fbpx Лу.Гантөмөр эрхэм гишүүдтэйгээ нийлж, “экс”-үүд нь эвлэрэх үү?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
4 минут 40 секунд

Лу.Гантөмөр эрхэм гишүүдтэйгээ нийлж, “экс”-үүд нь эвлэрэх үү?!

АН их сонин нам шүү. Том нам юм л даа. “Могой гурав тасравч...” гэдэг шиг сөрөхгүй байсан сөрөг хүчний байр суурь дээр байгаад л байна. Даанч “дээр” байгаа хэд нь хоорондоо учраа олохгүй, намаа самраад болж өгөхгүй юм. Яахав, гаднаас нь харвал “4:11”-ээс эхлээд урьдын сайн уламжлалаа хэрэгжүүлээд эхэлсэн л байна. Гэвч яг сонгодог эвлэрэл хийж чадахгүй яваад байна. Одоо АН-ын хувьд Нийслэлийн АН-аа даргатай цэрэгтэй болгочихоод, генсекээ томилоод авах нь маш чухал болсон.

Гэтэл Лу.Гантөмөр голд нь нөгөө гурав нь гурван өөр санал, шантааж аль алийг нь тавиад хааш нь ч үгүй болгочихоод удлаа. Өөрөөр хэлбэл, АН-ын дарга Лу.Гантөмөр, тэгээд АН-д хүчтэй экс Хоёр Ерөнхийлөгчийн тус тусдаа удирддаг бүлэг, бас УИХ-ын гишүүдийн тэргүүлдэг “Нэг Монгол” гэсэн гурван фракц бий.

Лу.Гантөмөрийн хувьд “...Хүчгүй, мэдэлгүй” гэж шүүмжлүүлээд байгаа ч мань эр хэнтэй нь нөхөрлөхөөс АН-ын задрал нэгдэл шалтгаалах болчихоод байгаа юм.

Гэхдээ тэр хөдлөөд эхэлжээ. Уржигдар УИХ-ын гишүүдтэй уулзсан байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн ерөнхийд нь удирддаг УИХ-ын гишүүдийн зүгээс тавьж буй санал экс хоёр Ерөнхийлөгчийн саналаас арай дээр байсан бололтой юм. Тэд тохироонд хүрсэн байна. “...Түрүүлж сонгох Нийслэлийн АН-ын даргаар Д.Бадарсанг, дараа нь генсек дээр Э.Одбаярыг дэмжье” гэдэг дээр хоёр тал тохирчээ. Энэ мэдээ нөгөөх хоёр “экс”-ийг ихэд бухимдуулсан мэдээлэл байна.

Тэгэхээр эхлээд АН дотор Нийслэлийн намын даргыг сонгох дээр нэлээд асуудал болохоор болж байна. Лу.Гантөмөр болон УИХ-ын гишүүд Д.Бадарсанг, дөрөв дэх Ерөнхийлөгчөөс М.Тулгат, тав дахь Ерөнхийлөгчөөс Т.Батцогтыг “уралдуулахаар” болж байна. Гэхдээ өрсөлдөөн Д.Бадарсан, Т.Батцогт хоёрын дунд болно. Дараа нь генсезээ сонгоно. Мэдээж, Лу.Гантөмөр даргын өөрийнх нь сойсон С.Эрдэнэболд байна. Гэхдээ уржигдар тохирсноор Э.Одбаяр дээр хүчээ илүү өгөхөөр болсон. Ерөөсөө, Лу.Гантөмөр УИХ-ын гишүүдийг илүүд үзээд дэмжчихээр дөрөв дэх Ерөнхийлөгчийн О.Алтангэрэл, тав дахь Ерөнхийлөгчийн Ч.Өнөрбаяр нарт боломж бага болчихож байгаа юм.

За тэгээд л, АН-д дажин эхэлнэ дээ. Ер нь бол ямар ч хувилбараар генсек хийгээд Нийслэлийн АН-ын даргыг сонгосоод ард нь зөрчил тэмцэл заавал гарч ирнэ.

Наад зах нь Т.Батцогт ялагдахад л тав дахь Ерөнхийлөгч хөдөлж эхэлнэ. Тэрбээр одоо ҮБХ дээр “...Лу.Гантөмөрийг огцруулна” гээд гарын үсэг цуглуулж байгаа гэх мэдээлэл бий. Мөн С.Ганбаатар нь Ордонд “...С.Баярцогт дээр шүүх яаж шийдэв ээ” гээд үзэж тарах гэнэ.

Гэхдээ генсекийн сонголт, томилгооноос нэгдэл задралын аль нь вэ гэдэг илүү хамаарна. АН-ын дарга Лу.Гантөмөрийн хувьд гурван фракцын алийг нь ч дэмжээд “нийлбэрийн чанар” ижилхэн юм. Тэгэхээр “...УИХ-ын гишүүдийг хаячихвал, тэд тав дахь Ерөнхийлөгч рүү явчих учраас дайралт нь арай ширүүднэ” гэж мань эр үзсэн бололтой юм. Гээд, ийм сонголт хийчихсэний дараа, генсек Э.Одбаяр болонгуут “экс”-үүд харин хэн нэг нь хэн нэг рүүгээ түрүүлж утас цохиж таарна. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгч нар нийлнэ. Харин тэр үед О.Цогтгэрэл нарын УИХ-ын гишүүд Лу.Гантөмөрийн намын дарга дээр нь, гаргаж ирсэн генсек, Нийслэлийн АН-ын дарга нараа учраа олтол нь хамгаалах ёстой болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, АН-аа сонгуультай золгуулах үүрэг УИХ-ын гишүүдэд очно. Гэвч тэд маань тэгж чадах болов уу. “Экс”-үүд ч элдэвтэй шүү дээ.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Авлигын хэргүүд анхан шатны шүүхэд “ах”-даад байна уу?!
Авлигын хэргүүд анхан шатны шүүхэд “ах”-даад байна уу?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​