fbpx Газын хамгийн том эмнэлгийн дор Хамасын удирдлагын төв байрлаж байгааг АНУ хүлээн зөвшөөрөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 3 секунд

Газын хамгийн том эмнэлгийн дор Хамасын удирдлагын төв байрлаж байгааг АНУ хүлээн зөвшөөрөв

Газа хотын Аль-Шифа эмнэлгийн газар дор Хамас зэвсэгт байгууллагын удирдлагын төв байрлаж буйг өөрийн тагнуулын эх сурвалжаас олж мэдсэнээ АНУ-ын засаг захиргаа өчигдөр мэдэгджээ.

Хамас байгууллага тэнд их хэмжээний зэвсэг хадгалж, Израилийн армийн довтолгооны эсрэг тулалдахаар бэлдэж байгааг Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдээлсэн байна.

Израилийн эрх баригчид өмнө нь Хамасынхан эмнэлгүүдийг цэрэг, зэвсгийн бааз болгон ашигладаг талаар олон удаа ярьж байсан юм. Харин АНУ-ын засаг захиргаа анх удаа үүнийг өөрийн хараат бус эх сурвалжаар баталгаажуулж байна.

Палестины зэвсэгт байгууллага эмнэлгүүдийг бамбай болгон ашигладгаа няцаасаар ирсэн юм.

Газа хотын хамгийн том эмнэлэг Аль-Шифа сүүлийн өдрүүдэд Хамас-Израилийн дайны гол талбар болоод байгаа.

Энэ эмнэлэгт олон мянган хүн хоргодож байгаа гэсэн мэдээлэл бий.

Израилийн байлдааны ажиллагаа ямар хүнд хэцүү нөхцөлд явагдаж байгаа нь үүгээр батлагдаж буйг хэлсэн Кирби “Хамас энгийн номхон иргэдийн дунд хэр гүнзгий нэвтэрсэн нь эндээс харагдаж байна. Бид эмнэлэгт агаараас довтлох, эмнэлгийг тулааны талбар болгохыг дэмжихгүй байгаа нь гэмгүй хүмүүс, өвчтөнүүд, зүгээр л эрүүл мэндийн тусламж авах гэсэн хүмүүсийг галын бай болгохыг хүсэхгүй байгаатай холбоотой. Эмнэлгүүд, өвчтөнүүдийг хамгаалах ёстой” гэж Кирби мэдэгджээ.

Цагаан ордны мэдэгдэл нь Израилийн армид эмнэлгийг бөмбөгдөх зөвшөөрөл олгож, “ногоон гэрэл” асаасан хэрэг гэж үзэж байгаагаа Хамасын төлөөлөгч өчигдөр бас мэдэгдсэн байна.

Аль-Шифа эмнэлгийн захирал Мохаммад Абу Салмия нийт 179 хүний шарилыг эмнэлгийнхээ хашаанд бөөнөөр нь оршуулсныг өчигдөр хэвлэлд ярьжээ.

Тэдгээрийн дотор цахилгааны тасалдлын улмаас амиа алдсан эрчимт эмчилгээний тасгийн 29 өвчтөн байгааг тэр хэлсэн байна.

Даваа гарагт Израилийн арми Газа хотын хойд хэсэгт оршдог Рантиси хүүхдийн эмнэлгийн дор Хамасын байгуулсан нуувч хонгилыг үзүүлсэн юм.

Зургаан минутын урттай уг дүрс бичлэгт эмнэлгийн байрнаас 200 метр зайд байгаа хонгилын гарцыг үзүүлжээ. Уг гарц газар доогуур эмнэлэгтэй холбогддог болохыг Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Даниэл Хагари тайлбарласан байна.

Ийм хонгилуудад барьцаалагдсан иргэд нь хоригдож байгаа гэж Израилийн тал үзэж байгаа юм.

Аравдугаар сарын 7-нд эхэлсэн Хамас-Израилийн дайны улмаас сүүлийн байдлаар 11,000 гаруй палестин хүн алагдаад буйг Газын албаныхан мэдээлж байна.

Эх сурвалж: BBC

ЦЭРЭГ: Гар дээр тулж хэвтүүлээд өгзөг рүү гутлын өсгийгөөр эсвэл тугны иш шиг бүдүүн модон саваагаар цохидог

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​