fbpx Голомт банк OneSky хүүхэд хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 29 секунд

Голомт банк OneSky хүүхэд хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Голомт банк “OneSky” хүүхдийн төлөөх олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж, Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, OneSky ТББ-ын Гүйцэтгэх захирал Морган Ланс нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Голомт банк тус байгууллагын шинэ төсөл болох Монгол гэрт суурилсан хүүхэд хөгжлийн тоглоомын төвийг байгуулах, амжилттай хэрэгжихэд дэмжлэг үзүүлэх юм. 2024 оны 6-р сарын 1-нд нээлтээ хийхээр төлөвлөөд буй хүүхэд хөгжлийн тоглоомын төвийг байгуулснаар бага насны хүүхдүүдийг тоглоомоор дамжуулан хөгжүүлэх, ур чадварыг нь нээн илрүүлэх, ялангуяа Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хороололд дутагддаг хүүхдийн тоглоомын талбайн орон зайг нөхөх, жилийн дөрвөн улиралд тоглонгоо сурч хөгжих боломжийг олгоно.

Тус төвийг Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах OneSky байгууллагын “Гэр бүлийн төв”-ийн дэргэд 8 ханатай монгол гэрт байгуулж, нэг удаад 0-12 насны 25 хүүхэд хоёр цаг тоглох боломжтой буюу өдөрт 100 хүүхдэд, жилд нийт 5,000 орчим хүүхдэд үйлчилж, хөгжлийг нь дэмжинэ гэж төлөвлөж байна. Ташрамд дурдахад хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид ч мөн адил хүүхдүүдээ тоглуулангаа өөрсдөө сургалтад хамрагдаж, сурч хөгжих боломжийг бүрдүүлж өгч буйгаараа энэ төсөл онцлогтой.

зураг

Арга хэмжээний үеэр OneSky ТББ-ын Гүйцэтгэх захирал Морган Ланс “Голомт банктай эхлүүлж буй энэ хамтын ажиллагаа гайхамшигтай эерэг байгаад баяртай байна. Манай байгууллагын үйл ажиллагааг тогтвортой явахад анхаарч олон талын дэмжлэг үзүүлж байгаа явдалд гүн талархал илэрхийлье. Монгол дахь үйл ажиллагааны хүрээнд бид цаашид Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт амьдардаг гэр бүлүүдэд болон тэдний хүүхдүүдэд зориулсан сургалт хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж тууштай ажиллах болно.” хэмээсэн юм.

Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като “Хүүхэд бүр амьдралынхаа эхэн үед буюу 0-4 насандаа чанартай сайн асаргаа халамж авах, эрүүл орчинд өсөж торних эрхтэй. Энэ тал дээр OneSky байгууллага шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, маш нарийн арга барилын дагуу их үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулдаг. Банк, санхүүгийн байгууллагуудаас Голомт банк энэ төсөлд анхлан нэгдэж, хүүхдэд ээлтэй санаачилгыг дэмжиж хамтрах болсондоо баяртай байна.” гэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэгч Голомт банкны хувьд хүүхэд залуусын эрүүл мэнд, боловсролд хувь нэмэр оруулах сайн үйлсийн ажлуудаа илүү өргөжүүлэн тэлж олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа ийнхүү эхлүүлээд байна. Голомт банкны зүгээс хувь хүн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд та бүхнийг бяцхан хүүхдүүдэд аз жаргал, баяр хөөр бэлэглэх гэгээн үйлсэд нэгдэхийг мөн уриалж байна.

Хүүхэд бүр аз жаргалтай байг

Б.Дэлгэрсайхан: Иргэд автобусандаа сууж сурах ёстой

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​