Улсын Их Хурал(УИХ)-ын "Нүүрсний хулгай"-н хэргийг хянан шалгах Түр хорооны хурал өнөөдөр болно.
Хурлаар нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлаж дуудна хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр твиттер хаягтаа бичжээ.
Урьдчилсан байдлаар сонсголыг арванхоёрдугаар сарын 4-8-ны өдрүүд, хоёр дахь сонсголыг арванхоёрдугаар сарын 16-22-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байгаа юм. Хуульд зааснаар сонсголоос долоо хоногийн өмнө Түр хороо, товыг тогтоож, гэрчийг дуудах хуультай.
УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу маргааш буюу 2023.11.27-ны өдөр хуралдаж нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлаж дуудна. Хуульд…
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) November 26, 2023