fbpx Хөдөлмөрөөр “гоёсон” идэр харцага
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
4 минут 38 секунд

Хөдөлмөрөөр “гоёсон” идэр харцага

Үндэсний бөхийн ертөнцөд хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө амжилтаа тунхаглаж түмэнд хүндлэгдсэн хүчтэн олон бий. Тэдний нэг бол улсын харцага Ш.Пүрэвгарьд юм.

Завхан аймгийн Баянтэс сумын харьяат идэр залуу хүчтэн Ш.Пүрэвгарьд нь 2021 онд улсын наадамд зургаа давж харцага цол хүртсэн. Харин анхны цолоо 2007 онд авсанаар түүний амжилтын замнал эхэлжээ. Ингээд 2013 онд аймгийн арслан болсон. Одоогоос 12 жилийн өмнөөс улсын наадамд зодоглож 2020 онд улсын цолтны гэр бүлд багтсан байдаг. Үүнээс хойш гаргасан амжилтаа ахиулж, тууштай хөдөлмөрлөсөөр яваа. Мөн өнгөрсөн жил Тува улсын наадамд тав давж начин цолтон болж байлаа. Энэ жилийн Даншиг наадамд Өвөрмонгол бөхийн төрөлд 64 бөх зодоглосноос үзүүрлэсэн. Мөн энэ намрын нээлтийн барилдаан болох Барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн барилдаанд түрүүлж бэлтгэл сайтай байгаагаа баталсан юм.

Түүний хувьд “Даян” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Нэгдэл” клубийн бөх билээ. Бага насны гэгээхэн мөрөөдөл нь түүний бөх болох хүслийг бадраасан нь лавтай. Ш.Пүрэвгарьдын гэр бүлээс өвөө, аав, ах, дүү нь барилддаг. Тэднээсээ үлгэр дуурайлал авахын сацуу зургаан залуу зааны барилдааныг үзэж бөхөд дурлажээ. Сэтгэлээс гардаггүй дурсамж гэвэл 2010 онд нэг наадамд аав, ах, дүүтэйгээ дөрвүүлээ зодоглосон нь. Энэ үед ах нь түрүүлж, Ш.Пүрэвгарьд үзүүрлэсэн байна. Тэрбээр чөлөөт бөхөөр хэсэг хугацаанд бэлтгэл хийж тэмцээн уралдаанд оролцсон. Эх спортоор сууриа тавьсан болохоор уран барилдаантай байх нь аргагүй биз. Энэ талаар “Үндэсний бөхөөр хичээллэх гэж байгаа залуус бусад бөхийн төрлөөр сууриа тавих нь давуу талтай. Барилдааны мэдрэмж, хурд, ур чадвар сайтай болдог юм билээ” гэж туршлагаасаа хуваалцсан юм.

“Сэргээш хэрэглэхгүй, шударга өрсөлдөх чухал”

Тэрбээр одоогоор үндэсний бөхийн бэлтгэлээ “Сүлд” спорт хороонд улсын начин Ж.Чулуунбатын удирдлага дор базааж байгаа. Харин хүчний бэлтгэлийг Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Д.Энхбатын бэлтгэлд хамрагддаг гэдгээ хэлж байв. Бэлтгэл сургуулилтдаа цаг баримталж, тууштай байхыг хичээдэг ажээ. Сүүлийн хоёр жил Баянхонгор аймгийн "Их Богд" дэвжээнд наадмын бэлтгэлээ базаасан байна. Ш.Пүрэвгарьдын сайн найз нь улсын үнэн зоригт харцага Н.Золбоо. Тэдний нөхөрлөл зүлэг ногоон дэвжээнээс эхлэлтэй. Одоогоос 10 гаруй жилийн өмнөөс найзалж, унаж давах үедээ нэгнийгээ түшиж яваа юм. Бахархам сайхан нөхөрлөлийнхөө тухайд “Н.Золбоо найз минь хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хөдөлмөрч зарчимч зантай. Олон жил нөхөрлөсөөр нэгнийгээ ойлгодог болсон” гэж байлаа. Хоёр хүчтэн хоорондоо таарч барилдах нь цөөнгүй. Тухайлбал, энэ жилийн улсын наадмын тавын даваанд хүч үзэж Ш.Пүрэвгарьд давсан удаатай. Учраа таарсан бөхдөө тааруулж мэх уралдуулдаг хүчтэний нэг гэвэл Ш.Пүрэвгарьдыг нэрлэмээр санагдана. Түүнээс үндэсний бөхийн хөгжлийн талаар асуухад “Сэргээш хэрэглэхгүй, шударга өрсөлдөх нь чухал. Сэргээш нь бусдын хөдөлмөр, амжилтыг хулгайлж байгаагаас ялгаагүй” гэж хариулсан юм. Аливаа спорт хүнийг хүмүүжүүлдэг. Үндэсний бөх нь эртнээс уламжлагдаж ирсэн өв соёлын нэг билээ. Бусдыг хүндлэх их ухааныг спорт сургадаг талтай. Улсын харцага залуустаа хандаж хөдөлмөрлөсөн хүнийг зүлэг ногоон дэвжээ ивээдгийг захиж байв. Бөхөд хайртай түмэн түүнийг цолоо ахиулахыг чих тавин хүлээж байгаа. Төрийн наадамдаа түрүүлж Завхан нутгийн түмнээ баярлуулах бэлгэ ерөөлөөр энэ удаагийн бичвэрээ жаргаая.

Баатарын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Лондонг байлдан дагуулах “Монгол хаан”
Лондонг байлдан дагуулах “Монгол хаан”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​