fbpx Романс залиланд өртсөн эмэгтэй амиа хорложээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 38 секунд

Романс залиланд өртсөн эмэгтэй амиа хорложээ

Сүүлийн жилүүдэд романс залилан манайд газар аваад байгаа.

Гаднын улс орнуудаас монгол эмэгтэйчүүдтэй цахимаар харилцаа тогтоож итгэлийг нь олж аваад залилдаг гэмт хэрэг дэлгэрээд байгаа юм. Наад захын жишээ л гэхэд "0" гэх эмэгтэй АНУ руу 18 удаагийн үйлдлээр 77 мянган ам.доллар шилжүүлсэн тухай гомдол ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд бүртгэгдсэн.

Яг ийм төрлийн залиланд өртсөн эмэгтэйчүүдээр Мөрдөн байцаах албаны хүлээлгийн танхим бараг дүүрчхээд байна. Цагдаагийн байгууллага энэ төрлийн залилангаас урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлгийг цаг тутам хүргэж ажилладаг ч бодит үр дүн гарахгүй байгааг саяхны нэгэн харамсалтай жишээ харуулав.

Тодруулбал романс залиланд өртөж 40 гаруй сая төгрөгөө алдсан эмэгтэй амиа хорлосон хэрэг өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймагт гарчээ.

Эх сурвалжийн хэлж байгаагаар тухайн эмэгтэй нь малчин бөгөөд нөхөр болон сургуулийн насны гурван хүүхдийн хамт амьдардаг байсан гэнэ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт сургалтад суухаар Баянхонгор аймгийн төвд ирсэн үедээ амиа хорлосон байдалтай олджээ. Хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм байна. Талийгаачийн тухайд ойр тойрны хүмүүсээсээ их хэмжээний мөнгө зээлсэн байсныг эх сурвалжууд онцолж байгаа юм.Тэрбээр хаяг байршил нь тодорхой бус иргэнтэй фэйсбүүкээр харилцаж залилуулсан байна.

ЭНЭ ТӨРЛИЙН ЗАЛИЛАН ЯМАР ХЭРБЭРЭЭР ЯВАГДДАГ ВЭ?

Aliso Camelove гэгч нь иргэн "Д"-д өөрийгөө АНУ-д ажилладаг, хувийн компанитай, ажил гүйцэтгэлийн их хэмжээний мөнгө орж ирэх үед өгсөн мөнгийг нь буцааж 2-3 дахин нугалж өгнө гэж итгүүлэн 75 мянган ам.доллар авсан байна. Тухайн эмэгтэй өөрийнхөө залилуулж байгааг гурван сарын турш мэдээгүй бөгөөд, мэдсэнийхээ дараа цагдаад ханджээ. Цагдаагийн байгууллагаас тухайн улсын Консулын газраар дамжуулан хайлт хийхэд Aliso Camelove нэртэй хүн АНУ-д бүртгэлгүй гэдэг нь тогтоогджээ.

Олон улсад "ROMANCE SCAM" гэж нэрлэдэг энэ гэмт хэргийн цаана хохирогчтой чин сэтгэлээсээ ярилцаж байгаа дүр эсгэн, итгэл төрүүлж, 3-6 сарын хугацаанд хайр дурлалын сэдвээр яриа өрнүүлж, урхиддаг байна. Эмэгтэйчүүд англи хэлээ сайжруулна, гадны хүнтэй сууж баян тансаг амьдарна, гадагшаа явна гэсэн хүслүүдээрээ дамжуулан гадны иргэнтэй сошиал орчинд найз болох нь их байдаг, үүний цаана ихэвчлэн улс дамнасан залилангийн хэрэг үйлдэгчид бүлгээрээ ажиллаж байдаг юм байна. Тэд өөртэй нь харилцаж байгааг ойр дотны хүмүүс, найз нөхдөдөө хэлэхгүй байхыг хүсэж, хувийн санхүүг нь дараа бага багаар мөнгө нэхэж эхэлдэг аж.

Тэдний арга нь ихэвчлэн гадаадад амьдрах урилга явуулна, чиний нэр дээр илгээмж явуулна, танай улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад амьдарна, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цалингаа шууд чиний дансанд чинь байршуулчихъя гэх мэтээр их хэмжээний ашиг амладаг байна. Үүний тулд тодорхой хэмжээний шимтгэл төлөх хэрэгтэй гэж залилж мөнгө авдаг гэнэ.

