fbpx “Сэжигтэн”-үүд сэвхийтэл дэвшдэг Монголын гааль
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Том онцлох
Огноо
Унших
6 минут 1 секунд

“Сэжигтэн”-үүд сэвхийтэл дэвшдэг Монголын гааль

“...Монголын төр авлигачидтайгаа тэмцэж байна” гэдэг мессэж гадаад дотоодгүй тарсан. Зарим талаар тийм. Гэхдээ ээлж дараалан илэрч буй том хулгайтай холбоотой гол хүмүүс нь үлдчихдэг. Тэд “...Шударга ёс”, “...Төрийн ажил” яриад явж байдаг боллоо. Харин АТГ-т байцаагдаж, прокурорт яллуулаад, шүүхийн өмнө суудаг хүмүүс нь ердөө л тушаал заавар гүйцэтгэдэг төдий хүмүүс байх нь элбэг. ЖДҮ-гийн хэрэг тэгээд л өнгөрсөн. Хөгжлийн банк бас л тэр замаар шийдэгдсэн. Нүүрсний хулгай ч ялгаа алга. Сүүлдээ төрд нүүрсний хулгайг шийдэх сонирхол байна уу, үгүй гэж асуумаар л болж байна.

Ганц л жишээ дурдъя. Бараг жилийн өмнө дөө, энэ хэрэг илрээд удаагүй байхад хууль хяналтынхан “...Нүүрсний хулгайтай холбоотой хэргийг таван үндсэн чиглэлээр мөрдөн шалгаж байна” гэж мэдэгдэж байв. Түүнд нь “...Бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон гэх асуудал”, “...Нүүрстэй холбоотой гэрээний асуудлууд”, “...Уртын болон богинын тээвэр, тээвэрлэгч компаниудын ард улс төрд нөлөө бүхий этгээдүүд байдаг гэх асуудал”, “...С зөвшөөрөл”, “...Төслийн санхүүжилттэй холбоотой асуудлууд” багтаж байгааг хэлж байлаа. Эдгээрийн эхнийх нь болох “..Бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон гэх асуудал” гаалийн байгууллагатай холбогддог. Байгууллага ч гэж дээ, тэнд ажилладаг нэр бүхий хүмүүстэй холбоотой юм.

ГЕГ-ын дэд дарга Д.Энхтайван бас л жил шахмын өмнө “...Их хэмжээний нүүрс алдагдаад байхад гаалийн байгууллага мэдэхгүй биш, бүртгэлийн үйл ажиллагаа доголдсон. Гаалийн мэдүүлэггүйгээр экспорт гарсан байна. Бүртгэл дутуугаас хил хооронд мэдээлэл солилцох бүртгэлгүйгээр гарсан. Үүнийг шалгаж, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцно, шүүх шийднэ. 2010-2011 оны хооронд 3758 тээврийн хэрэгслээр 379 мянган тонн нүүрсийг гаалийг бүрдүүлэлт хийлгүй улсын хилээр гаргасан байж болзошгүй хэргийг хуулийн байгууллагад шилжүүлсэн. 2013-2017 онд нүүрс тээвэрлэгч 86 аж ахуйн нэгжийн 2527 тээврийн хэрэгсэл улсын хилээр гарсан бүртгэлтэй. Тавантолгой ХК экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний тоо хэмжээ тус компанитай нүүрс худалдах гэрээ байгуулсан 21 аж ахуйн нэгж гэрээнд заасан тоо хэмжээнээс нэг сая тонн нүүрс илүү экспортолсон. 12 аж ахуйн нэгж эх үүсвэр тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолсныг ЦЕГ руу шилжүүлсэн” гэж мэдэгдэж байв. Наад зах нь “...Нүүрсэн мөргөцгийн хулгай” гээд л бид улиг болтол сонссон доо. Гаалийн дээрх асуудалтай холбоотойгоор баахан байцаагчийг хэрэгт татчихсан байгаа юм. Эх сурвалжийн мэдээллээр нөгөөдүүл нь хаана, яаж хууль зөрчсөнөө мэддэггүй. Гэтэл тухайн үед Гашуунсухайт дахь Гаалийн газрын дарга байсан зарим нөхөр ГЕГ-т дэвшээд ажиллаж байх юм. Тухайлбал, хоёр тусдаа байсан газрыг нийлүүлээд Хяналт, бүрдүүлэлтийн газар болгоод даргаар нь суучихсан Б.Даваасүрэн байна. Энэ нөхөр бол УИХ дээр яригдсан, хууль хяналтынхан ярьдаг, Д.Энхтайван даргынх нь хэлсэн бүртгэлгүй нүүрс гарсан хугацаанд Гашуунсухайт дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан. “...Энэ хэрэгт татагдсан жирийн байцаагч нар нь хэрэг явдлыг хамгийн сайн мэдэх Б.Даваасүрэн нарыг яадаг ч үгүй, дэвшүүлээд байдагт гайхдаг” гэсэн мэдээлэл бий. Тэр утгаараа сэжиглэгдэх ёстой хүн мөн байгаа биз. Түүнээс гадна өөр хүмүүс ч гаальд том албан тушаал хашаад байж байна. Гэтэл тэд гаалийн гол газруудыг хариуцаад гавьяа байгуулаад байна уу гэвэл үгүй юм. Гаалийн байгууллага нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Энэ жил, 2023 онд тэр үүргээ биелүүлж чадахгүй байх магадлалтай болчихсон. Уг нь гаалийнхан 5.37 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой. Гэвч 70 хувьд нь хүрэх үү, үгүй юу гэдэг эргэлзээтэй болоод байгаа юм. Сар гаруйн өмнө хийгдсэн халаа сэлгээ нь үр дүнд хүрээд төсвийн орлогоо давуулаад биелүүлчихийг бас үгүйсгэхгүй. Тэгж чадвал сайн л байна.

Ер нь бол зөвхөн гааль ч гэлтгүй, өөр байгууллагад ч нүүрсний хулгайд сэжиглэх ёстой хүмүүс том том алба хашаад байж л байна. АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон гэж бас нэг “хөдөлдөггүй” нөхөр бий. Алба хаагчид нь С зөвшөөрлийн хэргээр ял сонсоод бараг дуусчихав уу л гэмээр дуулддаг. Өөрөө бас л бөөн “холио”-ны эзэн сонсогдоод байдаг. Энэ мэтээр “сэжигтэн”-үүд нь сэвхийтэл дэвшээд байдаг шударга ёс гэж байх уу. Ийм байтал “...Монголын төр авлигачидтайгаа тэмцэж байна” гээд байх нь зүгээр нэг тунхаг болж хоцорно.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АН-аас ХҮН руу чиглэсэн “элсний нүүдэл” эхэлсэн үү?!
АН-аас ХҮН руу чиглэсэн “элсний нүүдэл” эхэлсэн үү?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​