fbpx ЗТХ-ын сайд С.Бямбацогтыг УБТЗ-ын орлогч дарга Н.Энхцогтыг зодож, олон нийтийн газар танхайрсан хэргээр шалгаж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм НО-той мэдээ
Огноо
Унших
3 минут 51 секунд

ЗТХ-ын сайд С.Бямбацогтыг УБТЗ-ын орлогч дарга Н.Энхцогтыг зодож, олон нийтийн газар танхайрсан хэргээр шалгаж эхэлжээ

“Үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр сонгууль болоход хагас жил гаруйхан хугацаа үлдээд байхад МАН-ын буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас ахиад нэг сайд огцрох нь тодорхой болсон бололтой.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтыг хүн зодож, танхайрсан гэх гомдол цагдаагийн газарт очиж, хэргийн мөрөөр шалгаж эхэлсэн байна.

Хэргийг тодруулбал, УИХ, Засгийн газрын гишүүн С.Бямбацогт нь “УБТЗ” ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогтыг зодоод зогсохгүй, тавьтиргүй үг, ёс бус зэрлэг балмад зан гаргаж, “УБТЗ”-ын Орос, Монголын төлөөлөгчдийг элдвээр хэлэн доромжилж, транзит тээврийн урсгалыг гацааж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.

Цаашлаад өвлийн хахир өдрүүдэд шатахуун болон тослох материалуудын тээвэрлэлт тодорхойгүй хугацаагаар саатаж магадгүй болоод байна.

Энэхүү хэрэг 10 дугаар сарын 9-ний орой “Тээврийн долоо хоног-2023” олон улсын форумд оролцогчдод зориулсан хүлээн авалтын үеэр болсон аж. “Бүсийн тээвэр логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэв дор болсон энэхүү форумын хүлээн авалтад Ази, Европын төмөр замын компаниуд болон олон улсын тээврийн асуудал эрхэлсэн 20 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсын сайд С.Бямбацогтын Оросыг үзэн ядан хашгирч, орилж чичлэхийг алмайран харж, зарим нь гар утсандаа баталгаажуулсан гэнэ.

Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт хувь хүний ухамсартаа Оросыг үзэн яддаг байж болох ч Монгол Улсыг төлөөлсөн төрийн сайд хүний хувьд дэд бүтцийн чухал салбар болох УБТЗ-ын албан тушаалтнуудыг “оросын тагнуул” хэмээн цоллон дуудаж, Монголоо Оростой нийлсэн улс хөгждөггүй хэмээн онцлох нь ёс зүйтэй үйлдэл яавч биш нь ойлгомжтой. Түүгээр зогсохгүй УБТЗ-ын орлогч дарга Н.Энхцогтыг олны өмнө улаан нүүр рүү нь цохиж, танхайрсан эрүүгийн хэрэг өдүүлснийг тэнд цугласан олон харсан учраас мэлзэх аргагүй юм.

Төрийн албаны ёс зүйн дүрмээр “албан үүргээ гүйцэтгэх явцдаа болон ажлын байранд архидан согтуурах"-ыг зөрчилд тооцож ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг. Тэгвэл олон улсын төлөөлөгчдийн өмнө ёс бус авирласан Төрийн сайддаа ямар хариуцлага хүлээлгэх вэ.

Л.Оюун-Эрдэнэ сайд ч дээрх үндэслэлээр нэг биш хүнийг ажлаас чөлөөлсөн байдаг. Монгол Улсын сайд бол улс төрийн албан тушаалтан. Гэхдээ Монгол төрийн албаны хамгийн ёс зүйтэй нэгэн байх нь зүйн хэрэг. Харамсалтай нь, манай Засгийн газрын сайд С.Бямбацогтын хувьд Үндсэн хуулийн "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" гэх заалтыг зөрчиж, хүний эрхийг уландаа гишгээд байна.

ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан “МАН 2022 онд шинэчилсэн ёс зүйн дүрмээрээ улс төрийн хариуцлага хүлээлгэх асуудлаа баталгаажуулсан. Улс төрч илт ёс зүйн алдаа гаргасан бол улс төрийн хариуцлага хүлээнэ” хэмээн олонтаа давтаж хэлснийг энд сануулья.

Цасыг Монголд хүрзээр цэвэрлэдэг, ОХУ-д машинаар хусдаг
Цасыг Монголд хүрзээр цэвэрлэдэг, ОХУ-д машинаар хусдаг
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​