fbpx Жо Байден 81 насны төрсөн өдрөө хоёр цацагт хяруулын амийг өршөөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 13 секунд

Жо Байден 81 насны төрсөн өдрөө хоёр цацагт хяруулын амийг өршөөв

Даваа гарагт Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч цацагт хяруулын амийг өршөөх ёслолын ажиллагаа болжээ.

Жил бүрийн талархлын баярын өмнө болдог энэ арга хэмжээ нь 1947 оноос эхлэлтэй уламжлалт зан үйл юм.

Анх АНУ-ын цацагт хяруулын аж ахуй эрхлэгчид, фермерүүд ерөнхийлөгч Харри Трумэнд баярын ширээндээ тавих цацагт хяруул илгээж байжээ. Дараа дараагийн ерөнхийлөгч нар ингэж илгээсэн цацагт хяруулаар баярын ширээгээ чимдэг байв.

Харин 1980-аад оны сүүлчээс эхлэн тэдний илгээсэн цацагт хяруулыг баярын зоог болголгүй өршөөл үзүүлж, буцаадаг уламжлал тогтсон юм.

Өчигдөр ерөнхийлөгч Жо Байден өөрт нь илгээсэн Либерти, Бэлл нэртэй хоёр цацагт хяруулыг өршөөсөн байна.

“Либерти, Бэлл нарыг би өршөөж байна. Шувуудад баяр хүргэе” гэж тэр энэ үеэр хэлсэн юм.

зураг

Энэ жилийн талархлын баяраар АНУ даяар 200 сая гаруй цацагт хяруулыг хүнсэнд хэрэглэх тооцоотой байгааг дээрх арга хэмжээнд оролцсон Үндэсний Цацагт Хяруулын Холбооны ерөнхийлөгч Стив Ликкен мэдээлжээ.

Өчигдөр бас ерөнхийлөгч Байдены төрсөн өдөр давхацсан юм. АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настай ерөнхийлөгчид тооцогддог тэрбээр энэ өдөр 81 нас хүрсэн байна.

“Ташрамд дурдахад өнөөдөр миний төрсөн өдөр тохиож байна” гэж Байден ёслолын арга хэмжээнд оролцсон хүмүүст хэлжээ.

Тэрбээр Цагаан Ордонд цацагт хяруул хүлээж авдаг уламжлалаас ч урт насалж байгаагаа энэ үеэр хошигнон ярьсан юм.

“Энэ арга хэмжээний 76 жилийн ой өнөөдөр болж байна. Гэхдээ анхны арга хэмжээнд нь намайг оролцоогүйг та бүхэн мэдээсэй гэж би хүсэж байна” гэж тэр хэлжээ.

Түүний өндөр нас ирэх жил АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдож ажиллахад нь саад болох эсэх талаар маргаан ид үргэлжилж байгаа.

Өчигдөр Байден цацагт хяруулуудын талаар хошигнол хэлэхдээ поп оддын нэрсийг сольж алдаа гаргасан нь уг маргааныг дахин сэдрээсэн байна.

Тэрбээр Цагаан Ордонд ирэхийн тулд 1,000 км зам туулсан цацагт хяруулуудын талаар “Энэ аялал та нарын хувьд Renaissance Tour аялан тоглолтын тасалбарыг олж авахаас ч хэцүү байсан байх. Бритнигийн аялан тоглолтыг би хэлж байна. Тэр яг одоо Бразилд байгаа” гэж ярьжээ.

Байден яриандаа поп од Тэйлор Свифтийн "Eras Tour" аялан тоглолтыг дурдахдаа тоглолтын нэрийг, бас дуучны нэрийг андуурсан бололтой. Тэйлор Свифт одоо Өмнөд Америкт аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа. Баасан гарагт тэр Бразилын Рио де Жанейро хотод концертоо тоглосон юм.

Эх сурвалж: Associated Press

Иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх санал хэлжээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​