fbpx Г.Ариунбаатар 2023 оны “Дуурийн шилдэг эрэгтэй дүр“-ийн шагнал хүртжээ
 
Ангилал
Entertainment
Огноо
Унших
0 минут 46 секунд

Г.Ариунбаатар 2023 оны “Дуурийн шилдэг эрэгтэй дүр“-ийн шагнал хүртжээ

Чингис хаан одонт, гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын "Golden Sofit 2023" шагнал гардуулах ёслолын үеэр дуурийн шилдэг эрэгтэй дүрийн эзнээр тодорчээ.

Энэ тухайгаа тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудсандаа нийтэлсэн байна.

Тодруулбал "Драм, хөгжимт жүжгийн театруудын дунд зохион байгуулагддаг 27 дахь удаагийн "Алтан Софит" шагнал гардуулах ёслолд Ж.Вердийн "Набукко" дуурийн Набукко-гийн дүрээр нэр дэвшсэн.

Тус дүрээр энэ оны дуурийн шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртлээ" гэжээ.

"Golden Sofit" нь Санкт-Петербург хотын театрын урлагийн хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог байна.

зураг

Нийт нутгийн тэн хагаст зудын эрсдэлтэй байна
Нийт нутгийн тэн хагаст зудын эрсдэлтэй байна
 
Теслагийн Cybertruck захиалагчдадаа хүрч эхлэх гэж байна
Теслагийн Cybertruck захиалагчдадаа хүрч эхлэх гэж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​