fbpx “Авлигын шүүх”-тэй болчихвол алдах уу, онох уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Том онцлох
Огноо
Унших
4 минут 39 секунд

“Авлигын шүүх”-тэй болчихвол алдах уу, онох уу?!

“...Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно” гэсэн хуулийн төслийг уржигдар Засгийн газраас УИХ-д өргөн барив. Энэ зохицуулалт Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд багтжээ. Үүнийг нэн яаралтай горимоор хэлэлцэх юм байна.

“Авлигын шүүх”-ийн асуудал тодорхой хэмжээгээр нийтийн анхаарлыг татаж байна. Өөрөөр хэлбэл, “...Ийм шүүхтэй болох нь зөв үү, буруу юу”, “...Авлигын шүүх байгуулчихвал алдах уу, онох уу” гэдэг асуулт тавигдана. “Тоо толгой” нь өдрөөс өдөрт тамтаггүй нэмэгдэж буй авлига, албан тушаалын хэргүүдийн шийдвэрлэлттэй холбоотой “санал гомдол” тасрахгүй л байна. Олон бий. Тэр дундаас “... Авлигын хэргүүд шүүх дээр уддаг” гэсэн шүүмжлэл зонхилдог. Тэгээд ч энэ долоо хоногийн эхний өдөр АТГ-аас мэдээлэл хийж “...Авлигын том хэргүүдийн дийлэнхийг шүүхэд шилжүүлсэн” гэж зарлав.

Түүнчлэн авлигын хэргийн шийдвэрлэлтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байнга шүүмжилдэг. Уржигдар Засгийн газрын хуралдаан дээр ч шүүхийн талаар дуугүй байгаагүй л байна лээ.

Мөн улс төрийн зарим нам өчигдөр “...Хонгил бий болох гэж байна” гэж мэдэгдэв.

Гэтэл “...Хонгил” гэдэг нь шүүхийн одоогийн тогтолцоон дээр 10 гаруй жилийн өмнө “баригдчихсан” гэдэг. Тэр байтугай өнөөдөр ингэж яриад байгаа улстөрчид арваад жилийн өмнө “...Хонгилын хохирогч” болох шахаад явж байсан түүхтэй л дээ. Тэгвэл хууль хяналтынхан, тэр дундаа мөрдөх байгууллагын ажилтнууд “...Дагнасан шүүхийн асуудлыг улс орон бүрт ярьж байна. Ийм шүүхтэй улс орон ч цөөнгүй бий. Дагнасан шүүх байгуулснаар эерэг хандлага, төлөвшил бий болж байна. Судалгааны байгууллага, судлаач нар тогтоосон. Тэгэхээр дагнасан шүүхийг байгуулаасай гэж боддог” гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Гэхдээ энэ шүүх хэрэгтэй эсэх дээр олон нийт ямар байр суурьтай байна вэ. Дээр хэлсэнчлэн “...Авлигын шүүх байгуулчихвал алдах уу, онох уу” гэдэг ихээхэн чухал юм. УИХ ч тэр талаас нь анзаарч таарна. Уг нь “...Авлигын шүүхтэй болъё” гэдэг энэ “санаачилга” шинэ юм биш л дээ. Олон жил яригдаж байна. Хамгийн сүүлд 2021 онд Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийн талаарх сонсголын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “...Авлигыг таслан зогсоодог хамгийн сайн жишиг бол авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах юм. Авлигын хэргүүдийг цэгцэлдэг олон улсын ийм туршлага байдаг. Судлаач эрдэмтэд нь ч үүнийг зөвлөдөг” гээд энэ талаар судалж, шаардлагатай бол эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шуурхай ажиллахыг Хууль зүйн байнгын хороонд чиглэл болгож байв. Тэр дагуу судалгааны дүгнэлт гарсан. Түүнээс өмнө ч энэ талаар эрх бүхий байгууллагуудын цуглуулсан элдвийн тоо баримт байдаг. Ер нь бол “Авлигын шүүх”-тэй улс орнууд “...Авлигын хэргийн тоо өссөн”, бас “...НҮБын Авлигын эсрэг конвенцод зааснаар Авлигатай тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх” гэсэн үндэслэлээр Авлигын тусгай шүүхтэй болсон байдаг. Үүнээс гадна шүүхийг дагнан байгуулах, шүүгчийг мэргэшүүлэх нь шүүхийн тогтолцоо үр дүнтэй ажиллах үндэс болдог. Тухайлбал, дагнасан шүүх, мэргэшсэн шүүгчээр хэргээ шийдүүлэх нь ижил хэрэгт шүүхийн олон янзын шийдвэр гарахаас сэргийлнэ. Ингэснээр шүүхийн тодорхой жишиг тогтдог. Энэ нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлдэг. Шүүх хуралдаанд бэлтгэх явцдаа талуудад хэргийн талаарх зааварчилгааг түргэн хугацаанд өгөх, хэргийг үр дүнтэй удирддаг. Давж заалдах олон шатны процессыг бууруулах, улмаар цаг хугацаа болон эдийн засгийн хувьд үр дүнтэй. Ийм дүгнэлтүүд бий.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Финланд улс ОХУ-тай залгаа хилийн боомтуудынхаа нэгээс бусдыг хаахаар боллоо
Финланд улс ОХУ-тай залгаа хилийн боомтуудынхаа нэгээс бусдыг хаахаар боллоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​