсөлд тусгагдахаар болов. Мөн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.7 дахь хэсэгт зааснаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх, цар тахлын үед төвлөрүүлээгүй ногдол ашгийн үлдэгдлийг бүрэн дайчлах замаар Улсын төсөв 48 тэрбум төгрөг төвлөрүүлэх саналаар мөн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.5 хувь нь дэмжсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Төсвийн ажлын хэсгээс 542 тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлж, 335 тэрбум төгрөгийн зардлыг хасч оруулж ирсэн байна. Энэ оны хувьд хөрөнгө оруулалтыг эрэмбэлвэл, нэгдүгээрт эрүүл мэндийн салбар, дараа нь боловсролын салбар байсан. Харин ирэх онд эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт нэмж орж ирэх болов уу гэж харж байсан, тэгсэнгүй. Монгол Улс хорт хавдрын 10 мянган хүнд ногдох тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Баян хүмүүс нь мөнгөө гаргаад гадагшаа явчихдаг. Дундаж амьдралтай хүмүүс нь бүх юмаа зараад ядуурал руу орчихдог. Ядуу хүмүүс нь үхэж байна. Гэтэл эрхтэн шилжүүлэх 145 тэрбум төгрөг, Төв аймагт Хавдрын эмнэлэг байгуулах тэрний шугам сүлжээний 5.5 тэрбум орж ирж байна. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт ийм байж болохгүй. Дараагийн нэг асуудал ядуурал. Энэ төсөв дотор ядуурлыг тэдэн хувь бууруулна гэсэн тоо алга. Ийм их өвчлөлтэй, ядууралтай мундаг ардчилсан улс гэж байхгүй л дээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

- Засгийн газраас Улсын төсвийн төслийг өргөн барихдаа Халдвартын эмнэлгийг Төв аймгийн Сэргэлэн суманд барихаар орж ирсэн. Харин Хавдрын эмнэлгийн асуудал орж ирээгүй. Зохицуулалтын тухайд бид яг л зарчмаа барьсан. Гишүүдийн хувьд өөрийн сум, аймаг, дүүрэгт улсын хэмжээнд тавигдсан зарим нэг хөрөнгө оруулалтыг зохицуулалт хийх замаар шинэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, тэр нэмэгдлийн хөрөнгө оруулалт нь 212 объект болоод байгаа юм. Тэр агуулгаар нь харах хэрэгтэй гэлээ.

Ийнхүү Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Цахим Мөрийтэй тоглоомын хамгийн ТОМ загалмайлсан эцэг Пүрэвсүрэн Овогтой Энхбат 16 тэрбум төгрөг газарт буллаа гэвүү
Цахим Мөрийтэй тоглоомын хамгийн ТОМ загалмайлсан эцэг Пүрэвсүрэн Овогтой Энхбат 16 тэрбум төгрөг газарт буллаа гэвүү
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​