fbpx Умард Солонгос гурав дахь оролдлогоороо хиймэл дагуул амжилттай хөөргөснийг зарлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 57 секунд

Умард Солонгос гурав дахь оролдлогоороо хиймэл дагуул амжилттай хөөргөснийг зарлав

Умард Солонгосын дэглэм батлан хамгаалах зориулалттай анхны хиймэл дагуулаа дэлхийн тойрог замд амжилттай хүргэснийг зарлажээ.

Маллигён-1 хиймэл дагуулыг хөөргөх үйл явцыг тус улсын удирдагч Ким Жон Ун ажигласан тухай Солонгосын Төв Мэдээний Агентлаг мэдээлсэн байна.

Хиймэл дагуулыг Окинава арлуудын дээгүүр Номхон далайн чиглэлд хөөргөж, үндэсний аюулгүй байдалд нь заналхийлснийг Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида хатуу шүүмжилжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн Цагаан ордон үүнийг НҮБ-ын хэд хэдэн тогтоолыг зөрчсөн үйлдэл болохыг анхааруулсан байна.

Өнгөрсөн шөнө хиймэл дагуулыг хөөргөх үеэр Япон улсын засгийн газар Окинава мужид түгшүүр зарлаж, арлын оршин суугчдыг хоргодох байранд шилжүүлсэн юм.

Умард Солонгос энэ онд хоёр удаа хиймэл дагуул хөөргөсөн нь амжилтгүй болоод байв. Гурав дахь туршилтынхаа өмнө тус улсын эрх баригчид Японы талд урьдчилсан анхааруулсан юм.

“Хэдийгээр зорилго нь хиймэл дагуул хөөргөх ч баллистик пуужингийн технологийг ашигласан нь НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн холбогдох тогтоолыг илт зөрчсөн хэрэг юм. Энэ бол манай улсын ард иргэдийн аюулгүй байдалд заналхийлсэн ноцтой үйлдэл” гэж Японы ерөнхий сайд Кишида мэдэгджээ.

Хиймэл дагуул хөөргөсний дараа Өмнөд Солонгосын засгийн газар 2018 онд хоёр улсын хооронд байгуулсан дайсагналыг намжаах гэрээний зарим заалтыг цуцалж, Умард Солонгосын хил дагуу харуул хамгаалалтаа чангатгахаар болсныг зарласан байна.

Умард Солонгосын тал хиймэл дагуул хөөргөхдөө тус улсын баруун хойд нутагт, Хятадын хилтэй ойр оршдог Сохэ агаарын баазыг ашиглажээ.

Дэлхийн тойрог замд тагнуулын хиймэл дагуултай болсноор Умард Солонгосын дэглэм гаднын халдлагыг урьдчилж мэдэх боломжтой болох юм.

Гэхдээ энэ оны тавдугаар сард болсон эхний оролдлогын дараа Өмнөд Солонгосын тал далайд унасан хиймэл дагуулын сэгийг олж судлаад цэрэг, тагнуулын зориулалттай ямар нэг тоног төхөөрөмж агуулаагүйг тогтоож байв.

Хоёр дахь оролдлогоо Пёньян наймдугаар сард гүйцэтгэж байлаа.

Энэ сарын эхээр Өмнөд Солонгосын засгийн газар мөн өөрийн тагнуулын хиймэл дагуулыг арваннэгдүгээр сарын сүүлээр АНУ-ын SpaceX компанийн пуужинд тээвэрлэн тойрог замд хүргэх төлөвлөгөөг зарласан юм.

Тус улс 2025 он хүртэл нийт таван хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөсний эхнийх нь энэ болохыг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC

Хамастай байгуулах гал зогсоох гэрээний төслийг Израилийн ерөнхий сайд засгийн газартаа танилцууллаа

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​