fbpx ХХХ Хамба номун хан, гэвш Лхаарамба Д.Жавзандорж: Бурхны шашин соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хичээн зүтгэх болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
10 минут 53 секунд

ХХХ Хамба номун хан, гэвш Лхаарамба Д.Жавзандорж: Бурхны шашин соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хичээн зүтгэх болно

Энэ сарын 18-нд буюу өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн 5-ны өлзийт сайн өдөр Монголын бурханы шашны түүхэнд нэгэн онцлох үйл явдал боллоо. Энэ өдөр Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба Номун Хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг сэнтийд нь хүндэтгэн залах ёслол “Батцагаан” цогчэн дуганд болов. Мөн энэ үеэр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамбын албыг 31 жил авч явсан, Хамба Номун Хан, Буддын шашны нэрт зүтгэлтэн Дэмбэрэлийн Чойжамц шинэ үеийн төлөөлөл залуу хамба Номун Ханд тамгаа шилжүүлэн үүрэгт албаа ёслол төгөлдөр хүлээлгэн өгч, номын шавь нар нь түүнийг хүндэтгэл дүүрэн үдэх ёслол болов.

Уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид өглөөний 07:40 минутад хүрэлцэн ирсэн байлаа. Тухайлбал, Гандантэгчинлэн хийдийн “Батцагаан” дуганы их танхимд XXX Хамба Номун Хан Д.Жавзандорж, номын шавь нарын хамт хүрэлцэн ирсэн байв. Мөн Цорж лам гавж Цоожилсүрэн, ловон лам Авидын Гэрэл, унзад, гэсгүй нар, дацан хийдүүдийн удирдлагууд, Монголын 21 аймаг есөн дүүргийн хамба лам нар, ОХУ-ын Тува улсын бурхны шашны тэргүүн хамба ламтан, Буриадын буддын шашны нийгэмлэгийн төлөөлөл, хамба лам нар, Алтайн хязгаарын “Амарсанаа” хийдийн төлөөлөл, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төр засгийн удирдлагууд, Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ-даас ирсэн төлөөлөл, сайд дарга нар хүрэлцэн ирсэн байв.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их Хамба Номун Хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц лам үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тиймээс шинэ хамбаар тодроод буй Лхаарамба Д.Жавзандоржийг сэнтийд нь хүндэтгэн залах ёслолын ажиллагаа түүнд тамга гардуулан өгөх ёслолоор эхэлсэн юм.

Монголын 29 дэхь их Хамба Номун Хан Д.Чойжамц лам 1992 оны наймдугаар сарын 20-нд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авч, хуучин социалист нийгмээс эдүгээг хүртэл 31 жил Монголын бурхны шашинд хичээл зүтгэлээр дүүрэн тогтвортой ажилласаар иржээ. Ийнхүү энэ өдөр шинэ үеийн төлөөлөл залуу хамбад тамгаа ёслол төгөлдөр шилжүүлэн өгч буй нь энэ юм. Үүний дараа XXX Хамба Номун Хан Монгол түмний их шүтээн Очир дарь шүтээнд хадаг өргөж, суудалдаа залрав.

Монгол багш” хэмээн хүндлэгдсэн Д.Жавзандорж ламын тухайд

Буддын шашинтай монгол түмний дунд “Монгол багш” хэмээн хүндлэгдсэн Д.Жавзандорж ламын тухайд товч мэдээлэл дуулгахад, тэрээр Сүхбаатар аймагт төрсөн бөгөөд 1991 оноос Эрдэнэ-Мандал хийд, 1993 оноос Дашчойлин хийдэд тус тус шавилан сууж байжээ. Тэгээд 1995 оноос Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Дашчойнпэллин дацанд буддын гүн ухаанд суралцаж эхэлсэн байна. 1998 оноос Энэтхэгийн Гомон дацанд буддын гүн ухааны шаталсан сургуулиудад шамдан суралцаж, 2017 онд буддын гүн ухааны дээд зэрэг болох Лхаарамба цолыг хамгаалжээ. Энэ нь Монгол Улсад ардчиллаас хойш анх удаа монгол хүн Лхаарамба цолыг хүртсэн түүхэн үйл явдлаар тэмдэглэгдэн үлдсэн байна. Тэрээр 2019 онд Монголдоо эргэн ирж, буян номын үйлд гар бие оролцож яваа юм байна. Үүний зэрэгцээ Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд давхар багшилдаг гэдгийг номын нөхөд нь хэлж байлаа.

Дээрхийн гэгээн XIV Далай багш баяр хүргэв

Монголын бурхны шашны түүхэнд тохиосон энэхүү онцлох үйл явдалд сүсэгтэн олон өргөн дэлгэр хүрэлцэн ирсэн байлаа. Хот, хөдөөгөөс ах дүүс, аав ээжийгээ дагуулан ирсэн хүмүүс ч олон байв. Мөн энэ өдрийн чухал үйл явдалд Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш баяр хүргэж мэндчилсэн байна. Тэрээр албан ёсны цахим хуудсандаа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандоржид баярын мэндчилгээ илгээхийн зэрэгцээ XXIX Хамба номун хан, гавж Д.Чойжамцыг дурсан бид олон жилийн барилдлагатай номын садан байсан хэмээн айлджээ.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Жавзандорж ламыг сэнтийд залах ёслол хүндэтгэлийн үеэр алба солигдож буй хоёр хамба хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид болон сүсэгтэн олонд хандаж, айлдвар сургаалиа хэлсэн юм.


