fbpx Н.Ууганбаяр уу, Р.Отгонжаргал уу, эсвэл...?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 8 секунд

Н.Ууганбаяр уу, Р.Отгонжаргал уу, эсвэл...?

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг 2023 оны аравдугаар сарын 18-ны Засгийн газрын хуралдаанаар албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүнийг “...Өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөв” хэмээн мэдээлсэн. Учир нь П.Сайнзориг Хотын даргын нэгдүгээр орлогчоор шилжин ажиллаж байгаа юм.

Харин түүний оронд хэн нэгнийг томилоогүй байна. Сар илүү болов. Тэгвэл Засгийн газрын тухай хуулийн 18.7-д “...Монгол Улсын яам Төрийн нарийн бичгийн даргатай байна. Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдаж, сайд үйл ажиллагаагаа шуурхай явуулахад шууд туслах үндсэн чиг үүрэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ” гэж заасан. Товчдоо, Төрийн нарийн бичгийн дарга бол тухайн яамны “гал тогоо”-г барьдаг. Тэр тусмаа ХЗДХЯ бол Эрх зүйн шинэтгэлийн бодлого, Хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа, Эрх зүйн туслалцаа, Улсын хил хамгаалал, Цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах, Төрөөс сүм хийдтэй харилцах, Иргэний харьяалал, цагаачлал, Энгийн зэргийн виз, Монгол Улсад орох, гарах, оршин суух гадаадын иргэний асуудал, Төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт, Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бүртгэл, Оюуны өмч, патент, зохиогчийн эрх, Архивын талаар төрөөс баримтлах бодлого, Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хариуцдаг. Тэр утгаараа энэ яам дээр Төрийн нарийн бичгийн даргын үүрэг, оролцоо өндөр байдаг.

Уг нь П.Сайнзоригийг чөлөөлсний дараа Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр уг албан тушаалд очихоор болсон тухай эх сурвалжууд мэдээлсэн. Бас Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалын нэр яригдаад эхэллээ. Ямартай ч ойрын үед энэ хоёр “нэр дэвшигч”-ийн нэг нь томилогдох бололтой. Гэхдээ хэн нэгэн “шинэ хүн” гэнэт гарч ирэхгүй бол шүү дээ. П.Сайнзориг яваад сар гаруй болсон. Оронд нь очих хүний нэр бараг шил дараад гарч ирсэн. Гэтэл тошмилсонгүй. Байж байгаад дахиад нэг хүний нэр дуулдлаа. Энэ нь“...ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд хэнийг тавих вэ” гэдгийг “томчууд” хөшигний ард ярьж байгаагийн илрэл юм. Эндээс “...Энэ албан тушаалд яагаад хүн томилолгүй дуншаад байна вэ”гэдэг асуулт гарч ирээд байгаа юм.

Ер нь бол Засгийн газрын тухай хуулийн 18.8-д “...Яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Засгийн газар зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Хуулиар яамыг татан буулгасан нь яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Яамны Төрийн нарийн бичгийн даргыг улируулан томилж болно” гээд “...Яамны Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол дараагийн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа өмнөх Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацаатай адил байна” гэж тайлбарласан байгаа юм. Тэгэхээр шинээр очих Төрийн нарийн бичгийн дарга дор хаяж П.Сайнзоригийн бүрэн эрхийг дуусгах “бүрэн эрх”-тэй очихоор байна. Дор хаяж гэсний учир нь П.Сайнзориг 2022 оны нэгдүгээр сарын 19-нд энэ албанд томилогдсон. Гэхдээ тэрбээр Б.Баасандоржийн оронд очсон. Б.Баасандорж нь 2020 оны долдугаар сарын 22-нд томилогдож байсан. Шинэ Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа ингэж “...Дээс томж найзыгаа аваръя” гэдэг үлгэр шиг байдлаар тогтоогдоно. Өөрөөр хэлбэл, 2026 оны долдугаар сар хүртэл ажиллах эрхтэй гэсэн үг.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өсвөрийн бөхчүүдийн барилдаанд Тува улсын баг түрүүлэв
Өсвөрийн бөхчүүдийн барилдаанд Тува улсын баг түрүүлэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​