fbpx Шатахуун хомсдож малчид явгарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 36 секунд

Шатахуун хомсдож малчид явгарчээ

Шатахуун тасалдаад хагас сар гаруй хугацаа өнгөрч байна. Улаанбаатар хотод шатахуун түгээх станцууд дизель түлшийг зөвхөн гэрээтэй байгууллагууддаа олгож байгаагаас үүдэж шагийн түлшний наймаа газар аваад буй. Өөрөөр хэлбэл, шатахуун түгээх станцад 3690 төгрөгөөр зарагдаж буй дизель түлш шагчдийн гараар орж 4200-4500 төгрөг болжээ. Нийслэлд зөвхөн дизель түлш тасалдаад зогсохгүй АИ-92 бензиний хүртээмж багассан. Харин орон нутагт дизель түлш, АИ-92 бензин олдохоо больж малчид малдаа явж чадахгүйд хүрчээ. Аргаа барсан малчид аймаг, сум дамжин шатахуун хайж байгаа тухай бид өмнөх сурвалжлагаараа хүргэсэн. Ашигт малтмал газрын тосны газар АИ-92 шатахууны 23 хоног, дизель түлшний 19 хоногийн нөөцтэй байгаа, тус газрын тосны газрын дарга Л.Баярмандал шатахууны нөөц хэвийн болж байна гэсэн юм.

Гэвч өнгөрсөн долоо хоногт зүүн аймгуудын нутгаар цасан шуурга болж хоногт 335 иргэн төөрч, сураггүй болсон тухай дуудлага онцгой байдлын газарт иржээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Гурванзагал, Матад, Сэргэлэн, Чойбалсан сум, Сүхбаатар аймгийн Асгат, Баруун-Урт, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Онгон, Уулбаян, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Эрдэнэцагаан сум, Хэнтий аймгийн Баян-Овоо, Баянмөнх, Галшар сум, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Сайншанд, Сайхандулаан суманд нийт 335 иргэн сураггүй болсон байна. Онцгой байдлын алба хаагчид 334 иргэнийг эсэн мэнд олжээ. Харин Дорноговь аймгийн Айраг суманд нэг иргэний цогцсыг олсон байна.

Өвөлжилт хэцүү энэ үед малчдын хөлд дүүжлэх унаа нь машин, мотоцикл байдаг. Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт орсон цасан шуурганы улмаас олон мал шуурганд урууджээ. Гэвч орон нутагт шатахуун тасалдсан хэвээр байна. Энэ талаар Сайншанд сумын малчин Д.Банзрагч “Цасан шуурганы улмаас ихэнх айлын адуу, үхэр уруудсан. Гэвч Дорноговь аймгийн хэмжээнд дизель түлш, бензин олгохгүй байна. Шунхлай шатахуун түгээх станц АИ-92 бензинийг 50 мянган төгрөгт олгож байна. Бусад нь өөрийн харилцагч байгууллага болон хөнгөлөлтийн карттай хүндээ л шатахуун олгож байна. Өвөлжилт хэцүү энэ үед малчид бидний хөлд дүүжлэх унаа бол машин, мотоцикл байдаг. Гэвч явганаас ялгаагүй байдалтай байна. Малынхаа хойноос явдаггүй малчин гэж хаана ч байхгүй. Өдөр бүр төв орж бензин авч малдаа явж байна. Эрэлд явж байгаа шатахуунгүй суусан хүмүүс манай ойр хавиар дүүрэн байна. Шагийн түлш ч олдохгүй байна” гэсэн юм.

Харин УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 92 мянган тонн, АИ-92 түлшний хэрэглээ 52-53 мянган тонн орчим байдаг. ОХУ-ын Засгийн газраас хоёр хоногийн өмнө зуны зориулалттай дизель түлшний хоригоо цуцалсан. Өвлийнх хоригтой хэвээр байна. Автобензиний хоригоо хоёрхон хоногийн өмнө цуцалсан. Манай улс руу хязгаарлагдмал байдлаар экспортолж ирсэн. Хоригоос хойших 21 хоногт бүх нөөцөө шавхсан. БНХАУ-аас 7,6 тонн түлш авсан байна. Баруун аймгуудаар дизель түлшний хүрэлцээ хүндэрсэн байсан. Харин тодорхой хэлэлцээрийн үр дүнд баруун аймгуудын боомтуудаар дизель түлш орж ирж, түлшний хангамж тогтворжсон" гэв.

Цаашид баруун аймгуудын зүүн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Салбарын сайд шатахууны нөөц хэвийн байгаа гэж хэвлэлээр мэдээлж байгаа ч бодит байдал дээр орон нутагт хязгаарлагдмал хэвээр байна. Шатахуун хомс учраас цасан шуурганд уруудсан малдаа явж амжаагүй малчид ч байгаа аж. Энэ талаар Дорноговь аймгийн Айраг сумын малчин Б.Хөлөг “Малчдыг морио унаач гэх шүүмжлэл их харагддаг. Цаг сайхан үед мориор малаа хариулж болдог. Харин зудын нөхцөл үүсээд буй энэ үед морь унаж малд тэр тусмаа эрэлд явах хэцүү. Өнгөрсөн лхагва гарагт болсон шуурганаар айлуудын бод мал их уруудсан. Манай адуу, үхэр уруудсан. Бензин олгохгүй байгаа учраас малдаа явж чадахгүй байна. Шатахууны хомсдол энэ хэвээрээ байвал хэдэн малчдын хот нь харлах нь ээ” гэсэн юм.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Чойжилсүрэн: Утааг ялаагүй, бууруулсан
Б.Чойжилсүрэн: Утааг ялаагүй, бууруулсан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​