fbpx Газын Аль-Шифа эмнэлгийн доороос 55 метр урт бэхжүүлсэн хонгил илрүүлснээ Израилийн арми мэдээллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 20 секунд

Газын Аль-Шифа эмнэлгийн доороос 55 метр урт бэхжүүлсэн хонгил илрүүлснээ Израилийн арми мэдээллээ

Газын зурваст олон зуун километр урт үргэлжилсэн газар доорх хонгилын дэд бүтэц байгуулснаа Палестины Хамас зэвсэгт байгууллага хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ эмнэлэг мэтийн иргэний байгууламжийн доор ийм дэд бүтэц байгуулснаа няцаасаар ирсэн юм.

Тэгвэл Ням гарагт Израилийн арми Газа хотын хамгийн том эмнэлэг Аль-Шифагийн дороос ийм хонгил илрүүлснээ мэдээлжээ.

Уг хонгил нь 10 метрийн гүнд 55 метр үргэлжилсэн, төгсгөлдөө дэлбэрэлтэд тэсвэртэй бэхжүүлсэн хаалгатай байсныг мэдээлсэн байна.

“Ийм төрлийн хаалгыг Хамас террорист байгууллага Израилийн цэргүүдийг өөрийн удирдлагын төвүүд рүү нэвтрэхээс хамгаалах зорилгоор ашигладаг” гэж Израилийн армийн мэдэгдэлд тайлбарлажээ.

Уг мэдэгдэлдээ төмөр бетон хүрээтэй саарал металл хаалганы дүрс бичлэгийг хавсаргасан байна.

Гэхдээ хаалганы цаана юу байгаа талаар дурдаагүй юм.

Сүүлийн өдрүүдэд Аль-Шифа эмнэлэг Израилийн армийн байлдааны ажиллагааны гол талбар болоод байгаа.

Израильчууд уг эмнэлгийн дор Хамасын удирдлагын төв байрладаг гэж үзэж байна. Харин Хамасын тал болон эмнэлгийн ажилтнууд үүнийг няцааж байгаа.

Цэргийн түрэгч машин Аль-Шифа эмнэлгийн нэг ханыг нураасны дараа доош эргэлдсэн шатаар 10 метр уруудаж ордог хонгилын амсрыг илрүүлсэн тухай Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Даниэл Хагари сэтгүүлчдэд тайлбарлажээ.

Түүний тайлбараас үзвэл цэргүүд хонгилоор 55 метр явж төгсгөлд нь байгаа хаалганд хүрсэн ч урхинд орохоос болгоомжлон нээх гэж оролдоогүй байгаа бололтой.

Хаалганы цаана бусад хонгилуудын уулзвар, эсвэл команд удирдлагын том төв байх боломжтой гэж Израилийн тагнуулын алба үзэж байгаа гэнэ.

Лхагва гарагт Израилийн цэргүүд Аль-Шифа эмнэлгийн 20 гаруй акр талбайтай байгууламжид нэвтрэхэд 2,000 орчим хүн байсныг Хагари мэдээлжээ.

Энэ үеэр эмнэлгийн хашаанаас гар бөмбөг харвагч, тэсрэх бодис, АК47 автомат буу зэрэг их хэмжээний зэр зэвсэг ачсан Toyota үйлдвэрийн пикап автомашин илрүүлсэн байна.

Аравдугаар сарын 7-нд Хамасынхан Израилийн нутаг дэвсгэрт халдахдаа ийм зэвсэглэсэн автомашинууд ашиглаж байсан юм.

Аль-Шифа эмнэлэгт явуулж буй Израилийн армийн ажиллагааг олон улсын хамтын нийгэмлэг, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) буруушааж байгаа.

Энд хүнд өвчтөнүүдээс гадна орон гэрээсээ дайжсан хэдэн мянган энгийн хүн толгой хоргодож байгаа гэдэг.

Аль-Шифа эмнэлгээс дутуу төрсөн 31 нярайг Газын зурвасын өмнөд хэсэгт эсэн мэнд шилжүүлж чадсанаа ДЭМБ өчигдөр мэдээлсэн юм.

Тэднийг эмнэлгийн зургаан ажилтан, гэр бүлийн 10 хүн дагалдаж ирсэн байна. Удахгүй нярайнуудыг Египетийн хилээр нэвтрүүлж, Рафах боомт дахь Арабын Нэгдсэн Эмират Улсын санхүүжүүлдэг эмнэлэгт хүргэхээр төлөвлөж буйг Палестины Улаан Хавирган Сар байгууллага мэдээлжээ.

Эх сурвалж: AFP

Засаг дарга хятад иргэдэд газар олгожээ
Засаг дарга хятад иргэдэд газар олгожээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​