Энэ төрлийн залилангийн гэмт хэргийн хохирогч иргэн "У" гэх иргэнтэй ярилцлаа. Гаднын иргэнд 8 мянган ам.доллар залилуулжээ.

- Залилагч этгээд ямар байдлаар таны итгэлийг олж авав?

- Өнгөрсөн жил Америкийн цэргийн хүчинд ажилладаг гэх залуутай фэйсбүүкээр танилцаж, чатаар харилцаж эхэлсэн юм. Фэйсбүүк нийтэлдэг зураг нь цэргийн хувцастай итгэл төрүүлэхээр хүн байсан.

- Тан руу найзын хүсэлт илгээсэн хэрэг үү?

- Тийм ээ. Гоё зурагтай болохоор найзын хүсэлтийг нь авчихсан юм. Ингээд л сайхан амарсан уу, ямар ажил хийдэг гэх мэт зүйлсийг тогтмол явуулдаг байсан. Ингээд л харилцаж эхэлсэн.

- Тухайн этгээд танд ямар санал тавьж, мөнгийг тань авсан юм бэ?

- Тэр хүн "Би цэргийн хүчинд ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө олсон. Дарга нартаа хэлж болохгүй байна. Энэ мөнгийг чам руу илгээе. Би өөрөө араас нь очно" гэж хэлдэг байсан. Энэ мөнгийг авахад шимтгэл хэрэгтэй гэж хэлсэн. Эхлээд итгэхгүй байсан ч "тэгвэл өөр хүн рүү хандъя" гээд хэсэг хугацаанд надтай холбоо бариагүй. Хэд хоногийн дараа би өөрөө холбоо барьсан юм. Ингээд л мөнгө шилжүүлэхээр болсон. Тухайн үед олдсон боломжоо үгүй хийх гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд мөнгө шилжүүлчихсэн юм.

- Та тухайн хүнтэй ярилцаж үзсэн үү?

- Үгүй. Видео колл хийхэд "Цэргийн хуарандаа байна. Энд утсаар ярихыг зөвшөөрдөггүй. Нууцаар чат бичиж байна" гэх мэт шалтгаан хэлээд ярилцдаггүй байсан. Эндээс мөнгөө авч гарчхаад л шууд Монгол руу явна гэж хэлж байсан.

- Тухайн үед та мөнгөө ямар данс руу илгээсэн юм бэ?

- Надад олон улсын данс илгээсэн. Би энэ данс руу нь л мөнгө шилжүүлсэн. Надад 40 мянган доллар өгнө гэж хэлсэн. Тухайн үед их хэмжээний мөнгө нүдэнд харагдаад л зуслангийн байшин бариулахаар цуглуулж байсан цөөхөн төгрөгөө аваад, нэмж найзаасаа хүүтэй мөнгө зээлээд шилжүүлчихсэн.

Ерөөсөө ажлын таван өдрийн дотор л 40 мянган доллартой болно гэж төлөвлөж байсан ч залилуулснаа сүүлд мэдсэн. Ерөөсөө миний мөнгийг аваад л шууд блоклоод алга болчихсон. Ингээд цагдаагийн байгууллагад хандахад залилуулсан олон хүн байдгийг мэдсэн.

Залилуулсан талаараа хүнд хэлэхээс ч санаа зовоод тэнгэр хол газар хатуу санагдаж байлаа. Хуульчид ч хандах боломжгүй, арга мухарддаг юм билээ. Гадаад руу шилжүүлсэн учраас цагдаа нар ч ажиллахад бэрх гэдгийг мөрдөгчтэйгөө уулзаад олж мэдсэн. Өнөөдөр ч энэ төрлийн залилан байна. Манайханд их мөнгө амлахад шунал нь хөдөлдөг үзэгдэл түгээмэл бий. Ямар ч аргаар хамаагүй тухайн мөнгийг авах гэж л үздэг. Энэ чанар нь романс залиланд өртөх үндсэн шалтгаан болдог шиг санагдсан. Сүүлд нь хэлэхэд нэр нүүр нь мэдэгдэхгүй хүний данс руу мөнгө шилжүүлж болохгүй юм байна шүү.

Зураг

Өмнөд Солонгос ирэх онд түүхэндээ хамгийн олон буюу 165,000 ажиллах хүч гадаадаас авна
Өмнөд Солонгос ирэх онд түүхэндээ хамгийн олон буюу 165,000 ажиллах хүч гадаадаас авна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​