fbpx Бага тойрууд барилга барихыг Засгийн газар шийднэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 39 секунд

Бага тойрууд барилга барихыг Засгийн газар шийднэ

Хотын удирдлагын баг ойрын өдрүүдэд Төрийн ордонд “уяатай” өнжиж байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг батлуулахаар Байнгын хорооны гишүүдэд асуугдаж явна. Хотын хөгжлийн алсын харааг тодорхойлох эл хуулийн төсөл төлбөртэй бүс бий болгох зэргээр нийгэмд нэлээн “гал”-тай эхэлсэн. Тэгвэл хот руу орохдоо 27500 төгрөг төлнө хэмээн иргэдийг бухимдуулаад байсан заалтыг хуулийн төслөөс хасахаар болжээ. Харин утаа, түгжрэл зэрэг 1.5 сая иргэний амьдралын чанарыг сайжруулах талаар ямар бодлого баримтлах талаар хотын дарга Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

НАРИЙН ХЭСЭГТ НЭГ ЭГНЭЭ ЗАМ НЭМНЭ

Хотын төв тойруулж нэмж өндөр барилга бариулахгүй, газар олгохгүй гэнэ. Тиймээс их, бага тойруу тойрсон нягтаршил ихтэй бүсэд барилга барих асуудлыг Засгийн газрын журмаар шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, нийтээр хэлэлцүүлнэ. Их тойруу дотор 1500 өндөр барилга барихаар “А” даалгавар авсныг зогсоож, өөр газар барих зөвшөөрөл олгоно гэлээ. Түгжрэлийг бууруулахын тулд их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэнэ. Энэ талаар сургуулиудад санал тавьж судалгааны ажил хийж эхэлсэн байна. Түүнчлэн ирэх оны эхнээс автомашины улсын дугаар нэмж олгохгүй. Төвийн бүх зогсоолыг төлбөртэй болгоно, нийслэлийн замын нарийн хэсэгт нэг эгнээ нэмнэ, орон нутгийг машинуудыг хотод олон хонуулахгүй байх зохицуулалтыг хийх юм байна. Төрөх эмнэлгүүдийг хотын харьяанд байсныг Эрүүл мэндийн яаманд шилжүүлсэн. Тэгвэл буцаагаад хот руу шилжүүлэхээр болжээ. Дараагийн заавал хөндөх ёстой асуудал бол Дулааны станцууд. Дулааны станцуудын өр их наяд хүрсэн. Өр төлбөртэйгээ нийлээд 1.4 их наяд болсон. Тиймээс либералчлах шаардлагатай гэлээ. Сэлбэ болон Баянхошуу дэд төвийг түшиглэн 20 мянган айлыг орон сууцанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ агаарын бохирдлыг бууруулах эхлэл цэг нь болно гэж үзжээ.

“АВЛИГА” ХОРООЛЛЫГ ГУРАВДУГААР САРД БАГТААЖ НУРААНА ГЭВ

Нийслэл том оврын 600 автобус авах олон улсын нээлттэй тендер зарласан. Тэгвэл тендерт оролцох аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээн авах хугацаа энэ баасан гарагт дуусна. Автобуснууд орж ирэхээр нийслэлчүүдийг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалж, энэ чиглэлд дорвитой ажиллана. Иргэдэд карт тарааж эхний зургаан сар төлбөргүй зорчуулах бодлого баримталж байгаа гэв. Утааг бууруулах яндангийн тоог цөөлөх чиглэлд байгаа нөөцдөө тулгуурлаад 198 мянган өрхөөс 20 гаруй мянган айлыг цахилгаан халаагуурт шилжүүлэх хөтөлбөрийг гаргасан. Амьжиргааны түвшнээс доогуур, зуух пийшин нь асуудалтай 80 мянган айлыг нэн яаралтайгаар давхар шаталттай буюу утаан дахь хорыг давхар шүүлтүүрээр шүүж гаргадаг зуухаар хангана. Энэ тал дээр Эрчим хүчний яамтай ойлголцсон байна. Түүнчлэн “Авлига” хорооллыг нураах талаар Хотын дарга “Шүүхийн шийдвэр удахгүй гарна. Мөн сар гаруй хугацаанд инженерүүд ажиллах шаардлагатай юм билээ. Гадны мэргэжилтнүүдийг авчирч нураалгана. Ирэх оны гуравдугаар сард багтаад “буулгах” төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

УЛААНБААТАРТ 200 УЗБЕК ТОГООЧ УРИНА

Нийслэлд ирж буй жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд хоолны амт, чанарыг сайжруулах шаардлагатай байгаа. Тиймээс Улаанбаатарт 200 узбек тогоочийг урьж 200 зоогийн газар ажиллуулна. Хамтын ажиллагааны хүрээнд энэ ажлыг хийх боломжтой гэж үзжээ. Өвөл болохоор хамгийн их шүүмжлэл дагуулдаг гялгар замын өнгөлгөөг солино. Үүний тулд Авдрантын ордыг нийслэл авч ногоон өнгөөр замын өнгийг солихоор төлөвлөж буйгаа дуулгалаа.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Цэргийн амь, армийн нууц хоёулаа төрийн хамгаалалтад байх ёстой
Цэргийн амь, армийн нууц хоёулаа төрийн хамгаалалтад байх ёстой
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​