fbpx Б.Энхбаярын үг “машин”-тай гишүүдийг үймүүлж орхижээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
4 минут 16 секунд

Б.Энхбаярын үг “машин”-тай гишүүдийг үймүүлж орхижээ

Нүүрсний түр хороо, албан ёсны нэршлээр “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог Б.Энхбаяр сайд ахалж байгаа юм. Тус Түр хороо өнгөрсөн долоо хоногт “...Хянан шалгагчийн ажлын даалгавар батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн. Тэр хурал дээр Б.Энхбаяр хэд хэдэн анхаарал татсан зүйлийг ярив. Тэрбээр “...Нэг сарын өмнөөс Түр хороог би ахлахаар болсон. Хянан шалгагч таван хүнийг нэг сарын өмнө томилсон ч гурав нь намайг даргаар томилогдсны дараа гарсан. Үүнээс хойш нэмж 10 хянан шалгагч томилоод байна. Өнөөдөр гурвыг нэмж томилох гэж байна. Цар хүрээ өргөн болно. Яагаад гэхээр “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн Тавантолгой компанийн байгуулагдсан цагаас хойших 10 гаруй жилийн бүх баримтад үзлэг шалгалт хийнэ. Үүнээс өргөн хүрээтэй асуудал хэлэлцэнэ. Бидний батлах гэж байгаа хянан шалгагчийн ажлын даалгаварт худалдан авалттай холбоотой 197 боть нотлох баримтад дүн шинжилгээ хийх даалгавар өгөх гэж байгаа юм. Энэ боть дээр 2000 худалдан авах ажиллагаа байна. Тэгэхээр энэ хэмжээний цар хүрээтэй ажлыг бүтэн жилийн хугацаанд зургаан мэргэжлийн хянагч шалгадаг гэж байгаа юм. Хугацаа богино байгаа нь үнэн. Нотлох баримтыг гаргуулах ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт нотлох баримтуудыг очиж судалж байна. Нотлох баримтыг гаргаж өгөхгүй байгаа асуудал бий. Тиймээс ажлын даалгавар гаргаж байгаа утга нь ийм байна. Нүүрсний борлуулалт тээвэрлэлттэй холбоотой нэлээд мэдээлэл гаргуулж авах шаардлагатай. Өмнөх Түр хороонд гаалийн байгууллагаас хоёр зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн байна” гэсэн. Эдний зарим нь эрхэм гишүүдийг ихэд сандаргаад байна. Тухайлбал “...Нүүрсний борлуулалт тээвэрлэлттэй холбоотой нэлээд мэдээлэл гаргуулж авах шаардлагатай” гэсэн нь нүүрсний машинтай гишүүдийг “хөдөлгөөн”-д оруулжээ. Үймэлдээд эхэлсэн байна. Учир нь нүүрс тээвэрт машин явуулдаг компани эзэмшдэг гишүүн олон байдаг. Заримынх нь нэр ус ил тодорхой болсон. Гэхдээ олонх нь “машин”-тай компаниа ойр дотнын буюу хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан эзэмшдэг. Түүнчлэн олон дамжсан аалзны тор адил сүлжээний цаанаас гарч ирдэг байгаа юм. Санаанд оромгүй, шударга ёс ярьдаг гишүүд ч нүүрсний тээврээс ингэж “мөнгө хийдэг” гэсэн үг. Энэ бүхэн Түр хорооны зохион байгуулах гээд байгаа сонсголоор ил болох магадлалтай болоод байгаа юм. Мэдээж хэрэг, “...Нэрээ зарлуулахгүй” гэсэн тэдгээр гишүүнд Нүүрсний сонсгол аюул дагуулна. Ер нь бол “машин”-тай гишүүн гэдэг бол нүүрсний хулгайн нэг эд эс л гэсэн үг. Нэр нь ил болох юм бол нэр дэвших нь талаар болно. Тиймээс Б.Энхбаярын “...Сонсголыг удахгүй хийнэ” гээд байгаад ийм асуудалд холбоотой гишүүд саад хийхээр оролдож болзошгүй байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АН-ынхан Н.Алтанхуяг дээрээ “буух” уу?!
АН-ынхан Н.Алтанхуяг дээрээ “буух” уу?!
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​