Буддын шашны нэрт зүтгэлтэн Дэмбэрэлийн Чойжамц: Бүгдийг нь энэрэн хайрлаж, бурхны шашнаа хөгжүүлээрэй

-Энэ билэг дэмбэрэлтэй сайхан өдөр шинэ хамбын ёсолгоо, хуучин хамба байсан надад хүндэтгэл үзүүлж байгаа энэ ёслолд хүрэлцэн ирсэн та бүгдэд баярласнаа илэрхийлье. Миний явж ирсэн замнал бол хүнд хэцүү бэрх үеийг туулсан 1937 оны хэлмэгдүүлэлтийн дараа 1944 оныг хүртэл долоон жил хаагдаад, дахин сэргэсэн Гандантэгчинлэн хийд. Энэ цагаас хойш хуучин гавж, гэвш нар гээд 100-аад лам хурдаг ийм ганцхан хийд Монголд ажиллаж байсан. 1990 он болоход 200 гаруй хийд нээгдэж, шинэ цаг эхэлсэн. Шашны эрх чөлөө, шүтэх бишрэх эрх чөлөөгөө олж авсан үе юм. Энэ цагаас эхлээд олон сайхан хамба залгамжлуулж явсан.

Хуучин уламжлалт өвгөн гавж, гэвш, лам нараасаа хэлбэр дүрс, хээ хэлбэр, ном эрдмийг нь суралцах бололцоо надад олдсон. Ийм их хувь заяатай хүн байгаа юм. Үндсэндээ 1992 онд уламжлалт лам гуай нар бол 80, 90 хүрчихсэн, ажил хөдөлмөр эрхлэхэд бэрх ийм үе юм. 1990 онд хувьсгалын дараа шинэ эрх чөлөөгөө олсон маш олон жижиг хүүхэд буюу 13-аас доош насны хүүхдүүд лам болсон. Түүний дараа шашны дээд сургууль төгссөн хэдхэн хүн үлдэж, тэр дотроос намайг сонгож хамба болгосон. Өвгөн лам нар маань надад их зүйлийг зааж сургасан. Гандантэгчинлэн хийдээ дээш нь татаарай гэж надад захисан. Тэр захиасын дагуу хийдээ сайн сайхан болгох юмсан гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн явсан. Энэ олон жилийн явдлыг би дотроо бодддог. Энэ бол нэг их гайхамшиг биш. Тэр жоохон хүүхдүүд өсч өндийж, эрдэм боловсролтой болох, өвгөчүүл нь таалал төгсөөд явчихсан завсрын үед яах аргагүй би үйлийн үрээр 31, 32 жил болжээ. Дэд хамба дөрвөн жил, Да лам албанд нэг жил, ингээд 36, 37 жил гандан хийдийнхээ төлөө явжээ.

Энэ ажлыг ганц хүн хийнэ гэж байхгүй. Шашны захиргаа, энэ олон хуврагууд, сүсэгтэн олон, засаг төр, гадаад дотоодын дэмжлэг туслалцаатай хийсэн. Тэгэхээр шинэ хамба маань ажлаа сайхан хийнэ гэж бодож байна. Шашин номын үйлсдээ сайхан зүтгээрэй, үнэнч байгаарай. Сүсэг бишрэл лугаа төгөлдөр байгаарай. Энэ ард олон, лам хуврагуудтайгаа хэнийг нь ялгалгүй тэгш байж, бүгдийг нь энэрэн хайрлаж, бурхны шашнаа хөгжүүлэн дэвшүүлээрэй гэсэн юм.


ХХХ Хамба номун хан, гэвш Лхаарамба Д.Жавзандорж: XXIX хамба номун хан Д.Чойжамц таны буян номын үйлс арвидан дэлгэрэх болтугай

-Авралт багш гурван эрдэнэ дор бишрэнгүйгээр мөргөе. Өнөөдрийн ёслолд морилон саатсан Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, эрхэм УИХ-ын гишүүд, Засгийн засгийн гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, бурхан шашны хутагт хувилгаад, гэвш лхаарамба, гавж, хийдүүдийн хамба ламууд, гадаад орны Элчин сайдууд, хүндэт зочид төлөөлөгч, сүсэгтэн олон та бүхэндээ 17 дугаар жарны Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их Хамба, ХХХ Хамба номун хан хэмээх эрхэм хүндтэй, нэн хариуцлагатай шашин номын албан тушаалд сонгогдон томилогдлоо. Эрхэм хүндэт та бүхэнтэй хамтран уламжлалт бурхны шашин соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлж байна. Энэхүү албанд итгэл хүлээлгэж нэр дэвшүүлсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, XXIX хамба номун хан Д.Чойжамц танд эрүүл энх, урт удаан нас, буян номын үйлс тань арвидан дэлгэрэхийн ерөөлийг айлтгая гэв.

Б.ТУУЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Унгар улс: Украиныг Европын холбоонд элсэхийг эсэргүүцэж байна
Унгар улс: Украиныг Европын холбоонд элсэхийг эсэргүүцэж байна
 
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​